Компьютер чинь ХАКЕРДУУЛСАН ЭСЭХИЙГ ХЭРХЭН мэдэх вэ?


Аска | YOLO.MN
2017-10-27

Кибер халдлагууд газар авсан орчин үед бид бүгдийн ч компьютерууд энэхүү халдлагад өртөх эрсдэлтэй өдөр бүр нүүр тулгараад байгаа билээ. Тиймээс компьютероо халдлагад өртөж хакердуулсан эсэхийг мэдэх хэдэн энгийн аргууд байдаг.

АНТИ-ВИРУСЫН ПРОГРАМ УНТАРСАН БАЙХ

Анти-вирус буюу вирусын эсрэг програм хэзээ ч өөрөө унтардаггүй бөгөөд унтарсан байвал хакердуулсан байна гэсэн үг. Учир нь хакерчдийн эхний хийх үйлдэл нь ямагт компьютерийн вирусын програмыг унтраах явдал байдаг.


НУУЦ ҮГ АЖИЛЛАХГҮЙ БАЙХ

Нууц үгээ солиогүй атал ажиллахгүй байвал халдлагад өртсөн гэж бодож болно.


ЦАХИМ СҮЛЖЭЭН ДЭХ НАЙЗЫН ТОО ЭРС НЭМЭГДСЭН БАЙХ

Цахим сүлжээнд чинь танихгүй хүмүүс нэмэгдсэн байвал таны аккоунт хүмүүсийн гарт орсон байж болзошгүй юм.


ДЭЛГЭЦЭН ДЭЭР ШИНЭ ИКОН НЭМЭГДСЭН БАЙХ

Байнга ашигладаг вэб хуудсаа нээхэд шинэ икон буюу мэдээлэл нэмэгдсэн байвал гаднаас хэн нэгэн оруулсан байх магадлалтай юм.


КУРСОР ӨӨРӨӨ ХӨДЛӨӨД БАЙХ

Курсор нь өрөө хөдлөөд гүйгээд ямар нэг юм дарагдаад байвал компьютер чинь хакердуулсан байна.


ПРИНТЕР ОЛИГТОЙ АЖИЛЛАХГҮЙ БАЙХ

Хакердэх нь ганц компьютерт биш принтерт ч нөлөөлнө. Команд өгөхөд ажиллахгүй байх эсхүл өөр зүйл хэвлээд байвал кибер халдлаганд өртсөн байж болох юм.


ШИНЭ ВЕБ ХУУДСУУД ӨӨРӨӨ НЭЭГДЭЭД БАЙХ

Шинэ шинэ вэб хуудсууд өөрөө нээгдэж Google Chrome-оор хайлт хийж болохгүй байвал мөн энэ асуудалд орсон байх гэсэн дохио юм.


ФАЙЛУУД УСТСАН БАЙХ

Компьютер дээрээ хадгалсан файлууд чинь нэг мэдэхэд устсан байвал хакерийн хийсэн ажил байж болзошгүй юм.


ЧИНИЙ ТАЛААРХ МЭДЭЭЛЭЛ ИНТЕРНЭТЭД ЯВЖ БАЙХ

Өөрийнхөө талаар мэдээлэл оруулаагүй байхад хайлт хийгээд үзэхэд чиний талаар мэдээлэл явж байвал хэн нэгэн чиний талаарх мэдээллийг хулгайлан ашигласан байна.


ХУУРАМЧ АНТИ-ВИРУС

Компьютер дээр чинь байхгүй шинэ вирусын програм ажиллаад байвал хэн нэгэн хакерджээ.


КАМЕР АНИВЧААД БАЙХ

Компьютерийн камер дахин дахин анивчаад байвал мөн л хакердуулсны дохио юм.


КОМПЬЮТЕР УДААН АЧААЛЛААД БАЙХ

Компьютер чин ердийнхөөсөө хэд дахин удаан, энгийн үйлдэл хэт удаан ачааллаж байвал кибер халдлагад өртсөн байж болзошгүй юм.

#Computer #Hacker