5fe40ebd63080.png 5fe40ebd63155.png

ВИДЕО: Та ХҮҮТЭЙГЭЭ, ОХИНТОЙГОО хэр дотно вэ?


YOLO.mn болон Нээлттэй Нийгэм Форум хамтран "Үе тэнгийн дээрэлхэлт, гадуурхалт"-ын эсрэг мэдээ мэдээллийг цувралаар бэлтгэн хүргэж байгаа билээ.

Энэ удаад бид өсвөр насны хүүхэдтэй эцэг, эхчүүдээс "Хүүхэдтэйгээ хэр дотно байдаг, Хүүхэд чинь хэн нэгэнд дээрэлхүүлсэн тохиолдолд асуудалд хэрхэн хандах" талаар сэтгэгдлийг нь сонирхлоо.

Сонирхуулахад, YOLO.mn болон Нээлттэй Нийгэм Форум хамтран өсвөр насны хүүхэдтэй эцэг эхчүүдийн дунд "Охиндоо/Хүүдээ илгээх МИНИЙ ЗАХИДАЛ" сэдэвт захидлын уралдааныг зарласан билээ. Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж аваарай.

АСУУДАЛ ТУЛГАРАХАД ЭЭЖ ААВДАА ХЭЛЖ БАЙГААРАЙ wink

Өсвөр насны хүүхэд залуусын хамгийн үнэнч бөгөөд итгэлтэй, сайн зөвлөгч нь тэдний эцэг эх байх ёстой юм. Гэтэл зарим нь өөрсдийн сайн найзаа, эсвэл найзынхаа найзыг мөн тийм ч сайн танил биш нэгнийг өөрийн зөвлөгч, асуудлыг нь шийдвэрлэхэд тусалж чадах хүн гэж итгэдэг. Яг үнэндээ тэд чамд тохиолдсон зүйл, нөхцөл байдлыг тийм ч сайн мэдэхгүй бөгөөд асуудалд өнгөцхөн хандаж буруу зөвлөгөө өгөх, байдлыг улам ч дордуулж болно.

Харин чиний ээж аав тийм биш, тэд чиний төлөө гэсэн чин сэтгэл зүрхтэй учир асуудлыг чинь маш нухацтай хүлээн авч чамд шийдвэрлэх зөв арга замыг хэлж чиглүүлэх болно. Зарим нь "Би ээжтэйгээ, аавтайгаа асуудлаа ярих хэмжээнд дотно биш шүү дээ" гэж чи бодож магадгүй. Тэгвэл аливаа зүйлд эхлэл хэрэгтэй байдаг шиг сэтгэлийг чинь чилээгээд байгаа асуудлаа хэлээд зөвлөгөө авахыг ээжээсээ/ааваасаа хүс. Магадгүй эхэндээ эвгүй мэт байх ч ээж чинь/ аав тань асуудлаа өөртэй нь хуваалцаж байгаад харин ч талархалтай хандаж чамтай аминчлан ярих болно гэдэгт итгэлтэй байна.

Хэрэв нэг бус удаа дотно ярилцах гэж хичээсэн ч тэд чамайг үл ойшоосон бол өөрт нь хэрхэн хандаасай (асуудлыг нь ярилцаасай г.м) гэдгээ дэлгэрэнгүй бөгөөд ойлгомжтойгоор хэлээд үзээрэй. "Хүүд нь/охинд нь ийм асуудал байна. Та надад зөвлөгөө өгөөч, танд ийм зүйл тохиолдвол та яах байсан бэ? Надад таны зөвлөгөө маш их хэрэгтэй байна" гээд нүүр рүү нь харж байгаад аминчлан хэлээд үзээрэй. Хайртай хүүдээ, охиндоо ямар ч эцэг эх "Үгүй" гэж хэлэхгүй нь лавтай.

Заримдаа тэдний хэлж байгаа нь чиний үзэл бодолтой нийцэхгүй, буруу мэт санагдаж байв ч ер нь явж явж ирээдүйд ээж аавын хэлсэн зүйл л зөв болж таардаг нь бичигдээгүй хууль гэлтэй. laugh

Үргэлжлэл бий...

#Boy #Girl #Intimate