#НүдээНээ: Цэцэг цэврүү шиг нандин хүмүүсийг БҮҮ ГОМДОО!


Б.Нямдарь | YOLO.MN
2017-11-01

Өнөөдөр "Үндэсний өгөх өдөр" билээ. “Өгөх” гэдэг үгийг сонсоод аливаа материаллаг эд зүйл, бэлэг сэлт гэж хамгийн түрүүнд санаанд буух байх. Гэхдээ яг үнэндээ хүнд чин сэтгэлээсээ “баярлалаа” гэж хэлэн талархлаа илэрхийлсэн ч энэ нь сайхан сэтгэлийн хэлтэрхийг өгч байгаагаас өөрцгүй билээ.

Өөрөөр хэлбэл тухайн хүнд тааламжтай эсвэл сэтгэлийг нь сэргээх ямар нэгэн үйлдэл хийх, туслах, хүндлэл үзүүлэх, хайрлаж халамжлах зэрэг нь ч үүнд хамаарах юм.

Энэхүү өдөрт зориулж бид охид болон тэдний эрхийн талаарх хөвгүүдийн сэтгэгдлийг сонссон юм. Магадгүй уншигч та охидын талаарх асуудал өгөх өдөртэй ямар хамаатай вэ гэж бодож болох юм. Харин ч хамгийн их хамаатай юм. Хэрэв нийгэмд байгаа эрэгтэй эмэгтэй, том жижиг, хөгшин залуу хүн бүр охидыг хайрлаж, хамгаалж, хүндэлж чадвал тэд аз жаргалтай бөгөөд айх айдасгүй байх боломж бүрдэх юм.

Бид хөвгүүдээс охид гэж тэдний хувьд хэн болох, охидыг дээрэлхэж байсан болон тэднийг хамгаалахын тулд хийж чадах зүйл юу байгаа талаар асуусан юм. Тэдний хэрхэн хариулсныг доорх бичлэгээс үзээрэй.

Үргэжлэл бий...

Видеог: Э.Батзавъяа

#girls #OpenYourEyes "НүдээНээ #Boys