СУРВАЛЖЛАГА: Шинэ санаа гэж юу вэ?


Орчин үед өсвөр насны залууc өөрсдийн гэсэн бие даасан старт-апп (гарааны бизнес) компаниудыг үүсгэж нийгэмд, төрөл бүрийн салбарт бий болгосоор байна. Зарим энтерпренерийн (хувиараа бизнес эрхлэгчийн) ярилцлага ч  манай сайтад өмнө нь нийтлэгдсэн шүү дээ.

"Америк дах Монгол оюутан залуусын холбоо"-ноос  "Хамтдаа хэлэлцье" цуврал лекцийн сүүлийн үйл ажиллагаагаараа АНУ-ын элчинтэй хамтран залуу бизнес эрхлэгчдийг дэмжих тэдэнд зөвлөгөө өгөх зорилгоор Хөвсгөл нуур зочид буудалд зохион байгууллаа.

Лекцийн эхэнд АНУ-ын төлөөлөгч үг хэлснээс сонирхуулахад:
-Нийгмийг хөдөлгөгч хүч бол бие даасан, шинэлэг санаа, үнэ цэнийг бүтээх явдал бөгөөд боловсролын сайн тогтолцоог бий болгох явдал байдаг. Үүнийг АНУ-ын түүх гэрчлэх бөгөөд энэ систем заавал танхимын бус байж болдогоороо үнэхээр авууштай хэмээсэн юм.

Америк дахь монгол оюутаны холбооны ерөнхийлөгч н.Хандаа хэлсэн үгсээс хүргэвэл:
-Бидний үйл ажиллагааны гол зорилго нь хүний боловсрол ухаан чавдар гэхээс илүүтэй хүний дотоод чанарыг бий болгох явдал юм.

Илтгэгчидээ товч танилцуулвал:

1. "Фордже" компанийг үүсгэн байгуулагч Стейси 18 настайдаа анх анхны компаниа ахтайгаа хамтран мөнгө зээлэн эхлүүлж сургуурлиа хүртэл хаясан тэрээр 30 хүрээгүй залуу бизнес бүсгүй гэдгээрээ дэлхийд гайхагдаж байгаа билээ.
2. Бидний сайн мэдэх LHAMOUR брендийг үүсгэн байгуулагч Д.Хулан мөн л өөрийн гараар хүссэн зүйлээ хийж буй ментор юм.
3. В.Баярсайхан хоёр удаа бизнесд амжилт олоогүй мөн өөрийн гэр бүлийн хүнээ хэцүү байдалд оруулж байсан тэрээр одоо Анд глобалын LendMN үйл ажиллагаа хариуцсан захирал юм.
4. О.Анхбаяр алдарт SMOK брендийн үүсгэн байгуулагч мөн л алдаж, сэхэж ч үзсэн тэрээр өөрийн туршлагаасаа хэрхэн хуваалцсанаа сонирхууллаа.
Лекц маань хөтлөгчийн асуулт зочдын хариулт гэсэн журмын дагуу явсан юм.

АСУУЛТ №1. ШИНЭ САНАА ГЭЖ ЮУ ВЭ?

Стейси: Хэрэгцээн дээр тулгуурлан бий болдог ба эргэн тойрноо сайн ажиглавал заавал нэг зүйл дутуу байгаа зүйлийг л олж харах нь шинэ санаа болж өгдөг.
Д.Хулан: Асуудал байгаа ч шийдэл нь харамсалтай нь байхгүй үед өөрөө бий болгох нь шинэ санаа байх.
В.Баярсайхан: Хүсэл нь шинэ санааг өдөөгч. Хүсэл байвал тэнд санаа ургана харин алтан санаа гэж байдаг нь санаагаа тууштай хэрэгжүүлэн дайрах явдал юм.
О.Анхбаяр: Эрэлт бол санаа

АСУУЛТ №2. ЭНТРЕПРЕНЕР БОЛОХ АСУУДЛЫГ ХЭРХЭН ШИЙДЭЖ БАЙВ?

Стейси: "Анх ахтайгаа хамтран анхны компаниа байгуулна" гэж аав ээждээ хэлтэл тэд маань "Нэгэнт та хоёр ингэж шийдсэн бол тусдаа гарч өөрсдийнхөөрөө мөнгө ол" гэсэн. Аав маань "төрмөл гэлтэй" бизнесмэн хүн, тиймээс маргааш нь ах бид хоёр гэрээсээ явж байлаа. Удалгүй Миамид Ричард Брэнсон гэх зөвлөгчид 4000 ам.долларыг 48  цагийн дотор олж өгөөд бизнесийн зөвлөгөө авах боломж тохиолоо. Мэдээж ах бид хоёр орлогогүй байсан учраас мөнгө зээлэхээр аав руу залгатал "48 цагийн бизнес төлөвлөгөө гаргаж өг" гэсэн. Мөн  "Та хоёртүүнийг хий эсвэл үгүй" хоёр л сонголт байна" хэмээсэн юм. Мэдээж бид үүнийг хийж чадсан. Энэ явдлаар анхны хөрөнгө оруулалтаа татаж байлаа.

Д.Хулан: Урам хугаралт амбиц унах үйл явц цөөнгүй л их гардаг. Гэвч би итгэлийн хүчээр давж гарч чадсан даа.
В.Баярсайхан: Туркийн томоохон банкинд эхнэртэйгээ хоёулаа ажилладаг байхдаа монголдоо л ирж нэг сайхан зүйл бүтээмээр санагдаад болдоггүй. Тэгээд эхнэрээ дагуулаад бизнес эхлүүлдэг баатар болсон чинь ямар ч тооцоололгүй эхэлж хоёр бизнесээ дампууруулсан ч одоо удахь маань маш сайн ажиллаж байна. Үүнд ердөө хүсэл байхад л болно. Зүгээр л зоригло.
О.Анхбаяр- 3 бизнесээ дампууруулж үзсэн би санаа гэдэг зүйл миний хүсэлтэй хэрхэн давхцаж буйг олж нээснээр миний бизнес амьдарсан болов уу.

АСУУЛТ №3. БИЗНЕСЭЭ ЭХЛҮҮЛСНЭЭС ХОЙШХИ ХАМГИЙН ТОМ АЛДАА

Стейси: Аливаа бизнест сайн баг чухал байдаг юм байна лээ. Тиймээс багийн төлөвлөлтөн дээрээ эхэндээ алдсан. Багаа өөрөөсөө илүү хүмүүсээр бүрдүүлэх ёстой.
Д.Хулан: Бэрхшээл тохиолдсон болохоос бус алдаа тохиож байгаагүй.
В.Баярсайхан: Ганцаараа эхэлж байсан нь маш буруу байсан. Эхний хоёр бизнесээ тэгж эхлүүлээд дампууруулж байсан даа.
О.Анхбаяр: Яах нь тодорхойгүй хамтрагч

АСУУЛТ №4. ХАМТРАГЧИД ЯМАР БАЙХ ЁСТОЙ ВЭ?

Стейси: Чи энэ салбарт туршлагатай байсан ч хэдийд ч биенээ ойлгон асуудлаа хамт шийдэлцэх хүн чамд хэрэгтэй.
Д.Хулан: Компанийн соёлыг хамгаалж чадах хүн
В.Баярсайхан: Та ямар зүйлийг чухалд тооцож байна, тэр хүн таниас тэс өөр байх ёстой.
О.Анхбаяр: Нэг цэг рүү нэг шугамаар алхаж чадах хүн

#Teenagers #Education