Шинэ санаа, шилдэг технологи бүхий “ЗАЛУУЧУУДЫН ОРОЛЦОО ХОТЫН ХӨГЖИЛД” уралдаан зарлагдлаа


Нийслэлийн Залуучуудын Хөгжлийн Газараас зохион байгуулж буй “Залуучуудын оролцоо-Хотын хөгжилд” сэдэвт уралдааныг нээлттэй зарлаж байна. Нийслэлийн залуучуудын нийгмийн идэвхи, оролцоог нэмэгдүүлэх, хотын соёл, хөгжил, тохижилтод залуучуудыг оролцуулах, залуучууд манлайлсан хот болоход хувь нэмрээ оруулах, хэрэгжүүлж болохуйц шинэ санаа, санаачилгыг дэмжих, бүтээлч хандлагад уриалах зорилготой.

Уралдааны сэдэв:
• Залуучуудын оролцоо- Хотын хөгжилд
• Нийслэл Улаанбаатар хотод тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэх шинэ санаа, шилдэг технологи
Уралдаан ирүүлэх төсөлд тавигдах шаардлага:
• Инновацийн шийдэлтэй шинэлэг санаа дэвшүүлсэн байх
• Судалгаа шинжилгээний арга зүйн ашиглалт, боловсруулалт сайтай байх
• Гаргасан дүгнэлт бодитой байх
• Асуудлыг бодитоор шийдвэрлэх боломжтой байх
• Оновчтой, товч бөгөөд тодорхой илэрхийлсэн байдал
• Зарлагдсан сэдвийн агуулгад нийцсэн байх
 
Уралдаанд оролцохыг хүссэн залуучууд төслийн танилцуулгыг
2017.11.24-2017.12.05-ны өдрийн 17:30 цаг хүртэл нийслэлийн Засаг захиргааны 5 дугаар байрны 203 тоот НЗХГ-ын байранд өөрийн биеэр авч ирж өгөх болон ubyouthdevelopment@gmail.com и-мэйл хаягаар илгээж болно. /Материалыг хэвлэмэл болон PPT хэлбэрээр бэлтгэсэн байх/
Холбоо барих утас: Мэргэжилтэн: А.Энхнаран /гар утас: 9006-7002/
Facebook хаяг: https://www.facebook.com/Niisleliinzaluuchuud/

 

#competition #young #students