"НАСАН ТУРШИЙН БОЛОВСРОЛ" сэдэвт лекц болно


О.Оюун-Эрдэнэ | YOLO.MN
2017-11-14

-Шинийг тасралтгүй сурах нь амьдралын хамгийн чухал чадвар-

"Их сургууль төгссөн л бол олсон мэдлэгээ 20-30 жил ашиглаж амьдарна гэх ойлголт алга болж байна. Энэ нь сурах боловсрох үүргийн дийлэнхи нь сургуулиас хувь хүн рүү шилжиж байна гэсэн үг. Сурахад өөрийгөө зоригжуулах, шинийг тасралтгүй сурах нь амьдралын хамгийн чухал чадвар боллоо. Боловсрол гэдэг нь зөвхөн мэдэхийн тулд суралцахаас гадна, хийхийн тулд, хүн болохын тулд, хамтарч амьдрахын тулд суралцахыг хэлдэг." хэмээн "Насан туршийн боловсрол" лекцийн гол илтгэгч  DeFacto Жаргалсайхан өөрийн нийтлэлдээ дурдаж байжээ.

Нийгэм хурдацтай хувьсч, технологи өдөр тутам шинэчлэгдэж, боловсрогдож байгаа өнөө үед бид бүгд тасралтгүй суралцсаар байх нь өнөөгийн залуучууд бидний хамгийн чухал асуудал болж байгааг олж харсан DeFacto институти, Маргаашийн Манлайлал, MУИС Ротаракт клубын залуучууд "Насан туршийн боловсрол" лекц, нетворкинг арга хэмжээг 2017 оны 11-р сарын 19-нд зохион байгуулах гэж байна.

Энэ лекцийн хүрээнд Эдийн засагч, нийтлэлч #DeFacto Жаргалсайхан "Насан туршийн боловсрол" сэдвийн хүрээнд өөрийн мэдлэг, туршлага, үнэт зөвлөгөөгөө та бүхэнтэй  хуваалцах аж.

Илтгэлээс гадна:

- DeFacto Жаргалсайхантай танилцаж, лекцийн талаар ярилцах
- Mэргэжил болон сонирхол нэгтэй хүмүүстэй уулзаж, танилын хүрээгээ тэлэх
- Сонгодог хөгжим сонсох

Хаана: Монгол улсын Филармони
Тасалбар: 15.000 төгрөг
Холбогдох утас: 99090410, 80057005

Илүү дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж авна уу!

#Education #Event