Өмнөд Солонгосын шилдэг 13 реппэр


Сэтгүүлч Г. Оюун | YOLO.MN
2016-04-21

Солонгосын хөгжмийн ертөнцийн шилдэг реппэрүүдийг танилцуулж байна.

13. Ikon- Баби (Bobby)

Mnet-ийн "Show Me the Money" болон YG Entertainment-ийн "WIN: Who is Next?” зэрэг шоун дээр Баби (Bobby) олны анхаарлыг маш их татсан. Эдгээр шоугаар зөвхөн залуу хамтлагийн гишүүний хувьд биш, дэлхий нийтэд түүний авъяасыг харуулах боломж олгосон гэж хэлж болно. Тэрээр "SMTM 3"-ын ялагч болсноор шилдэг реппэрүүдийн тоонд зүй ёсоор багтах болсон юм.


12. BTS – Шюга (Suga)

Ихэнх тохиолдолд түүний авьяасыг Рэпмун (RapMonster) халхалж байсан гэх олны яриа бий. Гэхдээ саяханаас эхлэн хүмүүс түүнд анхаарлаа хандуулах болжээ. Мөн тэрээр BTS хамтлагт орохынхоо өмнө өөрийн нэрийг гаргаж явсан реппэр юм.
 


11. FIESTARЕйжи (Yezi)

Feistar хамтлагийн гишүүн Еэжи (Yezi) “Unpretty Rapstar 2”-т оролцсоноороо өөрийнхөө авьяасыг олон нийтэд харуулсан төдийгүй хамтлагаа өмнөхөөс нь илүү олны танил болгожээ.


10. B.A.P - Бан Ёнгук (Bang Yong Guk)

Ёнгук (Yonguk) нь өмнөд солонгосын B.A.P хамтлагийн гишүүн болохооосоо өмнө “Soul connection” нэртэй хип хоп хамтлагийн гишүүн байсан. Тэрээр ихэвчлэн хамтлагийнхаа дууны үг, ая, найруулгыг нь хийдэг авьяаслаг ахлагч юм.


9. Winner – Мину (Mino)

Мину хамтлагт орохоосоо өмнө Жику (Zico)-тай хамт уран бүтээл хийдэг байсан бөгөөд "Show me the money 4"-ийн сүүлчийн шатанд үлдэж өөрийгөө хэр авьяаслаг реппэр болохоо харуулсан юм. Тэрээр одоо Winner хамтлагийн гол реппэр ажээ.


8. Brown Eyed Girls – Мирёо (Miryo)

Тэр бол олон нийтийн дуртай реппэрүүдийн нэг. Brown Eyed Girls хамтлаг гарч ирсэн цагаас эхлэн өөрийгөө шилдэг гэдгээ нотолсоор ирсэн ба энэ жагсаалтын хамгийн ахмад реппэр юм.


7. Block B – Жику (Zico)

Block B хамтлагийн хамгийн залуу гишүүдийн нэг Жику (Zico) нь хамтлагийнхаа ахлагч, гол реппэр нь юм. Тэрээр хамтлагт орохоосоо өмнө ч сайн реппэр гэдгээрээ олонд танигдсан ба ‘Show Me The Money’ нэвтрүүлгийн найруулагчдын нэг авъяаслаг залуу уран бүтээлч юм.


6. EXID – LE (Элли)

Элли (Le) нь Exid хамтлагийн реппэр юм. Тэрээр уг хамтлагт орохоосоо өмнө Jiggy Fellaz-ийн реппэр байсан.


5. BTOB –Илхүн ( Ilhoon)

Илхүүн (iLhoon) нь сайн реппэр төдийгүй хамтлагийнхаа маш олон дууны ая үгийг зохиосон авъяаслаг алдартан юм.


4. 2NE1 – Сиэл (CL)

2ne1 хамтлагийн ахлагч, дуучин, гол реппэр Сиэл. Энэ жагсаалтанд яахын аргагүй тэр багтах нь тодорхой. Тэрээр зөвхөн солонгостоо төдийгүй АНУ-ын зах зээлд хүч сорихоор бэлдэж буй авьяаслаг хүчирхэг эмэгтэй юм.


3. Monsta X – Жүхон (Jooheon)

Жүхон нь энэ жагсаалтын хамгийн залуу реппэрүүдийн нэг юм. Тэрээр "Show me the money"-д оролцож өөрийнхөө авьяасыг харуулсан ба сонирхуулахад, хүмүүс түүнийг хасагдсан нь шударга бус зүйл гэж үздэг.


2. B2ST – Жунхён (Junhyung)

B2ST хамтлагийн гишүүн Жунхён (Junhyung) нь хамтлагтаа дуучин, үг бичигч, бүжигчин, найруулагч, реппэр зэрэг маш олон үүргийг гүйцэтгэдэг. Тэрээр олон төрлийн авьяастай шилдэг уран бүтээлчдийн нэг юм.


1. Big Bang – T.O.P

Энэ жагсаалтанд орсон уран бүтээлчдийн нэг бол Чүэ Сынхён (Choi seunghyun) буюу T.O.P билээ. Тэрээр дууны үг, ая зохиогч, жүжигчин, найруулагч ба өвөрмөц урсгалыг бий болгодог уран бүтээлч юм. Тэрээр YG энтэртайментэд орохоосоо өмнө Tempo нэрээр үглэдэг байжээ.

Эх сурвалж: 

#BigBang #TOP #CL #Rapper #Kpop