ФОТО: Хамгийн гунигтай 10 АНИМЭ №1


Сэтгүүлч Э.Цовоо | YOLO.MN
2017-11-07

Хүүхэд залуучууд бидний үзэх дуртай зүйлсийн нэг бол Анимэ буюу Японы алдарт бүтээлүүд билээ. Анимэ нь зөвхөн хүүхдүүдэд бус  бүх насныханд зориулагдсан бөгөөд үнэхээр гүн гүнзгий утга санаа агуулсан байдгаараа алдартай.

Эдгээр гайхалтай бүтээлүүдээс чамайг гунигт автуулж чадах 10-н анимэг хүргэж байна. Хэрэв чи Анимэ үзэх дуртай бол цаг гарган уг бүтээлүүдийг сонирхон үзээрэй гэж зөвлөе.

Жич: Нулимсаа арчих цаасаа бэлдээрэй! crying

10.  ЧОНЫН ХҮҮХДҮҮД (Wolf Children)

Үзэсгэлэнтэй энгийн нэгэн жирийн бүсгүй болон Хүн Чоно залуу хоёрын хайр, тэдний дундаас гарсан хагас хүн хагас чоно хүүхдүүдийн тухай өгүүлэх уг анимэн таны сэтгэлийг маш ихээр хөдөлгөнө гэдэгт итгэлтэй байна.


9. ДӨРӨВДҮГЭЭР САРДАХЬ ЧИНЬ ХУДАЛ (Your Lie In April)

Хөгжим хүний сэтгэлийн утсыг хөндөж чаддаг гайхалтай зүйл. Хөгжмөөр холбогдсон хүүхдүүд болон тэдний ариун хайрын түүх хэрхэн үргэлжлэх бол?


8. КЛАНАД (Clannad)

Нэгэн хөвгүүн шинэ сургуульд элсэн орж буйгаар үйл явдал эхлэнэ. Тэрээр тэнд шинэ хүмүүстэй танилцан найзууд болохыг хичээх ч тэдгээр хүмүүс бүгд өөрийн гэсэн нууцтай мөн сэтгэл өвдөм түүхийг агуулсан байдаг. Энэхүү Анимэн маш гунигтай гэдгээрээ алдартай ба сэтгэлээ бэлдэж үзээрэй!


7. ДОЛОО ХОНОГИЙН НАЙЗУУД (One Week Friends)

Үнэхээр дотно гэж бодож явсан хүн тань таныг долоо хоногийн дараа огт танихгүй бол яах вэ? Таны хэн гэдгийг ч мэдэхгүй, таны талаар огтоосоо санахгүй байх танд яаж мэдрэгдэх бол. Каори гэх ахлах сургуулийн охин ой санамжаа алдах өвчтэй. Харин үүнийг нь үл хайхран долоо хоноод мартагдах байсан ч хамаагүй түүнтэй найзлахыг хүсэх хэн нэгэн гарч ирлээ. Үргэлжлэлийг та уг бүтээлээс үзээрэй.


6. ИРЭЭДҮЙН ТЭМДЭГЛЭЛ (Mirai Nikki)

Ирээдүйн тэмдэглэл гэх анимэн маш сонирхолтой, адал явдалтай ба үзээд хэзээ ч харамсахааргүй бүтээл болсон юм. Хамгийн шилдэг анимэнүүдийн тоонд зүй ёсоор ордог ба гунигтай хэсгүүд нь таныг  хэд хоног "эморуулж" ч магадгүй.


5. ГЭРЭЛТ ЦОХОН ОЙН ГЭРЭЛ (The Light of FireFly Forest)

Чи түүнд хэзээ ч хүрч болохгүй. Хэрэв чи түүнд хүрвэл тэр хэдэн мянган гэрэлт цох болон чамаас холдон алга болох болно.
Зуны амралтаараа эмээгийндээ очдог бяцхан охин ойд тоглож байгаад нэгэн хүнтэй таарна. Тэр хүн чухам хэн бол охин яагаад жил бүрийн зуны амралтыг хүлээдэг болов ? Та энэ бүхнийг уг гайхалтай бүтээлээс хүлээн авч үзээрэй.


4. ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭНДЭХЬ ҮГС (The Garden of Words)

Түүх болон зураглалаараа нилээн шуугиан тарьсан бүтээл юм. Зураглал нь яг л бодит мэт үнэхээр сайн бүтээл болж мөн хүмүүсийн сэтгэл зүрхэнд гүн сэтгэгдэл төрүүлж чадсан билээ. Мөн заавал үзэх ёстой Анимэн жагсаалтанд зүй ёсоор ордог.


3. ЧИНИЙ НЭР (Your Name)

Нэг өглөө сэртэл чи өөр хүний биед сэрэв. Эхлээд үүнийг зүүд гэж бодож байсан ч бодит зүйл болохыг нь ухаарна.

Уг анимэ нь маш сонирхолтой түүх агуулсан ба үзэгчид болон шүүмжлэгчидээс өндөр үнэлгээ авч чадсан цөөн хэдэн бүтээлүүдийн нэг юм.


2. ЧИМЭЭГҮЙ ДУУ ХООЛОЙ ( A Silent Voice)

Эхлэлээсээ төгсгөл хүртлээ таныг үнэхээр "эморуулж" чадах анимэ бол энэхүү анимэ юм. Сонсголын бэрхшээлтэй охин болон бага насны таагүй дурсамжтай хүү хоёрын түүхийг өгүүлсэн гайхалтай бүтээл. Мөн хүнд ухаарал, амьдралын ухааныг хайрлаж чадсан анимэ билээ.


1. ТЭР ЦЭЦЭГ (Ano Hana)

Бага насандаа найзалж явсан нас барсан найз чинь яг л чамтай хамт зэрэгцэн амьдарч байсан мэт том болчихсон бас хажууд чинь байж байвал чи яах вэ ? Тэр юу ч болоогүй мэт чиний нэрийг дуудан инээмсэглэнэ...

Хамгийн гунигтай Анимэн нэгдүгээр байранд зүй ёсоор бичигдэх анимэ бол "Тэр цэцэг" буюу "Ano Hana" юм. Найз нөхдийн нандин үерхэл, гаднаа хэлдэггүй ч дотроо хадгалдаг хүмүүсийн үгс, гунигаа дотроо нуун шаналан, тус тусдаа яваа найзуудын талаар тод томруунаар гайхалтайгаар өгүүлж чадсан бүтээл билээ. Энэхүү анимэг үзэхдээ нулимсаа арчих алчуураа ихээр бэлдээрэй.

#Sad #Anime