ВИДЕО: Тим Бартоны шилдэг 10 БҮТЭЭЛ


Бид заримдаа сонирхолтой кино үзсэнийхаа дараагаар тэрхүү киног бүтээгч эрхэм хэн болохыг төдий л анзаардаггүй. Тэгвэл бидний сэтгэлд хоногшин үлдсэн гайхалтай кинонуудыг бүтээгч холливүүдийн шилдэг кино найруулагч, зохиолч, жүжигчин Тим Бартоны гайхамшигт бүтээлүүдийн талаар хүргэж байна.

Хачин жигтэй, үлгэрийн гэмээр үйл явдлаар дүүрэн түүний бүтээлүүдийн талаар мэдэхгүй хүн гэж үгүй биз ээ.  Тэрээр аймшигт, инээдмийн жанрын бүтээл туурвигчдын томоохон төлөөлөгч бөгөөд ихэвчлэн нэрт жүжигчин Жонни Депп, Хелена Бохэм Картер, Дэнни Эльфман нартай хамтран бүтээлээ туурвидаг байна. Бидний хамгийн сайн мэддэг хэрнээ бүгд нэг хүний дотоод уран сэтгэмжээр бүтсэн гэдгийг мэддэггүй ямар ямар кино найруулсныг хамтдаа сонирхцгооё.

Уран бүтээлүүд:

1. НӨГӨӨ ЕРТӨНЦИЙН БҮСГҮЙ /2005/
Тим Бартон энэхүү кинондоо хар цагааны зохицол, гэрэл харанхуйн нарийн ялгааг тун ч нарийн гаргаж өгсөн бөгөөд түүний хамгийн анхны бүрэн найруулсан хүүхэлдэйн кино юм.


2. ФРАНКВИЙНИЙ /2012/
Киноны тухайд бяцхан хүү хичээл дээрээ амьгүй биетийг амь оруулж буй туршилтыг хараад өөрийн  хайртай тэжээвэр нохойгоо амь оруулах гэж хичээх болно. Найруулагчийн бүтээсэн хүүхэлдэйн кинонуудын дүр төрх өөр ямар ч хүүхэлдэйн киноны дүрүүдтэй ижил биш байдгаараа онцлогтой.


3. БЭТМЭН /1989/
1989 оны зургадугаар сард нээлтээ хийсэн энэ кино нь киноны түүхэн бүх цаг үеийн шилдэг киногоор шалгарсан ба АНУ-д 250 сая ам доллараас 400 доллар хүртэл орлого олж  дэлхий даяар сая сая үзэгчдэд хүрч чадсан. Жэк Николсон жокерын дүрийг маш сайн гаргасан нь үзэгчдийг улам их татжээ. Мөн  Академийн кино наадмаас  шилдэг кино шагнал хүртсэн юм.


4. ЗУЛ САРЫН ӨМНӨХ ШӨНИЙН АЙМШИГТ ЗҮҮД /1993/
Тим Бартоны зохиолоос сэдэвлэн бүтээсэн ба өөрөө продюсерын үүргийг гүйцэтгэсэн. Уг хүүхэлдэй киног кино шүүмждэгчид маш өндөрөөр үнэлсэн юм. Мөн л түүний хачирхалтай уран сэтгэмжээр бүтсэн үхэгсдийн ертөнцийн зул сарын баярыг харуулах болно. 


5. НОЙРСОЖ БУЙ ХӨНДИЙ /1999/
Далд ертөнц, муу ёрын сүнс, морь унасан толгойгүй хүн гэх мэт аймшигт дүрүүд кинонд гарна. Нойрсож буй хөндий зохиолоос сэдэвлэн бүтээсэн энэ кино нь аймшгийн конины түүхэнд ер бусын дүр төрхөөрөө эргэлт хийж чадсан юм.


6. ЧАРЛИГИЙН ШОКОЛАДНЫ ҮЙЛДВЭР /2005/
Жонни Депп-ийн гол дүрд нь тоглосон энэ кино нь мөн л нэгэн содон сонин дүрийг гаргаж киноны үйл явдлыг улам сонирхолтой болгосон. Вилли Вонка гэх шоколадны үйлдвэрийн эзэн өөрийн үйлдвэрээ өвлүүлэх нэгэн азтанг шалгаруулах аянд гарснаар үйл явдал цааш улам сонирхолтой өрнөх болно. 


7. ХАРАНХУЙН СҮҮДЭР /2012/
1966-1971 онуудад тоглогдож байсан Харанхуйн сүүдэр дууриас сэдэвлэн бүтээсэн. Жонни Депп, Хелена Бохэм Картер, Тим Бартон гуравын хамтарсан тус бүтээлд цус сорогчийн мөнх амьдралын түүх болон хайр дурлал талаар өгүүлнэ.


8. АЛИСА ГАЙХАМШГИЙН ОРОНД /2011/
Үзэгч бидний хамгийн сайн мэдэх кинонуудын нэг бол яахын аргагүй “Алиса гайхамшгийн оронд” мөн. Льюис Карроллын үлгэрээс хойш 13 жилийн дараа Бартон өөрийн хувилбараар дахин хийсэн аж. Академ Авардсаас шилдэг хувцас дизайн, шилдэг кино бүтээл гэсэн 2 шагнал хүртжээ. Мөн тэрээр киноны 2дахь ангийг амжилттай найруулсан.


9. ХАЙЧИН ГАРТ ЭДВАРД /1990/
Нийгэмд ганцаардалтай учран бусдад шоовдорлогдож байсан хайчин гартай Эдвард өөрийг нь ойлгох нэгэн бүсгүйтэй учирснаар өөртөө итгэх итгэл, баяр баясал, хайрыг мэдэрнэ. Энэ киногоор Тим Бартон, Жонни Депп хоёр хамгийн анх хамтран ажиллажээ.


10. ХАТАГТАЙ ПЕРЕГРИНИЙ ОНЦГОЙ ХҮҮХДҮҮДИЙН АСРАМЖИЙН ГАЗАР /2016/
Pэнсом Ригз-ийн "Хатагтай Перегриний онцгой хүүхдүүдийн асрамжийн газар" хэмээх зохоилоос сэдэвлэн бүтээсэн. Үйл явдал нь цаг хугацааны гогцоонд амьдардаг онцгой хүүхдүүдийн талаар өгүүлэх ба маш сонирхолтой, ер бусын адал явдлаар дүүрэн, үзэхэд уйдамгүй гэж хэлэх нь зүйтэй байх.

#Hollywood #Movie