Амралтын өдрүүдээр ХААНА, ЮУ болох вэ?


Б.Лхагвацэрэн | YOLO.MN
2017-11-10

Энэ долоо хоногийн амралтын өдрүүдээр (11.11-12) болох арга хэмжээнүүд, үзвэрүүд, кино театруудад гарах уран бүтээлүүдийг танилцуулж байна. 

Жич: Өсвөрийнхөн болон залуус оролцох боломжтойг нь түүвэрлэв

"ЭНГИЙН БАЙХ НЬ ИЛҮҮ ТУХТАЙ" ЛЕКЦ

Хаана: Happiness Center
Хэзээ: 11-р сарын 11-ний 17:00 цагт
Дэлгэрэнгүй: Happiness Center-ээс зохион байгуулдаг "Завгүй залуу нас" цуврал лекц энэ удаад Quartzy компаний Програм хангамжийн инженер Б.Батжаргал "Энгийн байх нь илүү тухтай" сэдвийн дор ярилцах юм.

Олон хүний сонгоогүй сонирхолтой амьдралын хэв маягийг сонгох шийдвэр гаргаж, тэр шийдвэр нь зүгээр нь нэг тоглоом байгаагүй эсвэл боломжгүй зүйл байгаагүй гэдгийг батлан харуулж машиндаа амьдраад хоёр жил болж буй залуутай бид хэрхэн машиндаа амьдрах болсон тухай болон олон улсын тавцанд гарч ажиллах болсон туршлагынх нь талаар ярилцаж, залуучууддаа шинэ мэдээ, мэдлэг хуваалцахыг зорьж байна. Мөн ганцхан үүргэвчиндээ бүх зүйлсээ багтаагаад дэлхийгээр аялах тухайгаа ч бас тэрээр ярилцах болно.

Тасалбар: Үнэ төлбөргүй


ANIMATED SUNDAY!

Хаана: Ziferblat Ulaanbaatar
Хэзээ: 11-р сарын 12-ны 13:00 цагт
Дэлгэрэнгүй: Анимэ сонирхогч үе тэнгийнхэнтэйгээ хамт ажил, хичээлийн ядаргаагаа гаргаж нэг өдрийг зугаатай өнгөрүүлээрэй.
Арга хэмжээгээр The Wind Rises (2013), Your name (2016), The Perfect Blue (1997) анимэ кинонуудыг үзэх юм.
Тасалбар: 6000₮ (Попкорн багтсан)


ОДДЫН АЯЛАЛ

,

Хаана: Хүрэл тогоот геофизикийн судлагааны хүрээлэн
Хэзээ: 11-р сарын 12-нд
Дэлгэрэнгүй: Хүрэл тогоот геофизикийн судалгааны хүрээлэнд зохион явуулах тус үйл ажиллагааг МУИС-ийн Шинжлэх Ухааны сургуулийн Байгалийн ухааны салбарын Оюутны зөвлөл болон Мянган номын аян YCO залуучуудын нэгдлээс хамтран зохион байгуулж байгаа юм. Уг арга хэмжээг шинжлэх ухаан сонирхогч залуусдаа зориулан хийж байна.

Үйл ажиллагааны зорилго нь хүүхэд залуусыг цагаа зөв боловсон өнгөрөөхөд анхаарч, нэг өдрийг хотоос гарч эрүүл агаарт хамтдаа цагийг хөгжөөнт тоглоом, уралдаан тэмцээнтэй зугаатай өнгөрүүлэх , хүүхэд залууст бидний нүдээр харж чаддаггүй орчлон ертөнц, сансар огторгуй ямар байдгийг таниулах юм. Найз нөхөдтэйгөө амралтынхаа нэг өдрийг зугаатай, хөгжилтэй эрүүл агаарт өнгөрөөж, мартагдашгүй дурсамж мөнхлөхийг хүсэж байвал нэгдэж болох нь ээ. 


ЦИФЕР ГИТАРЫН СУРГАЛТ

Хэзээ: Ням гарагт 15:00-17:00 цагаас
Хаана: Ziferblat Ulaanbaatar /МЗХ-ны байр/
Tасалбар: Такс 5000₮ (цай, жигнэмэг багтсан)
Дэлгэрэнгүй: Гитар сонирхогчдод зориулсан Буджав багштай сургалт


ENGLISH SPEAKING SPACE

Хэзээ: Ням гарагт 15:00-16:00 цагт
Хаана: Ziferblat Ulaanbaatar /МЗХ-ны байр/
Tасалбар: 6000₮ (цай болон жигнэмэг багтах болно.)
Дэлгэрэнгүй: 16-с дээш насныханд зориулсан англи хэлний ярианы клуб


KIDS' ENGLISH SPEAKING SPACE

Хэзээ: Ням гарагт 14:00-15:00 цагт
Хаана: Ziferblat Ulaanbaatar /МЗХ-ны байр/
Tасалбар: 4000₮ (цай болон жигнэмэг багтах болно.)
Дэлгэрэнгүй: 7-16 насны хүүхдүүдэд зориулсан англи хэлний ярианы клуб


TED-VEMBER: THE GOOD DINOSAUR (2015)

Хэзээ: 2017.11.12-ны 19:00 цагт
Хаана: Ziferblat
Тасалбар: 3000₮
Дэлгэрэнгүй: 65 сая жилийн өмнө солир дэлхийг сүйрүүлж хамаг амьтдыг устгаж үгүй хийгээгүй бол...

Хоёр тэс ондоо амьтад ижил нөхцөлд нэгнээсээ тийм ч их ялгаатай биш гэдгийг ойлгож нэгэндээ хань болж амьдралын замыг хамт туулах энэхүү хүүхдэд зориулсан мэт харагдах ч хүн бүрийн сонсох хэрэгтэй өгүүллэгийн нэг болох чадвартай энэ киног заавал үзээрэй!


-ТОГЛОЛТ-

"МОНГОЛ СОНГОДОГ 3" ТОГЛОЛТ

Хаана: Corporate зочид буудлын Convention төв 
Хэзээ: 11-р сарын 10,11-нд 19:00 цагт
Дэлгэрэнгүй: МУГЖ дуучин Г.Ариунбаатарын "МОНГОЛ СОНГОДОГ 3" тоглолт бөгөөд ерөнхий зохион байгуулагчаар "Монгол Мюзик" төслийг хэрэгжүүлж буй "Монгол контент" ХХК  ажиллаж байна.
Тасалбар: 60000-100000₮


Ф.ХЕРОЛЬД "ДЭГГҮЙ ЛИЗ" БАЛЕТ

Хаана: Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театр
Хэзээ: 11-р сарын 11,12
Дэлгэрэнгүй: Хоёр бүлэг, гурван үзэгдэлт балет

Францын хөгжмийн зохиолч Ф.Херольдын "La Fille mal gardee" (Муу хамгаалагдсан охин) балет та бүхэнд "Дэггүй Лиз" нэрээр хүрч байгаа билээ. Энэхүү хоёр бүлэгт балетыг анх 1789 онд Францын Бордо хотын "Гранд Опера" театрт анх тоглож байжээ.

Зохиолын үйл явдлаас дурдвал тариачин хатагтай Симона ганц охинтойгоо амьдрах ба үзэсгэлэнт сайхан охиныг Лиз гэнэ. Симона хатагтай өөрийн ганц охиноо хөрөнгө чинээтэй айлын ганц хүүтэй суулгахаар тохирсон байдаг. Лиз охин, өөртэй нь суулгахаар болсон Аленд дургүй бөгөөд чинхүү хайртай залуу болох Колентойгоо гэр бүл болохыг мөрөөднө. Симона хатагтай ганц охиноо бусдаас харамлан сүй тавих өдөр хүртэл гэрээсээ гарч орохыг нь цагдаж байгаагаар бүжгэн жүжиг цааш өрнөнө.

Тасалбар: 10000₮-20000₮


"ОДОД БОЛОХ ХҮСЛЭН" ТОГЛОЛТ

Хаана: Улаанбаатар Палас
Хэзээ: 11-р сарын 11-ны 19:00 цагт
Дэлгэрэнгүй: We Love 90s RAP music, Дош дошний атман фэйсбүүк группээс зохион байгуулсан RAP CHALLENGE маш өргөн хүрээг хамарч чадсан билээ. Ийнхүү 70,80,90-ээд онд "Одод болох Хүслэн" тэмцээнд өөрсдийн авъяас чадварыг сорьж байсан хамтлагууд маань 20 жилийн дараа дахин нэгдэж "Одод Болох Хүслэн" шоу тоглолтонд бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцох гэж байна. Тоглолтонд тухайн үеийн залуучуудыг байлдан дагуулж байсан 20-40 хамтлаг оролцоно.

Мөн урилгаар:

•    Хар Тас
•    Хар Сарнай
•    Сүнс
•    ICE TOP
•    Мон Та Реп
•    Дижитал
•    MR.Dogss зэрэг хамтлагууд оролцоно. 


-КИНО-

THE LITTLE VAMPIRE

 

Хаана: Кино театруудад
Төрөл: Анимейшн
Дэлгэрэнгүй: Ангела Соммер-Боденбергийн шилдэг борлуулалттай романы дүрээс сэдэвлэсэн жижигхэн цус сорогч 13 настай Рудольф вампирийн түүхийг өгүүлдэг.


ЗҮРХНИЙ ХИЛЭН

Хаана: Кино театруудад
Төрөл: Адал явдал, түүхэн
Дэлгэрэнгүй: Эрболд алба хавчуураа нэхсэн манжийн худалдаачинтай сөргөлдөн Батгүн шоронд хоригдсон бөгөөд хэсэг нөхөдтэй хамт урд нь хэзээч хүн оргож зугтааж байгаагүй энэ газраас зугтаж, үйл явдал эхэлнэ. Монгол ноёдын амласан эрх чөлөөний бичгийг авахын тулд эрчүүд хамаг хүчээ дайчлах бөгөөд тэднийг барихын тулд Чин улсаас шинээр ирсэн амбан сайд Фун Жоу хамаг аргаа хэрэглэнэ...

Эрх чөлөө, эх орон, эр бие, Монгол хүний арга ухаан, Монгол ахуй, зүрх сэтгэл нь юунд оршдог талаар "Зүрхний Хилэн" Уран сайхны түүхэн киноноос хүлээн авч үзээрэй.


SINGLE LADIES 3

Хаана:  Кино театруудад
Төрөл: Инээдэм
Дэлгэрэнгүй: Бүтэлгүй хайр дурлалаасаа болж шаналсан найзынхаа сэтгэл санааг засах гэж гурван найз бүсгүй хөдөөгийн замд жолоо залснаар бүх адал явдал эхэлнэ. Монгол орныхоо онгон дагшин байгалийг бахадсаар аялал таатай эхэлсэн ч замдаа төөрч Найман нуурын хөвөөнөө ирнэ.

Шинэ газарт тал нутгийн гоо үзэсгэлэн, сайхан бүсгүйн 21 шинжийг агуулсан, уран цэцэн Хадаан бүсгүй, "жаргаадаг" залуу Жав, "юань" Юмжир, адуучин залуу Алтангэрэл гээд олон шинэ хүмүүстэй учирна. Тэдний дунд хайр дурлалын төлөөх тэмцэл, нэр төр, нөхөрлөлөө хамгаалсан тулаан ширүүсэвч зоригтойгоор худал хуурмаг хүмүүсийг илчлэх Ари, Сарангуа, Гэрэлээ гуравт тус нутгийн сээтэн Бурмаа, сарлаг Даваагаас өөр туслах хүн үлдэхгүй. Тэмцэж олсон хайр хамгийн амттай байдаг. Хайрын аялалд бэлэн үү? 


БҮХНЭЭС ДЭЭГҮҮР

 

Хаана: Кино театруудад
Төрөл: Романтик
Дэлгэрэнгүй: Бүжгээр холбогдсон залуусын хүсэл зорилгодоо хүрэхийн төлөөх үнэ цэнэтэй ялалт, ухаарал, нөхөрлөлийг бүтээж буй түүхийг киноноос хүлээн авч үзээрэй.

#Weekend #Event