G-Dragon: iKON хамтлаг надад BIGBANG-ийг санагдуулдаг


Сэтгүүлч Г. Оюун | YOLO.MN
2017-11-28

Өмнөд Солонгосын YG энтэртайментаас "төрөн гарсан" хөвгүүдийн хамтлаг болох iKON  (아이콘) нь 2015 онд анх Кпоп ертөнцөд хөл тавьж байжээ. Ikon-ий авъяаслаг залуус YG энтэртайментийн "Mix&Match" нэвтрүүлгээс анх гарсан бөгөөд олон шалгаруулалт, өрсөлдөөний үр дүнд бий болж байжээ.

Хамтлаг 2015 оны есдүгээр сарын 15-нд анхны уран бүтээл болох "My Type"-аа гаргаж байсан юм.

iKON ХЭМЭЭХ НЭРИЙН ТУХАЙД:
YG энтэртайментын захирал Ян Хёнсог (Yang Hyunsuk) энэхүү нэрийг өгсөн аж. iKON хэмээх нэрийн язгуур нь "ICON" буюу бэлэг тэмдэг гэдэг  үг бөгөөд Ян Хёнсог захирал "C”" үсгийг нь "K" үсгээр сольжээ. Тэдний нэрний үсгэнд буй "К" үсэг нь "Korea" гэх утгыг илэрхийлдэг аж.  Ийнхүү тэднийг Солонгосын билэг тэмдэг болгохыг хүссэн аж.

WIN: WHO IS NEXT

2013 онд Ханбин (B.I) , Жинван (Jinhwan). Жүнэ (Ju ne), Дунхёг (Donhyuk) болон Юнхён (Yunhyeong) гэсэн гишүүд "#WIN: Who Is Next" хэмээх MNET-ийн нэвтрүүлэгт нэг баг болж оролцож байжээ. Тэд "Team B" байсан бөгөөд шоуны төгсгөлд "Team A" ялж албан ёсоор хамтлаг болох эрхтэй болжээ. Гэвч "Team A" шоуны үеэр аль хэдийнэ хоёр ч дуу гаргаад амжсан байдаг. Мөн Тэяаны "Ringa Linga" дуунд "Team B" арын бүжигчин хийжээ.

SHOW ME THE MONEY 3

MNET-ийн нэвтрүүлэг болох "Show Me The Money"-д iKon хамтлагийн рэппэр Боби оролцож SMTM-ийн гурав дахь улирлын ялагч болжээ. Тэрээр нэвтрүүлгийн үеэр дөрвөн дуу гаргасан ба хамтлагийн ахлагч Ханбин ч мөн өөрийн зохиосон “Be I” хэмээх уран бүтээлээ гаргаад амжжээ.

MIX & MATCH

2014 оны зургадугаар сараас "Team B" "Mix&Match" нэвтрүүлэгт оролцож эхэлсэн ба энэ нь "#WIN: Who Is Next" шоуны үргэлжлэл байжээ. Энэхүү нэвтрүүлгээр iKon-ий гишүүдийг шалгаруулж авсан бөгөөд Боби , Ханбин болон Жинван нар хамтлагт орох нь тодорхой болсон аж.

Ийнхүү удаан хугацаанд өрсөлдөөн өрнөсний эцэст Ханбин, Боби, Жинван, Юнхён, Дунхёг, Чанү, Жүнэ нар нэг хамтлаг болжээ. Billboard-аас "2015 онд сонсох хэрэгтэй 5 уран бүтээлч"-ийг нэрлэсэн бөгөөд үүнд iKon багтсан юм. Харин тэрхүү жагсаалтанд орсон уран бүтээлчдээс  iKon л албан  ёсоор өөрсдийн дууг гаргаагүй хамтлаг байжээ.

2015: WELCOME BACK ЦОМОГ

iKon-ий анхны цомог нь "Welcome Back" нэртэй бөгөөд YG энтэртайментаас хоёр хэсэг болгон цацаж байжээ. Өөрөөр хэлбэл цомогт 12 дуу багтсан бөгөөд  YG-аас 6, 6-аар нь танилцуулж байсан аж. 9 сарын 24нд цацагдсан "Rhythm Ta" хэмээх уран бүтээлд хамтлагийн гишүүд хамтран ажилласан бөгөөд тухайлбал хамтлагийн ахлагч Ханбин (Hanbin) продюсерээр  ажилласан байдаг. Мөн тэрээр хамтлагийн гишүүн Баби (Bobby)-той хамтран үгийг нь бичжээ.

iKon  анхны уран бүтээл болох "My Type" дуугаараа "Music Core" хөгжмийн нэвтрүүлгээс цом авч байжээ. Кпоп ертөнцөд хөл тавьсанаас 11 хоногийн дараа цом авна гэдэг бол залуу хамтлагийн хувьд "чамлахааргүй" амжилт байсан юм. Ийнхүү хамтлагийн залуус 2015 оны 10 дугаар сард  SOGA (Seoul Olympic Gymnastics Arena)-д анхны тоглолтоо зохион байгуулсан бөгөөд тэдний тоглолтыг V App-аас 500,000 гаран хүн үзжээ. Үүгээр ч зогсохгүй, тэдний дуу Хятадын хөгжмийн чартуудад орсон бөгөөд Weibo-д iKon-ий тухай 1,3 тэрбум удаа хайлт хийгдсэн байдаг аж.

2016: ЯПОН БОЛОН АЗИ ДАХЬ ҮЙЛ АЖИЛЛАГАА

iKon-ий залуус 2016 онд ихэвчлэн Японд үйл ажиллагаа явуулжээ. Тэд өөрсдийн "Welcome Back" цомгийнхоо Япон хувилбарыг гаргасан бөгөөд гарсан даруйдаа 61,508 хувь борлогджээ. Тэд ийнхүү Японы хамгийн том чарт болох "Oricon"-д орж чадсан байна.  

"58th Japan Record Award" болж iKon хамтлаг "Шилдэг шинэ уран бүтээлч" болон "Оны шилдэг залуу уран бүтээлч" хэмээх хоёр шагналыг авчээ.

2016 оны 3дугаар сарын 17-ны өдөр YG-аас iKon-ий Азиар тойрон хийх аялан тоглолтын товыг гаргаж Тайвань, БНХАУ, Хонг Конг, Таиланд, Сингапур, Малаиз болон Индонезид тоглолт хийж байжээ.  Тэдний "iKoncert 2016: Showtime Tour" нь амжилттай  болж 14 тоглолтоор 150,000 гаруй фэнүүдээ цуглуулжээ. Удалгүй Японы хотуудаар тоглолтоо эхлүүлсэн бөгөөд 25 тоглолтоор 296,000 гаруй фэнтэйгээ уулзаж чаджээ.

2017: ЯПОН ДАХЬ ҮЙЛ АЖИЛЛАГАА
2017 оны хоёрдугаар сараас эхлэн тэд өөрсдийн анхны #dometour-ээ эхлүүлсэн бөгөөд "Kyocera dome" "Seibu Prince Dome"-д 90,000 гаруй фэнүүдээ цуглуулж чадсан юм. Хамтлаг Японд үйл ажиллагаа явуулаад ердөө нэг жилийн хугацааг өнгөрүүлж буй боловч нэр хүнд нь асар хурдацтай өсчээ. Ийнхүү зургадугаар сарын 18-наас Японд урт хугацааны аялан тоглолт хийхээр болж, нийт 22 удаа тоглолт хийжээ.

Надад Team B (iKon) Bigbang-тай төстэй шиг санагддаг. Тэднийг харах бүрт сайхан мэдрэмж төрдөг.

Gdragon

ГИШҮҮДИЙН ТАНИЛЦУУЛГА

Нэр: Ким Жинван (Kim Jinhwan)
Тайзны нэр: Jinhwan
Хоч: milky skin, jinny.
Төрсөн он сар өдөр: 1994 оны хоёрдугаар сарын 7
Үүрэг: Хоолой, бүжигчин
Цусны бүлэг: A
Өндөр: 165см
Жин: N/A
Баг: Team B

Тэрээр YG-тай 2011 онд гэрээ хийсэн.
Тэр Японоор сайн ярьдаг.
Тэр АОА хамтлагийн Жиминтэй үерхдэг гэсэн цуурхалд өртөж байсан.
Хамтлагийнхаа Bobby болон B.I нартай илүү дотно.
Жинван бол хамтлагийнхаа хамгийн ахмад гишүүн.
Тэр үзэгчдийн сэтгэлийг хөдөлгөдөг сайн дуучин болохыг хүсдэг.


Нэр: Ким Живон (Kim Jiwon)
Тайзны нэр: Bobby
Хоч: Kimbap, cyd kim , bunny
Төрсөн Он Сар Өдөр: 1995 оны 12-р сарын 21
Үүрэг: Рэппэр
Цусны бүлэг: O
Өндөр: 177см
Жин: N/A
Баг: Team B

Тэр Epik High-ийн "Born Hater" дуунд хамтарч байсан.
Тэр YG-тай 2011 онд гэрээ хийсэн.
Түүний хобби бол сагсан бөмбөг тоглох.
Тэр англиар сайн ойлгодог.
Bobby бол SMTM 3-ийн ялагч.
Түүнд маш олон Винни Пүүх баавгайн чихмэл байдаг.


Нэр: Сун Юнхён (Song Yunhyeong)
Тайзны нэр: Yunhyeong
Хоч: Yoyo, Zayn Malik Korea
Төрсөн он сар өдөр: 1995 оны хоёрдугаар сарын 8
Үүрэгч: Хоолой
Цусны бүлэг: A
Өндөр: 177см
Жин: N/A
Баг: Team B

Тэр анх 2012 онд YG-д жүжигчнээр орсон ч Ян Хён Сог захирал түүнд дуучин болохыг санал болгосон.
Хобби: Дугуй унах
Тэр анх хамтлагийн гишүүн Чанүтэй уулзаад өөртэйгөө төстэй гэж бодсон.
Тэр Ханбин болон Жинван нартай дотно.


Нэр:  Ким Ханбин (Kim Hanbin)
Тайзны нэр: B.I
Хоч: Hanbeen, Geniur leader
Төрсөн он сар өдөр: 1996 оны аравдугаар сарын 22
Үүрэг: Ахлагч, Рэппэр
Цусны бүлэг: O
Өндөр: 177cм
Жин: N/A
Баг: Team B

Тэр охин дүүтэй бөгөөд түүнийг Ким Ханбёл гэдэг.
2009 онд MC Mong-той хамтарч байсан.
Тэр амьтны хүрээлэн орох дуртай.
Тэр Winner хамтлагийн "Empty" дуун дээр ажилласан.  
Түүнийг хүмүүс Кпопын хоёр дахь Жиди гэдэг.
Тэр урьд нь хэн нэгэнтэй үерхэж байгаагүй.
Тэрээр 12 настайгаасаа YG-ийн дадлагажигч болсон.
Тэр Мики хулганад дуртай.


Нэр: Кү Жүнэ (Koo Junhoe)
Тайзны нэр: June
Төрсөн он сар өдөр: 1997 оны гуравдугаар сарын 31
Үүрэг: Хоолой, бүжигчин
Цусны бүлэг: A
Өндөр: 182см
Жин: N/A
Баг: Team B

Тэр Майкл Жексоний фэн.  
Тэр анх хамтлагийн гишүүдээ хараад YG царай харж сонгодоггүй гэдэг нь үнэн юм байна гэж бодсон.
Түүний хувьд шинэ хүмүүстэй амархан дотносох маш хэцүү байдаг.
Жүнэ #Winner" хамтлагийн Жинүг хараад Япон жүжигчин гэж бодсон.
Тэр 2012 онд YG-д орсон.
YG-ийн продюсерүүд түүнийг маш сайхан хоолойтой гэдэг.


Нэр: Ким Дунхёг (Kim Donghyuk)
Тайзны нэр: Donghyuk
Хоч: cutie maknae
Төрсөн он сар өдөр: 1997 оны нэгдүгээр сарын 3
Үүрэг: Хоолой
Цусны бүлэг: O
Өндөр: 175см
Жин: N/A
Баг: Team B

YG-ийн захирлын охин Дунхёгийн фэн.
Түүнийг 8 настайд аав нь хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн.
Тэр ахлах сургуульд байхдаа маш онц сурдаг хүүхэд байсан бөгөөд хамтлагийнх нь гишүүд түүнийг яагаад дуучин болсонд гайхдаг.
Тэр JYP-ийн шалгаруулалтанд тэнцэж байсан.
Харин 2012 оны 11-р сард YG-д орсон.


Нэр: Жан Чанү (Jung Chanwoo)
Тайзны нэр: Chanwoo
Хоч: The world nicest maknae
Төрсөн Он Сар өдөр: January 26 1998 оны нэгдүгээр сарын 26
Үүрэг: хоолой
Цусны бүлэг: A
Өндөр: 182см
Жин: N/A

Тэр тоглоом тоглох дуртай.
Чанү "F4 Цэцэгнээс ч хөөрхөн залуус" болон "Өв Залгамжлагчид" кинон дээр жүжигчин Ий Минугийн хүүхэд ахуйн дүрд тоглосон.
Тэр анх хамтлагийнхаа гишүүдтэй уулзахдаа Ханбинаас хамгийн их айж байсан. Харин одоо Bobby-гоос илүү их айдаг.
Тэр iKon-ий хамгийн эгдүүтэй гишүүнийг Юнхён гэж боддог ба хамгийн царайлгийг нь Ханбин гэж боддог.

#Kpop #iKON #Gdragon