ФОТО: Авьяаслаг архитекторчийн уран бүтээлүүд


Аска | YOLO.MN
2017-11-02

Сирил Ланселин 1975 онд Францын Лион хотноо төрсөн гайхалтай авьяаслаг уран бүтээлч билээ. Тэрбээр 15 жил Парис болон Лос Анжелест архитекторын том бүтээлүүд дээр ажиллаж 2016 онд өөрийн уран бүтээлийн студийг нээн ажиллуулж байгаа юм.

Энгийн хэлбэр дүрс, материал ашиглан хэрхэн гайхамшгийг бий болгодгийг доорх бүтээлүүдээс нь харцгаагаарай. Түүний урлагийн бүтээлүүдийг харсан хүн бүр шагшин гайхна. Хурц өнгө болон хэвшмэл бус хэлбэр галбирыг бий болгодог нь хүмүүсийн анхаарлыг татна.

Одоо тэрээр хувийн байшингуудын төсөл дээр ажиллаж байгаа бөгөөд зургуудаас хүмүүсийн орон байруудыг хэрхэн өвөрмөц хэлбэрээр өөчлөн хувирган бүтээснийг харж болно.

Бид ч энэхүү гайхалтай өвөрмөц байранд амьдрахыг хүсэхгүй гэж үү. Мөн архитекторын мэргэжлийг сонгох гэж буй болон тус чиглэлээр мэргэшиж байгаа залуус маань энэхүү авьяаслаг нэгнээс үлгэр жишээ авна биз ээ.

Түүний дэлгэрэнгүй бүтээлтэй танилцах бол ЭНД дарна уу.

#Architect #Photo