ЗАХИДАЛ: Би найз хөвгүүнээ орхиод явна гэхээр хэцүү байна


ССҮТөв | YOLO.MN
2017-11-27

mail  Yolo.mn сайтын редакци нь ямар нэгэн асуудал тулгарсан уншигч хүүхдүүдээс захиа хүлээн авч мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн хариу зөвлөгөөг уламжлан хүргэдэг. Ээлжит захиа болон зөвлөгөөг хүргэж байна.

АСУУДАЛ: Орхиод өөр улс руу хэдэн жилээр явна гэхээр хэцүү байна

Өөрийгөө бодвол явчихмаар л байна. Яах вэ?

Сайн байна уу? Би 11-р анги. Төгсөөд Японд сурах хүсэлтэй. Гэхдээ би найз хөвгүүнтэй. Үерхээд 1,3 жил болж байна. Орхиод өөр улс руу хэдэн жилээр явна гэхээр хэцүү байна. Өөрийгөө бодвол явчихмаар л байна. Яах вэ?

ЗӨВЛӨГӨӨ: Тэгэхээр хосуудын хувьд хол байх нь хэцүү байдаг хэдий ч зарим тохиолдолд харилцааг нь илүү бат бөх болгох тохиолдол ч байдаг

Тиймээс бүр мөсөн явах гэж байгаа биш хэсэг хугацаанд хол байна гэдгийг өөрсдөдөө ойлгуулж, ямар нэгэн асуудал тулгарвал яаж шийдвэрлэх дүрмээ тогтоох хэрэгтэй.

Сайн байна уу. Захидал илгээсэнд баярлалаа. Тэгэхээр хосуудын хувьд хол байх нь хэцүү байдаг хэдий ч зарим тохиолдолд харилцааг нь илүү бат бөх болгох тохиолдол ч байдаг. Нөгөө талаас эрэгтэй эмэгтэй хоёр хүн хол байх хугацаандаа хувь хувьдаа илүү хөгжих үе ч гэж харж болно. Тиймээс бүр мөсөн явах гэж байгаа биш хэсэг хугацаанд хол байна гэдгийг өөрсдөдөө ойлгуулж, ямар нэгэн асуудал тулгарвал яаж шийдвэрлэх дүрмээ тогтоох хэрэгтэй.

Бие биенийхээ асуудалд хэрхэн хандах, завгүй байх үе хүнд тулгардаг тул тэр үед яах зэрэг гарч болзошгүй нөхцөл байдлуудыг тооцоолон хоорондоо сайн ярилцахыг зөвлөе. Товчхондоо энэ нас бол та хоёрын хэн хэний хувьд өөрийгөө хөгжүүлэх, өөрийгөө таньж мэдэх нас. Тиймээс хэн нэгэн нь хүссэн сургуульдаа явах, өөрийгөө хөгжүүлэхэд ямар ч буруу зүйл байхгүй юм.

#АСУУМААР булангийн бусад захиа болон зөвлөгөөг унших бол ЭНД дарна уу.


Сэтгэл Судлалын Үндэсний Төв,
Сэтгэл судлаач
Б.Энхлэн

Хэрэв чамд хэн нэгэнтэй ярилцаж чадахгүй, ганцаараа шийдвэрлэхэд бэрхшээлтэй асуудал байгаа бол yolo@mongolcontent.mn хаяг руу кириллээр, дэлгэрэнгүй, гаргацтай бичиж цахим шуудан ирүүлснээр бид мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн зөвлөгөөг хүргэж чамд тус болоход хэзээд бэлэн байх болно. Мөн асуудал бүхий захиан дээрээ өөрийн НАС, ХҮЙСийг тодорхой дурдаарай. Жич: Бид мэдээллийг чандлан хадгалах бөгөөд хариуг сайтад нийтлүүлэхийг хүсэхгүй тохиолдолд захидалдаа дурдана уу. Бид хариу зөвлөгөөг 7-10 хоногийн дараа хүргэх болно.

#Boy #Frtiend #Leaving