"Gangnam Style" дууны 3 ТЭРБУМ ХАНДАЛТ ба ШИЛДЭГ КОВЕРУУД


Сэтгүүлч Г. Оюун | YOLO.MN
2017-11-27

"Хүн төрөлхтний эв нэгдлийн бэлгэ тэмдэг" хэмээн нэрлэгдэж, 5 жилийн турш Youtube хуудаснаа ноёрхож байсан "Gangnam Style" хэмээх дууг 3 тэрбум гаруй хүн үзжээ. 2012 онд анх цацагдсан энэхүү уран бүтээл өнөөг хүртэл хит байсан нь дуулахад хялбар дууны үгээс гадна бүжиг голлох нөлөөг үзүүлсэн нь гарцаагүй.

Ийнхүү манай сайтаас Gangnam Style дуутай холбоотой сонирхолтой баримт болон шилдэг коверуудыг хүргэж байна.

1. Gangnam Style дуу Гиннесийн олон дээд амжилтыг тогтоож байсан

Тухайлбал: Хамгийн их лайктай дуу
Youtube-ээс 1 тэрбум хүн үзсэн анхны дуу
Youtube-ээс 2 тэрбум хүн үзсэн анхны дуу

2. "Gangnam tour" буюу "Ганнам аялал"
Өмнөд Солонгосын Ганнам дүүргийг "Gangnam Style" дуугүйгээр төсөөлж болно гэж үү? Энэхүү дуу хит болсны дараа "Ганнам аялал" хэмээх бүтэн өдрийн аялал хийгддэг болсон бөгөөд уг дүүргийн алдартай дэлгүүр, хоолны газар, дурсгалт газар гээд үзэж болох бүхий л газруудаар аялуулдаг болжээ.

3. "Gangnam Style"-ийн дүрстэй баавгай
Жэжү арлын "Тедди Баавгай" музейд Элвис Пресли, Мерилин Монро  гэх мэт дэлхийд алдартай хүмүүсийн бамбарууш хувилбар байдаг бөгөөд үүнд PSY-ийнх нэмэгдсэн байдаг аж.

4. Комик номонд дүрээ мөнхөлсөн PSY
Түүний "Gangnam Style" дуу гарахаас өмнөх ба дараах амьдралынх нь тухай өгүүлэх энэ ном нь 26 хуудастай бөгөөд 4 ам.доллараар зарагддаг гэнэ шүү.

5. Gangnam style дуу гарсанаар YG-ийн хувьцаа 50% өсөв
2012 онд гарсан энэхүү уран бүтээлийн дараа, PSY-ийн харъяалагддаг энтэртаймент болох YG-ийн хувьцааны үнэ 50%-иас өсөж байжээ.

#PSY #GangmanStyle