ЗАХИДАЛ: Удахгүй шилжих болохоор ядаж сэтгэлээ илчилчих юмсан


ССҮТөв | YOLO.MN
2017-11-02

mail  Yolo.mn сайтын редакци нь ямар нэгэн асуудал тулгарсан уншигч хүүхдүүдээс захиа хүлээн авч мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн хариу зөвлөгөөг уламжлан хүргэдэг. Ээлжит захиа болон зөвлөгөөг хүргэж байна.

АСУУДАЛ: Доод ангийнхаа охинд  сайн болоод их удаан явлаа.

Үргэлж ширтэлцэн бие биендээ татагдаж байгаагаа мэдрэх боловч яг яаж хэрхэн дотносох аргаа олдоггүй ээ.

Сайн байна уу? Зөвлөгөө авах гэсэн юм? Доод ангийнхаа охинд  сайн болоод их удаан явлаа. Үргэлж ширтэлцэн бие биендээ татагдаж байгаагаа мэдрэх боловч яг яаж хэрхэн дотносох аргаа олдоггүй ээ. Удахгүй шилжих болохоор ядаж сэтгэлээ ойгуулмаар байна. Яах вэ?

ЗӨВЛӨГӨӨ: Хэтэрхий их бодож биеэ барьж явсаар сүүлд нь харамсвал яах вэ?

Түүнд зориулж ямар нэг зүйл хийж болно эсвэл зүгээр л утсаар ярьж чаталсан ч болно.

Сайн байна уу. Сэтгэлээ ойлгуулах, дотносох олон арга байна. Түүнд зориулж ямар нэг зүйл хийж болно эсвэл зүгээр л утсаар ярьж чаталсан ч болно. Хэрвээ та хоёр бие биедээ сайн гэдэгт итгэлтэй байвал үйлдэл хийхээс айх хэрэггүй. Хэтэрхий их бодож биеэ барьж явсаар сүүлд нь харамсвал яах вэ?

#АСУУМААР булангийн бусад захиа болон зөвлөгөөг унших бол ЭНД дарна уу.


Сэтгэл Судлалын Үндэсний Төв,
Туслах сэтгэл судлаач
М. Анир

Хэрэв чамд хэн нэгэнтэй ярилцаж чадахгүй, ганцаараа шийдвэрлэхэд бэрхшээлтэй асуудал байгаа бол yolo@mongolcontent.mn хаяг руу кириллээр, дэлгэрэнгүй, гаргацтай бичиж цахим шуудан ирүүлснээр бид мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн зөвлөгөөг хүргэж чамд тус болоход хэзээд бэлэн байх болно. Мөн асуудал бүхий захиан дээрээ өөрийн НАС, ХҮЙСийг тодорхой дурдаарай. Жич: Бид мэдээллийг чандлан хадгалах бөгөөд хариуг сайтад нийтлүүлэхийг хүсэхгүй тохиолдолд захидалдаа дурдана уу. Бид хариу зөвлөгөөг 7-10 хоногийн дараа хүргэх болно.

#Love #Teenagers