Солонгосын ДУУ ХООЛОЙН ОХИН ТЭНГЭР хэмээгддэг IU


Э.Цовоо | YOLO.MN
2017-11-10

Солонгос улс нь дуу хөгжмийн зах зээл дээр маш том байр суурь эзэлдэг. Эхлээд зөвхөн Азидаа K-POP урлаг нь алдартай байсан ч одоо Ази гэлтгүй бүх дэлхий нийтээрээ K-POP-ыг мэддэг болсон гэхэд хилсдэхгүй.

Солонгос улсад дуучин болох хүсэлтэй олон охид хөвгүүд байдаг. Гэвч яг үнэндээ тэдний маш цөөхөн хувь нь дуучин болж чаддаг. Дуучин болж чадсан ч дундаас нь шантардаг хүмүүс маш олон. Харин та бүхэндээ танилцуулах гэж буй дуучин бүсгүй маань шантралгүйгээр өдий хүртэл зүтгэсээр Солонгос улсын урдаа барьдаг соло дуучдын нэг болж чадсан юм.

Түүний тайзны нэрийг IU гэдэг ба жинхэнэ нэрийг нь И Жиын (Lee Jieun) гэдэг. 1993 оны 5-р сарын 16-нд Сөүл хотноо айлын том охин болон мэндэлсэн юм. Багаасаа л дуу хөгжим урлагт хайртай байсан тэрээр олон байгууллагуудын шалгаруулалтанд орсон ч бүгдээс нь "Үгүй" гэсэн хариулт авч байсан юм. Гэвч тэрээр шантралгүй орж болох бүх байгууллагуудын шалгаруулалтанд орсоор л байлаа. Эцэст нь тэрээр "Loen" буюу "Fave" байгууллагын анхны бэлтгэгдэгч болж чадсан.

Гэхдээ шалгаруулалтанд тэнцээд бэлтгэгдэгч болсон ч гэсэн бүх зүйл сайхан дардан байсангүй. IU багадаа маш хэцүү амьдралтай байсан ба эмээ болон эрэгтэй дүү нартайгаа байгууллагын дуу бичлэгийн өрөөнд хоног төөрүүлэн амьдардаг байжээ. Эцэст нь тэрээр дөнгөж 15 насандаа буюу 2008 онд анхны дуугаа гаргаж чадсан юм. Гэвч тэрээр дахиад л нэг асуудалтай нүүр тулах болсон. Олон нийт түүнийг дэмжин үнэлэхийн оронд тэрнийг анх удаа тайзан дээр гарахад нь "Гахай, Тоорой" хэмээн нийтээрээ дуудан орилж байсан гэдэг.

IU –д энэ бүхэн маш хэцүү санагдсан ч үргэлжлүүлэн хичээсээр 2010 онд "Good Day" гэх дуугаараа олон нийтэд өөрийгөө хэр сайн дуучин гэдгээ батлан харуулж чадсан юм.
Энэхүү дуунаас хойш IU-гийн нэр хүнд маш ихээр өсөн олон нийт түүнийг хайрлах болжээ. Одоогоор IU солонгос улсын хамгийн нэр хүндтэй эмэгтэй дуучин ба "Үндэсний бяцхан дүү" хэмээн өргөмжлөгджээ.

Түүнд "Үгүй" гэж хэлж байсан байгууллагууд маш их харамсдагаа одоо болтол хэлдэг. Солонгос улсын толгой гурван энтэртайнментийн нэг "JYP" түүнийг алдсандаа ч харамсдаг гэнэ.

Тэрээр "IU-г харахаар миний сэтгэл маш их өвддөг. Ийм сайхан авьяасыг олж хараагүйн миний алдаа" хэмээн хэлсэн байдаг. Одоогоор IU-н Солонгос улсын хамгийн чинээлэг 10 дуучны нэг юм. Мөн бие даасан 14 тоглолт хийж байсан ба тоглолтын тасалбар нь хамгийн хурдан зарагдаж дуусдаг оддын нэг.

Сүүлд гаргасан "Palette" дуу нь маш олон долоо хоногийн турш хөгжмийн чартуудад 1-р байранд явсан ба одоо хүртэл хөгжмийн чартуудаас буугаагүй байгаа гэнэ шүү.

IU дан ганц сайхан хоолойтой бус мөн хөгжмийн зохиолч, мөн жүжигчин. Тэрээр өөрийнхөө ихэнх дууг зохион өөрөө продюсерлдэг гэдгээрээ алдартай. Түүний жүжиглэх авьяасыг хүмүүс маш ихээр магтдаг. Түүний царайны хувирал болон дуу хоолойны өнгө аясыг хүмүүс яг л мэргэжлийн жүжигчин мэт хэмээн ярьдаг аж.

IU анх "Мөрөөдлөөс ч илүү" (Dream High)  кинонд Ким Пилсүгийн дүрээр хүмүүст танигдаж чадсан. Энэхүү киноноос хойш түүний жүжигчин болох гараа нээгдсэн гэж хэлж болно.

Түүний тоглосон кинонууд:

1. Dream High (2011)-Гол дүр Ким Пилсүг
2. You’re the Best, Lee Soon Shin(2013)-Гол дүр И СүнШин
3. Bel Ami(2013)-Гол дүр Ким Бу Тон
4. The Producers(2015)- Гол дүр Синди
5. Moon Lovers: Scarlet Heart Ryeo(2016)- Гол дүр Хэ Сү

Түүний товч танилцуулга:

  • Тайзны Нэр: АиЮү (IU)
  • Жинхэнэ нэр: И Жиын (Lee Jieun)
  • Төрсөн он: 1993.5.16
  • Өндөр:162 см
  • Жин:47кг
  • Цусны бүлэг:А
  • Инстаграм: @dlwlrma
  • Твиттер: @lily199iu

Түүний тухай СОНИРХОЛТОЙ БАРИМТУУД:

  • Тэрээр доороо нэг эрэгтэй дүүтэй ба дүү нь эгчээрээ хүүхдүүдэд гайхуулах дургүй ба харин ч нуудаг. Учир нь гэвэл дүүгээс нь хүүхдүүд IU-гийн гарын үсгийг маш ихээр гуйдаг аж.
  • Тэрээр долдугаар ангидаа дуучин болохоор шийдсэн.
  • Мисс-А хамтлагийн хуучин гишүүн Сүжи болон жүжигчин Юү ИнА-тай маш дотно найзууд.
  • Ахлах сургуульдаа мянган ном уншиж байсан.
  • Тэрээр ямар ч мэс засалгүй ба энтэртайнмент нь хамраа жаахан өндөр болгохыг санал болгосон ч зөвшөөрөөгүй.
  • Гитар маш сайн тоглож чаддаг.
  • Түүнд эрэгтэй фенүүд маш их байдаг.
  • Тэрээр хүйтэн өдөрт маш дуртай.
  • IU христ шүтлэгтэй.
  • Тэр фенүүдтэйгээ маш сайхан харьцдаг гэдгээрээ алдартай.

 

Дараах оддын танилцуулга мэдээллийг сонирхохыг хүсвэл зурган дээр дараарай wink

                          

              

                        

                

  

#Kpop #Angel #IU