ЗӨВЛӨГӨӨ: Нүүр ус бидний биед ямар ашигтай вэ?


Х.Арысхан | YOLO.MN
2017-12-12

"Эс хэвийн үйл ажиллагаагаа явуулахын тулд эрчим хүч шаардлагатай. Нүүрс ус нь эрчим хүчний эх үүсвэр болдог..." "Молекул нь нүүрстөрөгч, устөрөгч, хүчилтөрөгч гэсэн гэсэн 3 өөр атомаас тогтох шим бодисыг нүүрс ус гэнэ" гэсэн тодорхойлолтуудыг бид биологийн сурах бичиг дээрээс байнга л хардаг. Гэвч нүүрс ус гэж юу болохыг, бидний бид ямар ач тустай, бидний идэж буй хоол хүнсэнд сайн муу нүүрс ус агуулагдаж байгаа, үгүй юу гэдгийг бид төдийлөн анзаардаггүй. Тэгвэл өнөөдөр та бүхэнд нүүрс усны биед үзүүлэх нөлөө болон сайн муу нүүрс ус гэж юу байдаг талааар мэдээлэл хүргэхээр бэлтгэлээ.

Нүүрс ус нь хүний биеийн төв мэдрэлийн системийг тэтгэдэг түлш, булчинг ажиллах энерги болдог. Мөн нүүрс ус нь уургийг энергийн эх үүсвэр болгон ашиглахаас хамгаалдаг ба тархины үйл ажиллагаанд нэн чухал, хүний сэтгэл санааны байдал болон санах ойд нөлөөлдөг байна.

Нүүрс усыг энгийн болон бүхэл гэж хоёр ангилдаг ба гол ялгаа нь химийн бүтэц болон сахарыг хүний бие хэр хурдан шингээж боловсруулж байгаагаар нь ялгадаг байна. Энгийн нүүрс ус нь бүхэл нүүр усаас илүүтэйгээр хурдан шингэж, боловсруулагддаг. Бүх төрлийн чихэр, хийжүүлсэн ундаа болон эрдэнэ шишийн сироп зэрэг нь энгийн нүүрс ус ба боловсруулсан, баяжуулсан сахараар хийгддэг.

Мөн ихэнх нь витамин болон шим тэжээл эсхүл эслэг (fiber) агуулдаггүй тул хоосон калоритой хоол хүнс гэж нэрлэдэг. Сүү, жимс, жимсгэнэ болон цагаан талх зэргийг ч гэсэн энгийн нүүрс ус гэдэг. Бүхэл нүүрс ус нь энгийн нүүрс усаас гурав дахин бүр түүнээс ч их сахар агуулдаг.

Бүхэл нүүрс усанд цардууллаг хоол хүнс буюу төрөл бүрийн шош, вандуй, сэвэг, төмс, эрдэнэ шиш, бүхэл үрийн талх болон сериал зэрэг ордог. Эдгээрийг боловсруулаагүй, баяжуулаагүй хоол хүнс гэж нэрлэдэг. Хэрэв хүн нүүрс усны хэрэглээгээ багасгавал, бие нь уургийг түлш болгон хэрэглэж эхэлдэг байна. Уураг нь булчинг хөгжүүлэхэд хэрэгтэй ба хэрэв бие уургийг энерги болгон ашиглаад эхэлбэл бөөрөнд ачаалал өгч эхэлдэг. Ингээд сайн муу  

Маш сайн нүүрс ус: Байнга идэж хэвших хэрэгтэй.
Нүүрс ус ихтэй хүнс:
          Навчит ногоо (Буржгар байцаа, бууцай, салатны навч гэх мэт)
          Тоонолжин цэцэгт ногоо (Цэцэгт байцаа, брюссель буюу мини байцаа, цэцэгт, энгийн байцаа гэх мэт)
          Жимс, жимсгэнэ (гүзээлзгэнэ, аньс, нэрс гэх мэт)


Сайн нүүрс ус: Хааяа хэрэглэхэд зүгээр
Нүүрс ус дундаж хэмжээгээр агуулагддаг хүнс:
          Цардууллаг ногоо (Чихэрлэг төмс, төмс, ногоон хулуу гэх мэт)
          Чихэрлэг жимс (Гадил, хан боргоцой, папай жимс гэх мэт)


Муу нүүрс ус: Идэх хэрэггүй л болов уу
Нүүрс ус агуулагддаггүй хүнс:
          Үр тариа (Цагаан будаа, цагаан гурил)
          Ундаа (жүүс, ундаа, хийжүүлсэн ундаа)
          Чихэрлэг зууш  (жигнэмэг, зөөлөн болон хатуу чихэр, бялуу, десерт)

#Carbohydrate #Advice #Teenagers