Амралтын өдрүүдээр ХААНА, ЮУ болох вэ?


Б.Лхагвацэрэн | YOLO.MN
2017-11-24

Энэ долоо хоногийн амралтын өдрүүдэд (11-р сарын 25, 26-ны Бямба, Ням гарагт) юу хийхээ хараахан шийдээгүй байгаа бол энэхүү мэдээлэл чамд тус болно.
Жич: Нийт үйл явдал, өдөрлөгүүдээс өсвөр үеийнхэн болон залуус оролцох боломжтойг түүвэрлэв.

Uka x Bachka Бүжгийн хичээл
Хаана
: Max Mall-ын 5-р давхарт DEEP STAGE студи
Хэзээ: 11-р сарын 25-нд 12:00 цагт
Дэлгэрэнгүй: Дуучин УКА-н МАРГААШИЙН НАР ЛУУ ХАМТ АЯЛАХ УУ дууны клип тун удахгүй YouTube дээр 8 сая хандалтыг авах гэж байгаа билээ. Мөн энэхүү дуун дээрх бүжгийн дэглэлтийг сурья гэсэн хүмүүс маш их байгаа дээр үндэслэн UKA X BACHKA хөтөлбөр 11-р сарын 25-ны 12.00 цагт MAX MALL-д байрлах DEEP STAGE entertainment-н студи дээр зохион байгуулагдана.
Жич: Дуучин УКА хүрэлцэн ирнэ.
Тасалбар: 5000₮


La Boum!
Хаана: Ziferblat Ulaanbaatar
Хэзээ: 11-р сарын 25-нд 13:00 цагаас
Дэлгэрэнгүй: Циферблат Улаанбаатарын зүгээс та бүхэндээ амралтын өдрүүдийг тохиолдуулан 1980 онд бүтээгдсэн францын романтик инээдмийн төрлийн "La Boum" киног гаргахаар бэлдлээ.

Ta 8000₮ төлөөд "La Boum" киноны 1,2 дугаар ангийг үзэх боломжтойгоос гадна мөн 1 ширхэг амтат donut (пончик) болон 1 аяга халуун кофе (Latte, Cappuccino, Americano) авах боломтой.

13:00 - La Boum
15:00 - La Boum 2
Тасалбар: 8000₮


Охидын Хүч-Нийгмийн Өөрчлөлт 1000 охидын уулзалт
Хаана: Монголын Хүүхдийн Урлан бүтээх төв
Хэзээ: 11-р сарын 25-нд 12:00, 15:00 цагуудаас
Дэлгэрэнгүй: ОХИД, ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ЭСРЭГ ХҮЧИРХИЙЛЛИЙГ БУУРУУЛАХ ОЛОН УЛСЫН ӨДӨР-ийг тохиолдуулан ГҮНЖ төв "Долоон гарагийн тэмдэглэл", "Шантралгүй урагшил" номын зохиогч Ү. Оюунзулын санаачлагаар Нийслэлийн Боловсролын Газар, Хүүхдийн Урлан Бүтээх төвийн дэмжлэгтэйгээр “ОХИДЫН ХҮЧ-НИЙГМИЙН ӨӨРЧЛӨЛТ” 1000 охидын уулзалтыг 2017 оны 11 сарын 25-нд 12-14 цагт, 15-17 цагийн хооронд зохион байгуулах гэж байна.

Салбар бүрийн төлөөлөл болсон МАНЛАЙЛАГЧ залуу эмэгтэйчүүдийн ХҮЧИРХЭГ ТҮҮХ-ээс сонсох, тэднээс суралцах, урам зориг авах, хүсэл мөрөөдөлдөө жигүүрлэх өдөр байх болно.

Түүнчлэн сэтгэл зүйн, эрүүл мэндийн, гоо сайхны, нийгмийн оролцооны гэх мэт олон байгууллагууд энэхүү уулзалтанд оролцож охидод хэрэгтэй зөвлөгөө мэдээлэл өгөх болно.

"ОХИДЫН ХҮЧ-НИЙГМИЙН ӨӨРЧЛӨЛТ" уулзалтанд оролцохыг хүсвэл 70105105 дугаарын утсаар ГҮНЖ төвтэй холбогдож, Монгол 3-р сургуулийн замын эсрэг талд байрлах ҮБТДС-ийн 402 тоотод ирж бүртгүүлээд, УРИЛГА аваарай.

Урилгатай оролцогч бүрт Зохиогч Ү.Оюунзулын "Долоон гарагийн тэмдэглэл" номыг БЭЛЭГЛЭХ болно.


Харри Поттер номын нээлтийн арга хэмжээ
Хаана: Интерном төв салбар
Хэзээ: 11-р сарын 25-нд 14:00 цагаас
Дэлгэрэнгүй:
Монголд анх удаа албан ёсны эрхтэйгээр хэвлэгдэн гарч буй Английн алдарт зохиолч Ж.К.Роулингийн “Харри Поттер ба Философийн чулуу”, “Харри Поттер ба Нууцат өрөө” зохиолуудын нээлтийн арга хэмжээ болно.

Номын нээлтийн арга хэмжээнд хүрэлцэн ирснээр та бүхэн олон олон сонирхолтой арга хэмжээнд хамрагдах боломжтой.
- Косплей уралдаан
- Шившлэгийн тэмцээн
- Номын орчуулагч, редактортой хийх уулзалт гэх мэт

“Харри Поттер-Косплей” уралдаан энэхүү өдөр зохион байгуулагдах бөгөөд Косплей уралдаанд оролцсон оролцогч бүрийг бидний зүгээс амтат Butterbeer ундаагаар дайлах болно. Хамгийн шилдэг шидтэн болон хувирсан 1 оролцогчийг бид Роулингийн “Харри Поттер ба Философийн чулуу”, “Харри Поттер ба Нууцат өрөө” зохиолоор шагнана.

Мөн “Potterheads of Mongolia” группийн админууд “Харри Поттер”-той танилцсан сонирхолтой түүхээ хүрэлцэн ирсэн уншигчидтай хуваалцах бөгөөд “Харри Поттер” зохиолтой холбоотой сонирхолтой цуглуулгуудаа энэхүү өдөр бидэнтэй хуваалцах болно.

Үндсэн арга хэмжээний зэрэгцээ та бүхэн хуваарилагч бүрх малгайг өмсөн Хогварт сургуулийн үндсэн 4 тэнхимд хуваарилагдаж, Харри Поттер-той цугтаа зургаа авахуулан цагийг хөгжилтэй өнгөрүүлэх боломжтой.


Women’s talk уулзалт-ярилцлага
Хаана:
Virtu Art House
Хэзээ: 11-р сарын 25-нд 11:00 цагт
Дэлгэрэнгүй: Women's talk сургалт-уулзалт нь эмэгтэй хүн бүр өөрийгөө хайрлах урлагт суралцах, хэрхэн бусдыг зөв үлгэрлэн дагуулах, эмэгтэйчүүд бие биенээсээ урамших, суралцах, хамтдаа хөгжих боломжийг бүрдүүлэн цаашлаад эмэгтэйчүүдийн манлайллыг нэмэгдүүлэх, нийгмийн эерэг өөрчлөлтөд хамтдаа хувь нэмрээ оруулах зорилготой билээ.
Бүсгүйчүүддээ зориулан зохион байгуулдаг WOMEN'S TALK сургалт-уулзалтын 11 сарын хүндэт зочноор Загвар өмсөгч, нүүр хувиргагч, стилист С.Төгс оролцохоор боллоо.
Тасалбар: 20000₮


Цифер Гитарын сургалт
Хэзээ:
Ням гарагт 15:00-17:00 цагаас
Хаана: Ziferblat Ulaanbaatar /МЗХ-ны байр/
Дэлгэрэнгүй: Гитар сонирхогчдод зориулсан Буджав багштай сургалт

Tасалбар: Такс 5000₮ (цай, жигнэмэг багтсан)

 


English Speaking Space
Хэзээ: Ням гарагт 15:00-16:00 цагт
Хаана: Ziferblat Ulaanbaatar /МЗХ-ны байр/
Tасалбар: 6000 (цай болон жигнэмэг багтах болно.)
Дэлгэрэнгүй: 16-с дээш насныханд зориулсан англи хэлний ярианы клуб

 

 


Acoustic Indie Night with Bazo
Хэзээ: Бямба гарагт 19:00 цагаас
Хаана: Ziferblat Ulaanbaatar
Дэлгэрэнгүй: Өвөл эхлээд гэрээсээ ч гармааргүй энэ л хүйтэн өдрүүдийн дундуур Циферблат BAZO - той хамтраад түүний сэтгэл баясгам зөөлөн acoustic indie дуунуудтай нэгэн бяцхан тухлаг үдшийг та нартаа зориулан хийх гэж байна. Kings of Convenience, Fleet Foxes-оос эхлээд өөр бидний дуртай олон дуунуудаас дуулахаар бэлдээд байна. Хүйтэн орой найзуудтайгаа эсвэл ганцаараа ч гэсэн хүрч ирээд халуун дулаан уур амьсгал дунд дуртай дуунуудаа сонсож, дагаж дуулаад өнгөрүүлээрэй.

Тасалбар: 8000₮


 

Л.Толстой "АДУУНЫ ТҮҮХ" Сонгодог жүжгийн нээлт

Хаана: Улсын Драмын Эрдмийн Театр
Хэзээ: 11.24, 11.25, 11.26, 11.27, 11.29, 11.30, 12.01, 12.02, 12.03
Зохион байгуулагч: Улсын Драмын Эрдмийн Театр

Үргэлжлэх хугацаа: 120 minutes
Насны ангилал: 16+
Тасалбарын үнэ: 50,000, 15,000, 10,000, 25,000, 20,000, 30,000 ₮
Хаана: Хүүхэлдэйн театр
Хэзээ: 2017.11.25, 11.26
Уран бүтээлч: Хүүхэлдэйн театр
Тоглолтын төрөл: Хүүхдийн жүжиг
Үргэлжлэх хугацаа: 55 minutes
Насны ангилал: 3+


Ц.Нацагдорж "Гүн гэрийн гүнж" дуурь

Хаана: Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театр 

Хэзээ: 2017.11.25, 11.26     

Үргэлжлэх хугацаа: 120 minutes

Насны ангилал: 12+
Тасалбарын үнэ: 20,000 ₮, 15,000 ₮, 10,000 ₮

Үйл явдал нь манай тооллын өмнөх 50-иад оноос 30-аад онд Хүннү гүрний үед болсон бодит түүхээс үндэслэсэн. Доктор Л.Эрдэнэчимэгийн "Нүүдэлчний цуурын арван найман аялгуу буюу гүн гэрийн авхай" судалгааны ажлаас сэдэвлэн бүтээжээ. Хан гүрний жанжин Цао-Цао ялалтын их баяраа тэмдэглэн өөрийн анд, бичгийн хүн Гүн хэргэмт Цай Юн хэмээх эрдэмт нөхөртэй дарс хүртэн цэнгэж байх хооронд Хан гүрний цэргээс амьд хэл авчрах даалгавраа биелүүлж чадаагүй хоёр цэрэг Цао-Цао жанжны үзэсгэлэнт гүнжийг хулгайлан, Хүннү гүрний хаан Жи Жи Шаньюй авчирч өгснөөр үйл явдал өрнөнө.


“Салхи” хамтлагийн 20 жилийн ойн тоглолт

Хаана: УБ палас
Хэзээ: 2017.11.25

Үргэлжлэх хугацаа: 130 минут
Насны ангилал: 6+

Тасалбарын үнэ: 40,000₮, 30,000₮


"Гүн гэрийн нууц" хүүхдийн жүжиг

Хаана: Хүүхэлдэйн театр
Хэзээ: 2017.11.25, 11.26
Үргэлжлэх хугацаа: 55 мин
Насны ангилал: 3+
Тасалбарын үнэ: 5,000 ₮

Их Монгол Улс минь уудам сайхан газар нутагтай. Газар нутагтаа бид Халх, Казак 2 үндэстэн. Дөрвөд, Буриад, Торгууд, Захчин, Баяд, Өөлд, Урианхай, Дархад, Цаатан, Барга, Дарьганга, Үзэмчин, Хотон гээд олон ястнуудаас бүрдсэн гурван саяулаа амьдардаг. Тэд бүгдээрээ өөрийн онцлог бүхий ёс заншил, хувцас хэрэглэл, дуу бүжиг наадаантай гэдгийг мэдэх үү?

Хүүхдүүд ээ! Цаа бугаа унасан цаатан ирэхэд Халх хүүхэлдэй морин хуураа татан уртын дуугаа дуулж, казак хүүхэлдэй домбороо товшин бүжгээ бүжнэ, буриад хүүхэлдэйнүүд ёохор хатирч, торгууд хүүхэлдэй тоохуу гутлаа тов хийгэж, хошин дуутай дархад хүүхэлдэйнүүд дуулж, дөрвөд хүүхэлдэйнүүд бий биелгээгээ бийлээд, гоёл зүүсгэлээ гайхуулсан үзэмчин хүүхэлдэйнүүд уян налархай дуулж бүжиглэж, хөгжимдөхийг үзэн баясаарай!

 


Үнэ төлбөргүй сургалт

Та манай америк багшаар удирдуулсан ярианы клубд хамрагдсанаар ярих чадвараа дээшлүүлэхээс гадна TOEFL, IELTS- ийн шалгалтанд бэлдэж буй хүмүүст маш том боломж юм. Макс багш та бүхэнтэй маш сонирхолтой хөгжилтэй мөн энгийнээр яриалцах болно.


БҮРТГЭЛ УТАС: 91213255 дугаар


Ууланд алхалт (Баянзүрх Хайрхан)

Ням гаригт Баянзүрх хайрханд 8 - 12км орчим алхана.
Өглөө 08:45 цагт Төв шуудангийн хойд талын зогсоолд цуглаж 09:00 цагт ЦАГТАА хөдлөнө. Хүлээхгүй тул цагаа бариарай.

Нэгдсэн унаа захиалах тул GOING дарахдаа хариуцлагатай хандаж бусад аялагсадаараа илүү суудлын мөнгө төлүүлэхгүй байхыг хүсэе. Аялагчдын тооноос хамааран төлбөрийг хуваан төлнө.Та бүхэн өдрийн хоол, цайгаа бэлдэж ирээрэй. Мөн UGG, бойтгон гутал, индүүн ултай гутал, зуны пүүз, кеттэй бус зориулалтын аялалын гуталтай ирнэ үү.
Төлбөр хүний тооноос хамаарч 6000 - 12000 төгрөгийн хооронд хэлбэлзэнэ.

#Weekend #Teenagers #Events