ЗАХИДАЛ: Найз минь надаас ХӨНДИЙРСӨН


ССҮТөв | YOLO.MN
2017-11-17

mail  Yolo.mn сайтын редакци нь ямар нэгэн асуудал тулгарсан уншигч хүүхдүүдээс захиа хүлээн авч мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн хариу зөвлөгөөг уламжлан хүргэдэг. Ээлжит захиа болон зөвлөгөөг хүргэж байна.

АСУУДАЛ: Удалгүй надаас хөндийрөв.

Хөвгүүдыг харав уу үгүй юу шууд тэдэнтэй ярилцдаг болов.

Сайн байцгаана уу? Энэ жил би дунд ангид орсон л доо. Хамгийн сайн найзаасаа өөр ангид орсон. Найзын маань ангид нэг хөвгүүн шилжиж ирсэн юм. Тэр манай найзад сайн болчихсон байсан юм. Гэтэл тэр хөвгүүн нь надад сайн болсныг мэдлээ. Надаас үерхэх үү гэхлээр нь зөвшөөрсөн. Манай найз түүнд бас жоохон сайн байсныг мэдэлгүй хэлчихэв. Гэтэл тэр гэнэт өөрчлөгдсөн. Хөвгүүдыг харав уу үгүй юу шууд тэдэнтэй ярилцдаг болов. Удалгүй надаас хөндийрөв. Бүр намайг далдуур муулдгийг нь мэдлээ. Одоо би яах вэ?

ЗӨВЛӨГӨӨ: Хэрэв чи хүсвэл найзтайгаа ярилцаад үз.

Яагаад хөндийрөх болсон шалтгааныг нь асуугаад үзээрэй.

Сайн байна уу. Захидал илгээсэнд баярлалаа. Дараа захиа илгээх үедээ илүү дэлгэрэнгүй бичээрэй. Найз нөхөддөө бид юу мэдэрч, бодож явдгаа хэлэхгүй байхаар үл ойлголцол бий болдог. Найзтайгаа уулзалдаад нөхцөл байдлын талаар ярилцах боломж чамд байгаа юу? Хэрэв чи хүсвэл найзтайгаа ярилцаад үз. Яагаад чамайг муулах болов? Яагаад хөндийрөх болсон шалтгааныг нь асуугаад үзээрэй. Эргэлзээгээ ил гаргахгүй дотроо хуримтлуулаад л байвал асуудал шийдэгдэхгүй шүү дээ.

#АСУУМААР булангийн бусад захиа болон зөвлөгөөг унших бол ЭНД дарна уу.


Сэтгэл Судлалын Үндэсний Төв
Туслах сэтгэл судлаач
М. Анир

Хэрэв чамд хэн нэгэнтэй ярилцаж чадахгүй, ганцаараа шийдвэрлэхэд бэрхшээлтэй асуудал байгаа бол yolo@mongolcontent.mn хаяг руу кириллээр, дэлгэрэнгүй, гаргацтай бичиж цахим шуудан ирүүлснээр бид мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн зөвлөгөөг хүргэж чамд тус болоход хэзээд бэлэн байх болно. Мөн асуудал бүхий захиан дээрээ өөрийн НАС, ХҮЙСийг тодорхой дурдаарай. Жич: Бид мэдээллийг чандлан хадгалах бөгөөд хариуг сайтад нийтлүүлэхийг хүсэхгүй тохиолдолд захидалдаа дурдана уу. Бид хариу зөвлөгөөг 7-10 хоногийн дараа хүргэх болно.

#Friends #Away