Төгсөх ангийн сурагчдад зориулсан ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ лекц өнөөдөр болно


Сондор | YOLO.MN
2016-04-20

Монголын Сурагчдын Холбооноос зохион байгуулж байгаа, Төгсөх ангийн сурагчдад зориулсан үнэ төлбөргүй лекц, ярилцлага өнөөдөр Монголын Залуучуудын Холбооны Залуус танхимд 15:00 цагт болно.

Тус лекцинд илтгэл тавиулахаар сурагчдын олонхын цахим саналаар лектор Чилаг сонгожээ.

Өнөөдрийн лекцинд төгсөх ангийн сурагчдын дунд хамгийн эрэлттэй мэргэжил, мэргэжил сонголт, ЭЕШ-ын сургалтын талаар мэдээлэл, дотоодын болон гадаадын их дээд сургуулиудад тэтгэлгээр хэрхэн суралцах тухай болон амжилтанд хэрхэн хүрэх, өөрийн авьяас чадварыг хөгжүүлэх болон харилцааны соёлын талаар сонирхолтой лекц, нээлттэй ярилцлагыг зохион байгуулах юм байна.

Мөн хүрэлцэн ирэх хүүхдүүд Сурагчийн үнэмлэхтэйгээ ирэхийг санууллаа.

Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж авна уу.

#Мэргэжил #Оюутан #Сурагч #ЭЕШ