Газарзүйн хичээлд заагаагүй ХАМГИЙН ЖИЖИГ ОРНУУД


Аска | YOLO.MN
2017-11-23

Дэлхий дахинд 200 гаруй улс орнууд байдгийн зарим нэг улс орнуудын нэрийг сонсохоор байдаг үгүйг нь мэдэхгүй байх тохиолдлууд заримдаа тохиолддог. Сургуульд нэр нь огт дурьдагдаж байгаагүй хамгийн жижиг улс орнуудтай танилцацгаая. wink

ПАЛАУ

Хамгийн сонирхолтой газруудын нэг Палау нь 21000 гаруй хүн амтай, 300 гаруй арлаас бүрддэг нэг орон бөгөөд 130 гаруй төрлийн махчин загас болон бусад сонин содон ургамал амьтадтай орон юм байна.


НИУЭ

1200 хүнтэй Ниуэ нь арлын нэгэн орон бөгөөд тэнд улс орон даяар хүмүүсийг хүнсээр хангадаг цорын ганц супермаркет байдаг гэнэ шүү.


СЕНТ КИТС БА НЭВИС

Сент Китс ба Нэвис гэсэн 2 арлаас бүрдэх энэ улс нь өөрийн иргэншлээ худалдаж орлогоо бүрдүүлдэг гэнэ.


ХАТТ РИВЕРИЙН ВАНТ УЛС

Австралийн нэгэн хэсэг болох Хатт Ривер нь хийсвэр улс бөгөөд Кэсли хэмээх нэгэн гэр бүлд харъяалагддаг аж.


ТУВАЛУ

11000 хүн амтай Тувалу нь домэйн хаяг болох  .tv гэдгийг бүтээснээрээ ядуурлаасаа бүрэн чөлөөлөгджээ.


НАУРУ

Науру дэлхийн хамгийн жижиг арлын орон бөгөөд өөрийн гэсэн нийслэл болон тээврийн хэрэгсэлгүй газар юм байна. Аялал жуулчлал ч хөгжөөгүй аж.


СЕБОРГЫН ВАНТ УЛС

Италийн газар нутаг дахь хиймэл нэгэн улс бол Себорг бөгөөд түүнд Францын хилийн ойролцоох нэгэн тосгон л багтдаг аж.


БҮГД НАЙРАМДАХ МОЛОССИ УЛС

Нэг гэр бүлийн 7 хүнээс бүрдэх Молосси нь АНУ-ын Нэвада мужийн газар нутаг дээр 40 жил оршиж буй аль ч улс орноор танигдаагүй нэгэн хиймэл улс юм.


МАЛТИЙН ОРДЕН

Албан ёсны хэл нь Латин хэл бөгөөд өөрийн гэсэн мөнгөн тэмдэгт, паспорт, машины дугаартай Малтийн Орден нь Мальт болон Италийн Ром хотноо байрлах 3 байшингаас л  бүрддэг аж.


СИЛЕНД

Их Британий эргээс 10 гаруй км зайд орших мөн дээр нь 27 хүн л аж төрдөг нэгэн тавцан юм.

#Geographic #SmallestCountries