Энэ оны хоёрдугаар хагаст нээлтээ хийсэн ВИДЕО ТОГЛООМУУД


Хонгороо | YOLO.MN
2017-11-02

Видео тоглоомын шинэ давалгаа ирж байгаа талаар та бүхэн сонссон уу? Тэгвэл оны сүүлээр бидний хүсэн хүлээж буй, шинэ "Destiny 2", "Super Mario Odyssey" тоглоомууд нээлтээ хийсэн. Хэрвээ чи найзуудтайгаа тоглоом тоглохоор эсвэл өөрийгөө ямар нэгэн шинэ зүйлд сорьж үзэхийг хүсч байвал энэхүү мэдээлэлд анхаарлаа хандуулаарай.

1. "TACOMA"

2088 онд буюу ирээдүйд Tacoma гэх сансарын станцын багийн зургаан гишүүдийн тухай өгүүлдэг тоглоом юм. Нэг үгээр чи мөрдөн байцаагч болж  хүмүүсийн амьдралын талаар, тэмдэглэл болон аудио бичлэг зэргийг судалж мөрдлөг хийх болно.

Нээлтээ хийх хугацаа: 8-р сарын 2-нд
Тоглох боломжтой төхөөрөмжүүд: Xbox One, Windows 10 PC, Mac, Linux


2. "UNCHARTED: THE LOST LEGACY"

Дэлхий сөнөсний дараа Nathan Drake болон түүний хамтрагчдын хамт дэлхийгээр хэрэн хэсч байгаа тухай өгүүлнэ. Энэхүү тоглоом нь "Uncharted 4: A Thief's End-н дараагийн хувилбар юм. Дараагийн цувралд гол дүр нь Хлоя Фрейзер гэх залуу байх юм. Индиана Жонстой ижил төстэй өмнөх хувилбаруудыг бодвол шинэ орчин, шинэ дүр уг тоглоомон дээр гарч ирэх ажээ.

Нээлтээ хийх хугацаа: 8-р сарын 22-нд
Тоглох боломжтой төхөөрөмжүүд: PlayStation 4


3. "MADDEN "18"

"Madden" гэж юу болох талаар ярих нь илүүц биз. 2017 оны шинэ "Madden" өмнөх цувралууд шигээ мөн адил 8-р сард нээлтээ хийжээ. "Madden NFL 18" америк хөлбөмбөг тоглохыг хүссэн мөрөөдлийг тань бодит болгоно. EA-н хувьд анх удаа өөрийн өмчийн Frostbite тоглоомын хөдөлгүүрийг ашиглан уг тоглоомыг хийсэн юм. Энэ тоглоомыг туршаад үзээрэй.

Нээлтээ хийх хугацаа: 8-р сарын 25-нд
Тоглох боломжтой төхөөрөмжүүд: Xbox One, PlayStation 4


4. "MARIO + RABBIDS KINGDOM BATTLE"

Энэ тоглоомон дээр Mario- or Rabbids”, "Mario + Rabbids Kingdom Battle" зэрэг өмнөх тоглоомны оронд шинээр Ubisoft's Rabbids-ууд гарч ирэх болно. Хананы ард нуугдан дайснуудаа үгүй хийх Мариогийн ертөнц, Rabbid-н хэсэг бүлгийг та удирдаж тоглоно. "X-COM"-н цуврал тоглоомнуудад дуртай бол "Mario + Rabbids Kingdom Battle” таны хувьд сайхан сонголт болох болно.

Нээлтээ хийх хугацаа: 8-р сарын 29-нд
Тоглох боломжтой төхөөрөмжүүд: Nintendo Switch


5. "DESTINY 2"

Дэлхийг эзлэхээр зэхэж буй харийнхны тухай гардаг видео тоглоом "Destiny"-н дараагийн цуврал нь бөгөөд өмнөх  "Destiny"-д маш олон хүн донтосноос болоод нэлээн маргаан үүсгээд байсан юм. Харин "Destiny-2" нь энэхүү байдлыг өөрчлөөд зогсохгүй өмнөх хувилбараа сайжруулж, хуучин тоглогчдоо эргүүлэн авчрахаар оролдож байна.

Нээлтээ хийх хугацаа: 9-р сарын 6, 10 сарын 24-нд
Тоглох боломжтой төхөөрөмжүүд: Xbox One, PlayStation 4, PC (launches later on PC)


6. "POKKEN TOURNAMENT DX"

"Pokken Tournament DX"-д "Tekken"-ний тулаан хэв маягыг оруулж өгсөн бөгөөд Pokйmon гайхалтай тулаануудыг хийх болно. Уг тоглоомын график болоод дүрүүдийг сайжруулан Nintendo Switch дээр худалдаалагдана.

Нээлтээ хийх хугацаа: 9-р сарын 22-нд
Тоглох боломжтой төхөөрөмжүүд: Nintendo Switch


7. "CUPHEAD"

Уг тоглоом нь "Contra", "Rush'n Attack" зэрэг классик тоглоомуудын санагдуулах бөгөөд тоглоомын батруудыг гараар гайхалтай зурж амилуулсан. Энэхүү тоглоомын дүрүүдийг зурсан хэв маяг нь бусад тоглоомныхоос тэс өөр байх болно. Яг л "Steamboat Willie"-тай адил.

Нээлтээ хийх хугацаа: 9-р сарын 29
Тоглох боломжтой төхөөрөмжүүд: Xbox One, Windows 10 PC


8. "FORZA MOTORSPORT 7"

"Forza Motorsport"-н шинэ хувилбар бол "Forza Motorsport 7"юм. 4K-н хүчин чадал нь чамайг шинэ өндөрлөгт аваачна. Гэхдээ уг түвшинд хүрэхийн тулд шинэ Xbox One X, 4K TV хэрэг болно.

Нээлтээ хийх хугацаа: 10-р сарын 3-нд
Тоглох боломжтой төхөөрөмжүүд: Xbox One, Windows 10 PC


9. "MIDDLE-EARTH: SHADOW OF WAR"

Анхны  "Middle-earth: Shadow of Mordor" видео тоглоом нь  адал явдалт дайн тулааныг харуулдаг. "Lord of the Rings"-тэй төстэй зүйл байсан хэдий ч цувралаас санаа авч уг тоглоомыг бүтээгээгүй байна. "Shadow of War" энэ удаад илүү сонирхол татахуйц байх болно.

Нээлтээ хийх хугацаа: 10-р сарын 10-нд
Тоглох боломжтой төхөөрөмжүүд: Xbox One, PlayStation 4, PC


10. "SOUTH PARK: THE FRACTURED BUT WHOLE"

Хэдийгээр хөгжилтэй нэртэй боловч "South Park: The Fractured But Whole" сэтгэл татам гайхалтай тоглоом болж чаджээ.  Дайсны тарьсан хор уршигийг чи болон танай багийнхан засч залруулах болно. Энэхүү тоглоом нь анхны "South Park"-тай адил төстэй байдлаар үргэлжлах ажээ.

Нээлтээ хийх хугацаа: 10-р сарын 17-нд
Тоглох боломжтой төхөөрөмжүүд: Xbox One, PlayStation 4, PC


11. "GRAN TURISMO SPORT"

Хэрэв чи уралдах дуртай бол олон жил үргэлжилсэн "Gran Turismo" цуврал чиний бодолд хамгийн түрүүнд орж ирэх болно.  Тоглогчдод бусад видео тоглоомтой адил хөгжилдөх боломжийг олгох болно. Үүнээс гадна "Gran Turismo Sport" бол энэ жил гарч байгаа хамгийн дүрслэл сайтай тоглоом гэж мэргэжилтнүүд үзэж байна.

Нээлтээ хийх хугацаа: 10-р сарын 17-нд
Тоглох боломжтой төхөөрөмжүүд: PlayStation 4


12. "SUPER MARIO ODYSSEY"

Уг тоглоом дээр "Super Mario"-н хэв загварыг шинэчилж улам өрсөлдөөнтэй байдлыг бий болгожээ. "Super Mario Odyssey" нь дэлхий нийтэд нээлттэй, цуврал тоглоом. Өөр өөр газар байгаа сарыг цуглуулах нь энэ тоглоомын гол зорилго юм. Нэг ёсондоо "Super Mario 64"-тай ижил төстэй юм.

Нээлтээ хийх хугацаа: 10-р сарын 27-нд
Тоглох боломжтой төхөөрөмжүүд: Nintendo Switch


13. "ASSASSIN'S CREED ORIGINS"

Египетийн цаг үетэй холбогдох нэгэн гайхалтай түүхийг чи энэ тоглоомыг тоглосоор олж нээх болно. Өрнийг эзлэхээр оролдож байгаа Юлий Цезариар удирдуулсан Ромын арми Египетийн эзэнт гүрэнд халдахаар оролдож байгаа цаг үеийн талаар энэ тоглоомон дээр өгүүлнэ. Уг тоглоом гуравдагч хүн буюу тоглогчийг адал явдлаар аялуулах болно.

Нээлтээ хийх хугацаа: 10-р сарын 27-нд
Тоглох боломжтой төхөөрөмжүүд: Xbox One, PlayStation 4, PC


14. "WOLFENSTEIN II: THE NEW COLOSSUS"

"Wolfenstein”-ий ертөнцөд дэлхийн 2-р дайнд Нацистууд ялах бөгөөд АНУ-ын эсэргүүцэгч бүлгүүд Нацистуудын амийг хөнөөх, тэднийг устгах төлөвлөгөө боловсруулах болно.

Нээлтээ хийх хугацаа: 10-р сарын 27
Тоглох боломжтой төхөөрөмжүүд: Xbox One, PlayStation 4, PC


15. "STAR WARS: BATTLEFRONT 2"

"Star Wars" кинонд гардаг дүрүүд уг тоглоомонд бүгд байх бөгөөд тэдгээрийн хувцас, өмсгөл нь энэ тоглоом дээр илүү гайхалтай харагдах болно. "Battlefront II" дээр шинэ тоглогчдын чадвар Мөхсөн Одны дэлбэрэлтийн дараах эзэнт гүрний шилдэг цэргүүдийн түүхтэй хамт өрнөх юм.

Нээлтээ хийх хугацаа: 11-р сарын сарын 17
Тоглох боломжтой төхөөрөмжүүд: Xbox One, PlayStation 4, PC


16. "CALL OD DUTY: WWII"

2017 онд "Call of Duty" цуврал нь анх гарч байсан шигээ байх бөгөөд дэлхийн 2-р дайны үеийн Европын улс орнуудын тухай өгүүлэх болно. Гэхдээ шинэ дүрүүд болоод шинэ хувцасны загварууд нэмэгдсэн.

Нээлтээ хийх хугацаа: 11-р сарын 3
Тоглох боломжтой төхөөрөмжүүд: Xbox One, PlayStation 4, PC


17. "HORIZON ZERO DAWN: THE FROZEN WILDS"

2017 оны хамгийн шилдэг тоглоом хэмээн нэрлэгдэх хэмжээнд хүрээд тоглоом бол "Horizon Zero Dawn" юм. Aloy хэмээх ухаантай, тэвчээртэй эмэгтэйн дүрд чи тоглох бөгөөд ирээдүйн дэлхийг удирдаж байгаа механик амьтад болох аварга том динозавр зэрэг амьтдын дундаас өөрийгөө олж нээх болно.

Нээлтээ хийх хугацаа: 11-р сарын 7
Тоглох боломжтой төхөөрөмжүүд: PlayStation 4


18. "THE LEGEND OF ZELDA: BREATH OF THE WILD - THE CHAMPIONS' BALLAD"

Энэ тоглоомон дээр чи Link-ийн дүрээр тоглох бөгөөд "Breath of the Wild"-н түүхийн дагуу тоглоом цааш үргэлжлэх болно. Хамгийн анхны тоглоомын түүх дээр гардаг дүрүүд эргэн ирэх болно.

Нээлтээ хийх хугацаа: 12-р сар
Тоглох боломжтой төхөөрөмжүүд: Nintendo Switch


19. "PLAYERUNKNOWN'S BATTLEGROUNDS"

Нэгэн том арал дээр 100 хүн өөрсдийн ур ухаан, олж авсан зэвсгээ ашиглан амьд гарахын төлөө тэмцэх бөгөөд хэн амьд үлдэж чадна тэр хүн ялагч болох болно. Цорын ганц л ялагч байх юм.

Нээлтээ хийх хугацаа: 12-р сарын 31
Тоглох боломжтой төхөөрөмжүүд: PC, Xbox One; available now in Early Access on PC

#Video #Games