Охидод урам зориг өгөх ИШЛЭЛҮҮД


Бүх эмэгтэй хүмүүс өөрийн гэсэн гайхалтай онцлог болон зан араншинтай. Эмэгтэй хүмүүст жаргалтай, гунигтай үеүд ээлжлэн байдаг. Зарим үед бүр өөрийгөө голох ч үе бий шүү дээ. Гэхдээ бүх эмэгтэй хүн хамгийн сайхан нь. Тиймээс цэцэг шиг хөөрхөн бүх охид эмэгтэйчүүддээ зориулан хүчтэй, зоригтой гайхалтай эмэгтэйчүүдийн хэлсэн ишлэлүүдийг хүргэж байна.

Зарим охид зүгээр л цаанаасаа гялалзан гялтагнахын төлөө төрдөг.

Парис Хилтон


Жаргалтай охид л хамгийн үзэсгэлэнтэй нь

Одри Хэпбөрн


Гоо үзэсгэлэн гэдэг сайхан царайтай байхыг хэлэхгүй. Гоо үзэсгэлэн гэж эелдэг зан ааль, сайхан зүрх сэтгэл, сайхан оюун бодолтой байхыг хэлнэ.

Чи бусдаас өөр байна гэдэг үнэхээр азтай хэрэг. Өөрчлөгдөх гэж бүү хичээ.

Тэйлор Свифт


Эмэгтэй хүн яг л эрвээхий шиг байх ёстой. Харахад үзэсгэлэнтэй ч, барихад хэцүү.

Чамайг доош нь татаж буй бүхэн яг үнэндээ чамайг улам хүчирхэг болгоно.

Алекс Морген


Би төгс дүр үзүүлэх гэж хичээдэггүй. Хүмүүс намайг яг байгаагаар минь л хараасай гэж хүсдэг.

Кристин Стюварт


Зан араншин бол бүх зүйл.

Диане фон Фүрстенберг


Би сайхан ааштай ч дагина биш. Би нүгэл хийдэг  ч чөтгөр биш. Харин зүгээр л энэ хорвоо дээр намайг хайрлах нэгнийг олохоор хичээж буй бяцхан охин

Мэрилин Монро


Миний бодлоор бүх охид өөрсдийгөө хайрлах  хэрэгтэй. Хүндхэн өдрүүд, гэр бүлийн хүнд нөхцөл байдал, үсэндээ дургүй гээд ер нь ямар ч үед зүгээр л өөрийгөө эхлээд хайрлах хэрэгтэй дараа нь бүх зүйл сайхан болно.

Жулианна Хью


Гоо үзэсгэлэнг цагаан арьст охидоор төсөөлж болохгүй. Олон төрлийн өнгө будаг, сүүдэр тэрхүү үзэсгэлэнг бүтээдэг.

Куйн Латифа


Би буудуулж байсан охин гэж дурсагдахыг хүсдэггүй. Би тэмцэгч хэмээн дуурсагдахыг хүсдэг.

Охид эмэгтэйчүүдийн дуу хоолой хүчтэй гэдгийг тэдэнд ойлгуулах хэрэгтэй.

Малала Юсафзай


Эрчүүдийг үзэн ядахыг феминизм гэж ойлгож болохгүй. Бага наснаасаа хэрэглэж эхэлсэн охид, хөвгүүдийн хүйсийн ялгааг халахыг оролдож буй үйлдэл юм.

Роберт Уэбб


Бусад охид балетын бүжигчин болохыг хүсч байхад би цус сорогч болохыг хүсдэг байлаа.

Анжелина Жоли


21 дүгээр зуунд бид охид, эмэгтэйчүүдийн эрх ашгийг хамгаалсаар байх болно гэдэгт би итгэдэг.

Хиллари Клинтон


Сарнай хэзээ ч наранцэцэг болдоггүй шиг бид бусдыг өөртэйгөө адилхан гэж бодож болохгүй

Миранда Керр


Үлгэрийн ханхүүгээ хүлээн суугаа охидод хандаж хэлэхэд зүгээр л нээлттэй бай. Шинэ туршлага, чиний хүсч байгаагаас хол аваачих шинэ санааг дага. Шинэ хүнтэй уулзаж, шинэ адал явдлыг хай эцэст нь хайр ирэх болно.

Лили Коллинз


Бид хандлагаа өөрчлөх хэрэгтэй. Хамтдаа хичээвэл бид үүнийг өөрчилж чадна. Засгийн газар өчүүхэн хэсгийг нь л хийнэ, би та нарыг дор бүрнээ өөрийн чадах хэмжээгээрээ хичээгээсэй гэж хүсч байна. Үүнийг үгүй хийх цорын ганц зам нь охид, эмэгтэйчүүдийн хүчирхийллийн эсрэг нэгдэж, дуу хоолойгоо илэрхийлэх явдал юм.

Тереза Мэй


Хариуцлагатай охин хүчтэй, бие даасан байхаас гадна сэтгэл татам, уян зөөлөн байх хэрэгтэй. Энэ эсрэг тэсрэг зүйлс нэгдэж байж түүнийг улам үзэсгэлэнтэй харагдуулдаг. Хүчтэй байхын сацуу эмэгтэйлэг бай.

Ольга Куриленко


Би охидод өөрийгөө үргэлж сайн сайхан зүйлсээр хүрээлүүл гэж хэлдэг. Амьдралаасаа үзэн ядагчдыг хол байлгахыг эрт сурсан минь миний хувьд аз.

Мишель Обама


Би охидод боломж үргэлж байдаг гэдгийг харуулахыг хүсдэг. Энийг өөрийнхөө төлөө хийгээд зогсохгүй, бодолд минь багтсан юм бүхнийг хийж чадна гэдгийг тэдэнд харуулах нь миний зорилго.

Ники Минаж


Охид өөрийгөө тэр дундаа өөрийн бие мах бодио хайрлаж, хүндэтгэх нь хамгийн чухал гэж би боддог.

Ариана Гранде

#Girls #Proverbial #Quotation