#VSCOMEETULAANBAATAR: Гэрэл зураг сонирхогчид болон зурагчид санал бодлоо солилцлоо


Т.Оюунномин | YOLO.MN
2017-11-09

Гэрэл зураг сонирхогч залуусын #VSCOMEETULAANBAATAR арга хэмжээ боллоо. Энэхүү арга хэмжээнд залуусын дунд нэр хүнд бүхий гэрэл зурагчид болон гэрэл зураг сонирхогч залуус хүрэлцэн ирж энэ салбарын талаар ярилцан нэгэн үдшийг хамтдаа үр бүтээлтэй өнгөрүүллээ.

Ирсэн зочдоос дурьдвал:

ORCHIDMUSIQUE буюу зурагчин С.Ангараг
Зурагчин, дизайнер Г.Номуундарь
PIAA PHOTOGRAPHY буюу зурагчин н.Очхүү
SIENTE PHOTOGRAPHY буюу зурагчин н.Тэмүүлэн
Зурагчин Б.Боргил болон ерөнхий зохион байгуулагч Г.Ариунзул
Зурагчин О.Төмөрбаатар нар хүрэлцэн ирж гэрэл зураг сонирхогч залуустай халуун дотно яриа өрнүүлж, өөрсдийн туршлагаасаа хуваалцжээ.
 

Зохион байгуулагч н.Батмөнх

Манай үйл ажиллагаа нь гэрэл зураг сонирхогч залуусд зориулсан арга хэмжээ юм. Мундаг гэрэл зурагчидтай нэг дор цугларан үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх боломжийг олгосноороо давуу талтай. Мөн манай үйл ажиллагаанд ирэхдээ камертай байх шаардлагагүй юм. Зураг авах өнцөг, байрлалаа хэрхэн олох, зурагчид зураг авах онгодоо хаанаас олж авдаг, зураг авахад анхаарах зүйлс, зураг янзлах сонирхолтой аппликэйшн гэхчлэн маш олон зүйлийг нэг дор сурах боломжтой. Мөн бид орчиндоо ихэд ач холбогдол өгч 18 давхарт хотыг тэр чигт нь тольдох боломжийг олгосон минь энэ юм. Бид дараагийн уулзалтаа хавар хийх бодолтой байна. 


Оролцогч Ч.Мөнхчулуун

Энэ үйл ажиллагаанд ирсэндээ маш их баяртай байна. Гэрэл зураг дөнгөж сонирхож эхэлж буй надад олон зүйлийг нэг дор сурч мэдэх боломж олгогдсон түүнчлэн үлгэр дуурайлал авдаг зурагчидтайгаа санал бодлоо солилцох боломж олдсонд талархаж байна.

 

 


 


Зочин (speaker) зурагчин Г.Номуундарь

Залууст маш олон мэдлэг олгосон, мөн олон шинэ найз нөхөдтэй болох боломжийг нь олгосон арга хэмжээ болж байна. Инстаграмд тодорхой байр сууриа олчихсон зурагчидтай санал сэтгэгдлээ солилцон, туршлагаас нь хуваалцаж байна. Би ч мөн адил хэрхэн зураг авдаг туршлагаасаа хуваалцан сонирхолтой яриаг өрнүүллээ. Мөн надад энэ үйл ажиллагааны хамгийн их таалагдсан зүйл нь орчин байлаа. Түүнчлэн зохион байгуулалт маш сайн санагдлаа.

Мөн үйл ажиллагааг илүү сонирхолтой болгох үүднээс тэмцээн зарлан тэмцээний   ялагчид зохион байгуулагчдын зүгээс бэлэг гардууллаа.
 

















#VSCOMEETULAANBAATAR #Event #Photography