ФОТО: Муурнуудын хувьд тэр бол жинхэнэ супер баатар


Сэтгүүлч Э.Цовоо | YOLO.MN
2017-10-31

Таван настай бяцхан хүү супер-баатар болж чаджээ. Цахим ертөнцөөр түүнийг "Муур-Хүн" буюу "Cat-Man" хэмээн нэрлээд байгаа аж.

Хүүгийн авга эгч Крис болон түүний нөхөр гэр оронгүй муурнуудыг авч өсгөн, тэднийг харж хандахаар "Колони Кэтс" хэмээх байгууллага нээжээ. Харин хүү тэдгээр муурнуудыг харж өгдөг ба тэднийг ялгалгүй бүгдийг нь хайрлан хамгаалдаг.

Шон Грифин хүү амьтанд маш их хайртай мөн тэднийг цаг минут бүр халамжилдаг гэнэ шүү. Тэрээр дуртай супер баатрын хувцсаа өмсөн гэр оронгүй муурнуудыг хооллон, хамтдаа тоглож мөн муурнуудад тохиолдож буй ямар ч асуудалд туслахад бэлэн байдаг аж.

Хамгийн муухай ааштай муур хүртэл хүүд их сайн ханддаг ба Шон аргагүй л супер хүчтэй нэгэн бололтой.

Авга эгч Крис түүний супер баатрын хувцастай муурнуудыг хайрлаж, хооллож байгаа зургуудыг цахим хаяг дээрээ нийтэлсний дараа хүмүүс хүүг ихээр өхөөрдөн "Дэлхий дээрх хамгийн сайхан сэтгэлтэй хүүхэд" "Ямар өхөөрдөм баатар вэ" гэх зэрэг эерэг сэтгэгдлээр булж байгаа юм.

Хүү үнэхээр өхөөрдөм биш гэж үү? Муурнуудын хувьд тэр бол жинхэнэ супер баатар юм.
 












#Super #Boy #Cat