ФОТО: "Victoria's Secret 2017"-ийн "САХИУСАН ТЭНГЭРҮҮД"


Үжин | YOLO.MN
2017-11-21

Дэлхийн сая сая үзэгчийн тэсэн ядан хүлээдэг "Victoria’s Secret"-ийн загварын шоу өчигдөр Хятадын Шанхай хотноо боллоо.

Тайзнаа "Victoria's Secret"-ийн сахиусан тэнгэрүүд болох алдарт Алессандра Амбросио, Адриана Лима, Сара Сампайо, Лили Олриж, Кэндис Свейнпол нар алхжээ.

Түүнчлэн тайзнаа Белла Хадид, гарч ирсэн бөгөөд түүний эгч Жижид Хятадын тал виз олгоогүй байна.

Энэ үдэш загвар өмсөгч Лаис Рибейро алт, индранил болон алмаз эрдэнээр чимэглэсэн 2 сая долларын үнэтэй хөхний даруулгатай тайзнаа алхжээ. Түүнчлэн дуучин Харри Стайлз, Мигель, Жэйн Жан болон Лесли Одом нар ая дуугаа өргөсөн байна.

Сонирхуулахад, энэхүү шоу Алессандра Амбросиогийн хувьд хамгийн сүүлийнх нь болжээ. Шоуны үеэр загвар өмсөгч Минг Си уначихсан байна. Харин түүний араас алхаж явсан загвар өмсөгч түүнд тусалж, урдаа гаргажээ. Тус шоунд анх удаа Украины загвар өмсөгч Дарья Хлыстун оролцох ёстой байсан ч Хятадын талаас түүнд мөн л виз олгоогүй байна.

 

 
  GoGo Facebook Хуудас
 
 
 
 
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд GoGo.mn хариуцлага хүлээхгүй.
Багш нарын ажил хаялтыг та дэмжиж байна уу?
 
Нийт 2676 санал өгсөн байна.
 
 
 
 
 
 
 

#Victoria'sSecret2017 #Fashion #Show