СУРВАЛЖЛАГА: Тэтгэлэгт хүрэх арга зам


Э.Анужин | YOLO.MN
2017-11-13

Сүүлийн жилүүдэд хөгшин залуу гэлтгүй гадаадад ажиллаж, амьдарч сурах талаар бодох болжээ. Мөнгөтэй нь мөнгөө төлөөд л боломж "толгойтой" хэд нь тэтгэлэг хүртэж, зарим нь үнэн зөв нь мэдэгдэхгүй зуучлалын байгууллагуудаар дамжсаар л...

Одоо л бидний зөв сонголт! "Golden Compass" сургалтын төвөөс "Ухаалаг сонголт-Тэтгэлэгт хүрэх зам-Зөв газар" арга хэмжээг амжилттай зохион байгууллаа.

Жавзандамба хутагт төвийн багш, гавж-буддын гүн  ухаан, ёс суртахуун, бясалгалын талаар үнэн зөв, цогц мэдлэгийг түгээгч Д.Нямсамбуу уг арга хэмжээн дээр "ХЭЛ СУРАХАД ХЭРХЭН ТӨВЛӨРӨХ ВЭ?" сэдвээр илтгэл тавьлаа.

Илтгэлийн явцад хөндсөн асуудалын нэг нь "Үг хэрхэн цээжлэх вэ?" Хүн олон мянган бодлуудтай байдаг бөгөөд уг бодол нь бусаддаа дарагдаж цээжилсэн үгээ амархан мартах тогдоогддоггүй асуудлууд гардаг. Жишээ нь, анги дүүрэн сурагчид тэд дор бүрнээ ярьцгааж байна. Багш тэдэнд хандан үг хэлэхэд сурагчид сонсохгүй юм. Үүний адил бодол чинь ил тод биш эмх цэгцгүй байгаа учир аливаа зүйлийг сурахад  оюуны саад бэрхшээл тулгарч  байдаг хэмээн онцлон хэллээ.

Эхлэх цэг дээр чинь хэн ч дэмжихгүй байж болно гэвч тууштай, нэг зүйлийнхээ араас үнэн сэтгэлээрээ, өөртөө итгээд хийж чадвал амжилтын оргилд хүрдэг.

 

 

 


Ид шидийн орон хүүхэд хамгаалалын төвийн санаачлагч, "Лантуун дохио" ТББ-ын тэргүүн Ч.Ганжавхлан уг арга хэмжээн дээр "БОЛОМЖ БА ҮНЭ ЦЭНЭ" сэдвээр илтгэл тавьлаа.

Өөрийн амьдралаас судалж сурч мэдсэн, хүрсэн амжилт, тулгарч байсан бэрхшээлүүдээ хэрхэн даван туулсан талаар маш хэрэгтэй зөвлөмжүүдийг ийнхүү онцоллоо.


"BADA" боловсролын төвийн монгол хариуцсан менежер-Австралийн тэтгэлэг болон виза журамтай холбоотой мэдээллийг хариуцдаг Э.Далантай уг арга хэмжээн дээр "АВСТРАЛИЙН ТЭТГЭЛЭГ БОЛОН БОЛОВСРОЛЫН СИСТЕМ, ВИЗА ОЛГОЛТЫН ЖУРАМ" сэдвээр илтгэл тавьлаа.

Зөвлөгөөнөөс онцолвол Монгол улс мэдээллийн маш их төөрөгдөл, хуурамч зуучлалын байгууллагууд олноороо олширч байгаа энэ цаг үед албан ёсны эрхтэй зуучлалын байгууллагатай хамтран ажиллахыг зөвлөлөө.

Австралийн виза авах шат дараалал:

1. Эхлээд материалаа бүрдүүлэх
2. Хэлний оноо авах
3. Сургуулиа сонгох
4. Сургууль руу материалаа илгээх
5. Сургууль руу төлбөрөө хийх
6. Сургуульд элсэн орох зөвшөөрөл
7. Эрүүл мэндийн үүзлэгт орох
8. Виза мэдүүлэх
9. Австрали явах

Таны 10 жилийн дараах байр суурь,  өнөөдөр ямар сонголт  хийх вэ? гэдгээс тань шалтгаална хэмээн тэрээр онцолж байлаа.


Соёл судлал, төрийн удирдлагын магистр, МУИС-ийн гадаад харилцааны ахлах менежер Т.Хишигдулам уг арга хэмжээн дээр "Ухаалаг сонголт-Амжилтын үндэс" сэдвээр илтгэл тавьлаа.

Оршин буй дэлхийгээ тоосгон байшин гэж төсөөлье. Тэр тоосго нэг бүр дэлхийн иргэд. Монгол тоосго Швед тоосго хоёрын дунд үнийн маш том зөрүү байдаг. Үүнээс хархад монгол хүний дэлхийд эзэлж буй байр суурийн хэмжээ тун бага харагдаж байна. Үнэ цэнээ яаж нэмэгдүүлэх вэ? Зөв сонголт, зөв номоо унш, хэмээн онцоллоо.

#Scholarship #Teenagers