ВИДЕО: Хамгийн өхөөрдөм ААЛЗ


Үжин | YOLO.MN
2017-11-09

Чи аалзыг үзэн ядагчдын нэг мөн үү. Хэрэв тийм бол дараах бичлэг чиний бодлыг бага ч гэсэн өөрчилж магадгүй.

Та бүхэнд танилцуулах энэхүү бяцхан аалзыг Лукас гэдэг. Хэдий анимэйшн ч гэлээ түүнийг өхөөрдсөн хүмүүс цахим ертөнцөд олон байгаа аж. Жошуа Слайс хэмээх залуу богино хэмжээний анимэйшн хийхдээ хөрш жаал болох Лукасаар дуу оруулжээ. Магадгүй түүний бүтээлийг Пиксар филм ч үргэлжлүүлж бүрэн хэмжээний анимэйшн хийгээсэй хэмээн хүсэх нэгэн нь ч байна.

"Лукас хэмээх энэхүү дүрийг би анимэйшн тест хийх байдлаар бүтээсэн юм. Хүмүүст ийм их хүрнэ гэж санасангүй" гэж эгдүүтэй Лукас дүрийг бий болгосон Слайс бичжээ.

Дараах видеонд гарах хөөрхөн Лукастай танилцаарай.

#Cute #Spider