2019 онд гарах "АРААТНЫ ХААН АРСЛАН"-д Бейонсе дуу оруулна


Үжин | YOLO.MN
2017-11-03

Бейонсегийн хүүхэд насны мөрөөдөл биелэх нь. Алдарт дуучин бүсгүй "Дисней"-н бүтээл "Араатны хаан арслан" анимейшний гол дүр болох Симбагийн найз Налагийн дүрд дуу оруулахаар болсон байна.

2019 онд шинээр дэлгэцнээ гарах тус бүтээлд Бейонсегоос гадна Симбагийн дүрд жүжигчин, кино зохиолч, продюсер Дональд Гловер, Муфасагийн дүрд 1994 оны "Араатны хаан арслан"-д дуу оруулж байсан жүжигчин Жэймс Эрл Жонс нар дуу оруулна.

Мөн өмнө Зазугийн дүрд Роуэн Аткинсон дуу оруулж байсан бол энэ удаад инээдмийн жүжигчин Жон Оливер, Пумбад Сет Роген, Тимонд Билли Айкнер, Азизийн дүрд Эрик Андре зэрэг  уран бүтээлчид дуу оруулах нь.

Дашрамд дурдахад, "Араатны хаан арслан" хүүхэлдэйн киноны анхны хувилбар 1994 онд дэлгэцнээ гарч, хоёр ч Оскарын шагнал хүртэж байсан билээ.

#Beyonce #Disney