BTS хамтлаг ELLEN-ий шоунд уригдсан анхны Кпоп хамтлаг боллоо


Сэтгүүлч Г. Оюун | YOLO.MN
2017-11-03

Өмнөд Солонгос төдийгүй дэлхий дахинд алдартай болоод буй BTS хамтлаг Америкийн хамгийн алдартай нэвтрүүлгүүдийн нэг болох The Ellen DeGeneres Show-нд уригджээ.

BTS-ийн агентлаг болох Big Hit-ээс өнөөдөр мэдэгдэл хийсэн бөгөөд "Бид олон улсын хэмжээний алдартай нэвтрүүлгүүдээс маш олон урилга хүлээн авч байгаа, тэдний нэг нь  The Ellen Show юм. BTS энэхүү нэвтрүүлэгт оролцох эсэх нь одоогоор тодорхой болоогүй байгаа" хэмээсэн байна.

Хэрэв BTS хамтлаг урилгыг нь хүлээн авбал "The Ellen DeGeneres Show"-нд оролцсон анхны K pop хамтлаг болох аж.

Дашрамд сонирхуулахад BTS хамтлаг нь 2013 онд гарч ирсэн бөгөөд урлагт хөл тавьсан цагаасаа Кпопын олон рекордыг шинэчлэн тогтоогоод байгаа юм. Тухайлбал хамтлагийн "Wings" цомог Gaon чартын түүхэн дэх хамгийн их борлогдсон цомог, Love Yourself: Her (2017) цомог нь 73 орны iTunes-т тэргүүлж, Bilbboard 200 чартын 7 дугаар байранд бичигдсэнээр кпоп төдийгүй Азийн уран бүтээлчдээс анхдагчид нь болсон юм.

#Ellen #Show