"Заримдаа бид санаандүй харц мөргөлднө"


Сондор | YOLO.MN
2016-04-25

mail Yolo.mn сайтын редакци нь ямар нэгэн асуудал тулгарсан уншигч хүүхдүүдээс захиа хүлээн авч мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн хариу зөвлөгөөг уламжлан хүргэдэг. Ээлжит захиа болон зөвлөгөөг хүргэж байна.

Асуудал: Тэр их даруу бараг хүүхдүүдтэй харьцаад  байдаггүй хүүхэд. Харин би их хөгжилтэй илэн далангуй

Гол нь тэр намайг нэг л тоож өгөхгүй байх юм. Магадгүй найз охинтой ч байж болох юм. Гэхдээ би түүний сайн найз нь баймаар байна. Уг нь би яриа өдсөн ч нэг л бүтэлгүй болоод үл тоогоод байх юм. 16 настай Н...

Сайн байна уу. Та бүхэнд энэ өдрийн мэнд. намайг Н гэдэг, 16  настай

Би өсвөр насны жирийн л нэг охин. Өөртөө тулгарч байгаа нэгэн асуудлаа хуваалцаж мэргэжлийн хүнээс зөвлөгөө авахаар шийдлээ. Би илтгэх урлаг мэтгэлцээний нэг клубд явдаг. Би клубтээ нэлээн нэр хүндтэй хөгжилтэй их нээлттэй хүн болгонтой их эвсэг байдаг л даа. Гэтэл би клубын нэг хүүхдэд сайн болчихлоо. Гол нь тэр намайг нэг л тоож өгөхгүй байх юм. Магадгүй найз охинтой ч байж болох юм. Гэхдээ би түүний сайн найз нь баймаар байна. Уг нь би яриа өдсөн ч нэг л бүтэлгүй болоод үл тоогоод байх юм. Заримдаа надад талтай ч юм шиг заримдаа бид санаандүй харц мөргөлднө.  Хэдэн сарын өмнө би найзуудаараа жаахан тогломоор санагдаад нэг найзаасаа дугаарыг нь аваад “Сайн уу” гэж мессеж бичээд зүгээр тоглосон юм л даа. Гэхдээ хариу ирээгүй болохоор зүгээр орхиод хэсэг мартаад байж байтал саяхан над руу дугаар андуурсан хүн болоод залгасан. Би  ч бантаад мэдэн будилж тэгсгээд л орхисон. Тэр дараа нь лекцийн үеэр над руу хараад байсан. Бид ер нь л хэд хэдэн удаа харц мөргөлсөн. Тэр их даруу, бараг хүүхдүүдтэй харьцаад  байдаггүй нэгэн. Харин би их хөгжилтэй илэн далангуй.

Магадгүй намайг өөрт нь талтай гэдгийг минь тэр мэдвэл яах вэ? Түрүүлээд сайн гэдгээ хэлвэл дээр үү, эсвэл зүгээр л орхиод мартах нь дээр ч юм уу. Уг нь би гайгүй дажгүй царайтай л даа гэхдээ яагаад намайг нэг л тоодоггүй юм бол оо? Найзууд минь сайн зөвөлгөө өгч чадахгүй байна. Үүнээс болоод би хэсэг шаналж, аргаа сайн олохгүй байна аа.  Та бүхэн надаа сайн зөвлөгөө хариу өгч туслаач гэж хичээнгүйлэн гуйж байна
.

Зөвлөгөө: Түүнтэй ярилцах оролдлогыг дахин хийгээд үз гэж зөвлөмөөр байна

Чи түүнийг маш сайн танин мэдэх хэрэгтэй. Одоохондоо чи түүнийг зөвхөн таних төдий байна гэж ойлголоо, тэр чамайг гомдоохооргүй, шударга сайн хүүхэд гэдгийг нь баттай мэдэхээс нааш сэтгэлээ илэрхийлэхгүй байхыг зөвлөе.
Сэтгэл судлаач Г.Мандухай

Сайн уу. Энэ өдрийн мэнд хүргэе!

Юуны өмнө энэ асуудлыг олон охид дайрч өнгөрдөг гэдгийг хэлэх гэсэн юм. Эргэлзээ хүний сэтгэл зүйн тайван байдлыг алдагдуулж байдаг. Иймээс боломж гарган шийдлийг олох нь зүйтэй, мэдээж зөв шийдэл шүү дээ.

Чи түүнийг маш сайн танин мэдэх хэрэгтэй. Одоохондоо чи түүнийг зөвхөн таних төдий байна гэж ойлголоо, тэр чамайг гомдоохооргүй, шударга сайн хүүхэд гэдгийг нь баттай мэдэхээс нааш сэтгэлээ илэрхийлэхгүй байхыг зөвлөе.

Түүнтэй ярилцах оролдлогыг дахин хийгээд үз гэж зөвлөмөөр байна. Харин үүний тулд дараах зүйлсийг анхаараарай:

  1. Түүний сонирхол, хоббиг мэдэж ав. /үзэх дуртай кино, сонсдог дуу, дуртай спорт гм./
  2. Та хоёрт ижил төстэй зүйл юу байгааг мэд. /сонирхол, дуртай зүйлийн дагуу/
  3. Яриаг эхлүүлэх сэдэв чинь та хоёрт байдаг ижил төстэй зүйлийн талаар байх хэрэгтэй. /ингэснээр хүмүүс илүү нээлттэй бөгөөд удаан ярилцдаг/
  4. Түүнээс асуулт асуу. /ярилцах явцдаа түүнийг түлхүү яриулж чи сонсоорой, үүний тулд асуулт чамд туслана/
  5. Түүнээс тусламж хүс. /мэдэхгүй, ойлгоогүй зүйлээ түүнээс асуух г.м/
  6. Өөрийнхөөрөө бай. /түүнд нийцүүлэх гэж өөрийгөө өөрчлөх хэрэггүй, түүний дэргэд өөртөө итгэлтэй, зоригтой хэвээр үлд/

“Сэтгэл Судлалын Үндэсний Төв”-ийн
сэтгэл судлаач Г.Мандухай

Хэрэв чамд хэн нэгэнтэй ярилцаж чадахгүй, ганцаараа шийдвэрлэхэд бэрхшээлтэй асуудал байгаа бол yolo@mongolcontent.mn хаяг руу кириллээр дэлгэрэнгүй бичиж цахим шуудан ирүүлснээр бид мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн зөвлөгөөг хүргэж чамд тус болоход хэзээд бэлэн байх болно. Жич: Бид мэдээллийг чандлан хадгалах бөгөөд хариу зөвлөгөөг 7-10 хоногийн дараа хүргэх болно.

#Problem #Асуудал #Хайр #LOVE #Итгэл #Trust