Дэлхийн ШИЛДЭГ ДУНД СУРГУУЛИУДЫН төлөөлөл сурагч, эцэг эхчүүдтэй уулзана


Бизнес мэдээ | YOLO.MN
2017-11-07

Гадаадын дунд сургуулиудын элсэлтийн албаны хүмүүстэй уулзах нээлттэй өдөрлөг  11-р сарын 16-ны Пүрэв гаргийн 16:00-20:00 цагт "Блүү Скай" зочид буудалд зохион байгуулагдах гэж байна.

Энэхүү арга хэмжээ нь сурагчид, эцэг эх нарыг гадаадын дунд сургууль, зуны хөтөлбөртэй холбож өгч тусалдаг. Линден боловсролын байгууллагаас жил бүр зохион байгуулдаг билээ.

Тус өдөрлөг үнэ төлбөргүй бөгөөд Боловсролын зөвлөгөө мэдээллийн төв ТББ-тай хамтран зохион байгуулж байгаа юм.

Энэ жилийн Улаанбаатар хотод ирэх гадаадын дунд сургуулиудын бүрэлдэхүүнд спорт, урлаг, робот зэрэг олон сонирхолтой хөтөлбөртэй сургуулиуд багтаж байгаа юм.

Оролцогч сургуулиудын талаар мэдээлэл: www.PremierBoardingSchools.org
Өдөрлөгт бүртгүүлэх: www.SchoolExpos.com/Ulaanbaatar
Өдөрлөгийн Фейсбүүк хуудас: https://www.facebook.com/LindenBoardingSchoolTours/event

Боловсролын Зөвлөгөө Мэдээллийн Төв
Сүхбаатар дүүрэг 8-р хороо, МКМ-24-р байр, Улаанбаатар хот
Утас: 11319016, 89066941
Майл: info@earcmn.org

#World #School #Parent