5fe40ebd63080.png 5fe40ebd63155.png

М.Энхжаргал: “Би энэ охиноос заавал илүү гарна даа” гэсэн амлалттай үлдэж өөрийгөө хурцалдаг


Сондор | YOLO.MN
2016-04-19

Түүний авсан шагналууд:

  • 2011 онд “Шижир алт” тэмцээний мөнгөн медаль
  • 2012 онд “Жигүүр Гранд” тэмцээний мөнгөн медаль
    Олимпын гараа тэмцээний мөнгөн медаль
  • 2013 онд Тэмүүлэл тэмцээний мөнгөн медаль
    “Жигүүр Гранд” тэмцээний алтан медаль
    Олимпын гараа тэмцээний алтан медаль
    Өсвөрийн улсын аваргын мөнгөн медаль
  • 2014 онд Өсвөрийн улсын аваргын алтан медаль
    Өсөх ирээдүйтэй тамирчин цом
    Дүүргийн аваргын алтан медаль
  • 2015 онд Дүүргийн аваргын алтан медаль
    Өсвөрийн улсын аваргын алтан медаль
    Өсвөрийн ДЭЛХИЙН аваргын хүрэл медаль
    Алдар Спорт хорооны өсвөрийн шилдэг тамирчин цом
    “Утаагүй Улаанбаатар” марафоний мөнгөн медаль
  • 2016 онд Залуучуудын улсын аваргын алтан медаль
     

Спорт... Залуу хүний амьдралын хэв маягийн салшгүй нэг хэсэг

Хүчний спорт тэр дундаа тулааны спортоор ихэвчлэн хөвгүүд л хичээллэдэг байсан бол охид ч сонирхон хичээллэж бүр чамлахааргүй их амжилт гаргадаг болжээ.

YOLO ээлжит зочноороо хэнийг танилцуулах гэж буйг дээрхээс анзаарсан л байлгүй. Тэр бол 2015 оны Дэлхийн Боксын Өсвөрийн Аваргын хүрэл медальт, 2016 оны Залуучуудын улсын аварга, 79-р сургуулийн 11-р ангийн сурагч М.Энхжаргал юм. Тэрээр 2011 оноос эхлэн ширэн бээлийтэй спортод дурлан хичээллэсэн бөгөөд Улсын аварга, дүүргийн аварга, нэрэмжит тэмцээнүүдийн алт мөнгө хүрэл гээд олон медалийг хүртжээ.

YOLO: Боксчин гэх тамирчны алдрыг хэдийнээс зүүх болов оо?
Би бүр багаасаа л спортод их дуртай хүүхэд байсан. Тэр дундаа хөвгүүдтэй хамт хөлбөмбөг тоглож өссөн. Тэгээд ээждээ хэлээд “Алдар” спорт хороонд хөлбөмбөгийн секцэнд бүртгүүлж орсон. Хэд хэд тэмцээн уралдаанд ч оролцлоо. Яг надад таарсан спорт биш ч юм шиг санагддаг боллоо. Бэлтгэл хийж байхдаа заалны буланд байх мешокыг цохиж үзмээр болоод л, хааяа нэг ганц хоёр цохичихдог байлаа.

“Боксын эмэгтэй тамирчинг бүртгэж байна” гэсэн зар байхыг нь харчихаад нэг их зориглолгүй өнгөрөөсөн юм. Гэтэл нэг өдөр ээж маань хөлбөмбөгөө болиод өөр спортоор хичээллэх үү гэхэд нь би шууд л боксын секцэнд бүртгүүлж орсон доо. Гэхдээ намайг багш маань анх голж байсан, хэхэ


2015 оны Дэлхийн өсвөрийн аваргын тэмцээн

2015 оны Дэлхийн өсвөрийн аваргын тэмцээн



Монголын хүүхдийн спортын V их наадам

Монголын хүүхдийн спортын V их наадам


Монголын хүүхдийн спортын V их наадам

Монголын хүүхдийн спортын V их наадам


Монголын хүүхдийн спортын V их наадам

Монголын хүүхдийн спортын V их наадам


Найзуудынхаа хамт

Найзуудынхаа хамт


Тэрээр 2015 оны Дэлхийн өсвөрийн аваргаас хүрэл медаль хүртэхдээ Хятадын тамирчинг ялжээ

Тэрээр 2015 оны Дэлхийн өсвөрийн аваргаас хүрэл медаль хүртэхдээ Хятадын тамирчинг ялжээ


YOLO: Яагаад тэр вэ?
Хэхэ, тухайн үед би их жижигхэн биетэй байсан болохоор А.Гантулга багш маань “авахгүй” гэж хэлэхэд нь гомдох ч биш уйлах ч биш сонин санагдаж байж билээ. Гэхдээ маш их гуйсны эцэст намайг авсан даа. “Маргаашаас бэлтгэлдээ ирээрэй” гэхэд нь “аймаар” баярлаад л маргааш нь яг цагтаа гозойж билээ. Одоо ч А.Гантулга багшийнхаа удирдлаган дор хичээллэдэг. Багшдаа их баярлаж явдаг даа.

YOLO: Заримдаа шантрах үе байх уу?
Байлгүй яахав. Анх хичээллэж байхад мөр гар өвдөөд түүнээсээ халшраад хэд хоногоор бэлтгэлээ тасчихдаг байлаа. Тухайн үед гэнэт гэрийнхэн, багш бодогдоод л “Би иймхэн зүйлийн төлөө замаасаа буцаж болохгүй” гэж боддог байлаа. Нэг өдөр багш “Шижир алт”-ын эмэгтэйчүүдийн тэмцээн удахгүй болох гэж байгаа түүнд сайн бэлд гэхэд нь уйгагүй бэлтгэлээ хийгээд мөнгөн медаль хүртсэн маань надад маш их урам зориг өгсөн.

YOLO: Өөрийгөө хэрхэн хурцалдаг вэ?
Би өөрөө их хор шартай хүн хэхэ. Хожигдохоороо би энэ охиноос заавал илүү гарна даа гэсэн амлалттай үлддэг. Бэлтгэлээ хийж байхдаа тэр амлалтаа өөртөө байнга сануулж, дотроо бодож өөрийгөө зоригжуулдаг юм. Тэр зан минь л их хурцалдаг байх даа. angel

YOLO:  Гэр бүлийнхэн чинь хэр дэмждэг вэ?
Маш сайн дэмждэг шүү. Аав ээж, эгч дүү бүгд намайг их дэмждэг. Аав ээж минь тэмцээнд оролцоход бүх талаар тусалдаг. Би өглөө хичээлдээ яваад өдөр нь бэлтгэл сургуулилт гээд үүрээр гараад л гэртээ орой ордог хүн. Харин аниа минь хувцсыг минь угаачихсан, юмыг маань бэлдчихсэн байдаг юм. Би их сайн аав ээж, эгч, дүүтэй азтай хүн. Энэ дашрамд гэр бүлийхэндээ баярлалаа гэж хэлмээр байна. laugh

“Боксын спортоор хичээллэхээр толгойдоо юмтай болдог гэсэн. Чи тэгчихгүй юу” гэж хүүхдүүд шоолоод ч байгаа юм шиг сонин асуулт асуудаг байсан. Яг үнэндээ сөргийг нь биш давуу талыг нь олж харвал энэ спортыг гайхамшиг нь их.

М.Энхжаргал

YOLO: Энэ их бэлтгэл, тэмцээн уралдааны хажуугаар хичээлээ зохицуулах бас нэг асуудал гарна биз?
Тэгэлгүй яахав, тэмцээнд бэлтгээд хичээлээ цалгардуулах үе байдаг ч тэмцээний дараа шөнө ч суугаад хамаагүй нөхөөд авчихдаг юм. Зарим ойлгохгүй зүйлсийг маань ангийн хүүхдүүд хэлж зааж өгнө. Мөн ангийн багш, бусад багш нар маань намайг сайн ойлгож дэмждэг дээ.

YOLO: Спортын хувьд чиний ойрын зорилго чинь юу вэ?
Өмнөхөөсөө илүүтэй өөрийгөө дайчилж, бүх боломжоо ашиглаж өшөө их хурдтай хүчтэй болохоор тэмүүлж байна. Тэгээд ирж буй тэмцээнүүддээ амжилттай оролцоно доо. Бүр холын зорилго гэвэл ирээдүйд олимпын тамирчин болно доо.

YOLO: Боксын спортоор чам шиг ингэж хичээллэж, амжилт гаргах хүсэлтэй хүүхдүүд байгаа байх. Тэдэнд хандаж хэлэх үг?
“Боксын спортоор хичээллэхээр толгойдоо юмтай болдог гэсэн. Чи тэгчихгүй юу” гэж хүүхдүүд шоолоод ч байгаа юм шиг сонин асуулт асуудаг байсан no Яг үнэндээ сөргийг нь биш давуу талыг нь олж харвал энэ спортыг гайхамшиг нь их. yes Наад зах нь чи биеэ хамгаалах чадвартай болно, эрүүл чийрэг, тэсвэл хатуужилтай болно. Спорт хүнийг хүмүүжүүлдэг гэдэгт би итгэдэг.  Чи өөрөө хичээгээд, “дурлаад” чин сэтгэлээсээ хүсэх л юм бол чи үнэлэгдэнэ, үр өгөөж нь хэзээ нэгэн цагт ирэх л болно. Нэг эхлүүлсэн бол чи төгсгөлийг нь хартал хичээх хэрэгтэй. Тэр төгсгөл нь чиний эцсийн дүнд хүсч байсан амжилт юм.

YOLO: Ярилцсанд баярлалаа. Олимп, дэлхийн аварга болоорой гэж ерөөе!
Маш их баярлалаа.

#Sport #boxing #Girl #Спорт #Freetime #Hobby