Хүн бүрийн мэдвэл зохих хувцаслахуйн 9 ДҮРЭМ


Э.Энхбазар | YOLO.MN
2018-10-07

Орчин үед хувцаслахдаа бусдын өмнө эвгүй байдалд орохгүйн тулд тодорхой хэдэн дүрмийг баримтлах нь зүй ёсны хэрэг. Гэхдээ зарим хүн энэ дүрмийг дагалгүй этгээд хувцасласан ч сайхан харагдах нь бий. Тэгвэл хүний нүдэнд ямагт аятайхан харагдахын тулд яаж хувцаслах вэ? Эдгээр дүрмүүд чамд тус болно гэдэгт итгэлтэй байна.

1. Чиний хувцас болгон шинэ загварынх байх албагүй.


2. Хэрэв насанд минь тохирохгүй болов уу гэж эргэлзвэл ямар ч сайхан харагдсан өмсөх гэж өөрийгөө хүчлэх хэрэггүй. Хэрэв өмсвөл тухайн өдөртөө л өөртөө итгэлгүй байх болно.


3. Хар өнгийн костюм ямагт үнэтэй бөгөөд стильтэй харагдуулдаг.


4. Хэрэв чи халаасандаа багахан хэмжээний мөнгөтэй дэлгүүр хэсэх гэж буй бол хойшлуулсан нь дээр. Учир нь цөөн хэдэн төгрөгтөө тааруулж чанаргүй хямдхан хувцас авахын оронд мөнгөтэй болсон үедээ явж чанартай хувцас авах нь хамаагүй илүү.


5. Моод маш хурдан хоцордог. Аливаа загварын хувцасыг моодноос бараг гарах үед нь хүмүүс өмсч эхэлдэг. Тиймээс хэрэв өмсөхөөр бол яг тренд болох цагаар нь хэрэглэхийг зөвлөж байна.


6. Өөртөө хааяа туршилт хийхэд гэмгүй. Янз бүрийн этгээд эсвэл тод өнгийн хувцас өмсөхөөс гадна урт, богино өмд, богино юбка өмсөөд үз. Энэ бүхний эцэст өөрийнхөө стилийг тодорхойлохын зэрэгцээ ямар нэг шинэ сонирхолтой зүйл нээх болно.


7. Сургууль болон гадуур өмсөх хувцсыг үдшийн болон амралтын хувцаснаас ялга. Спортын эсвэл үдшийн гоёлын хувцастай гадуур явах нь зохимжтой биш.


8. Загварын хувцас чиний амьдралын зөвхөн нэг хэсэг. Чиний дотоод ертөнц, сэтгэл зүй, мэдлэг оюуны хөгжил, стилийн мөн л нэг хэсэг бөгөөд хэзээ ч моодноос гардаггүй.


9. Хувцас чиний тухай их зүйл хэлж чадна. Тиймээс хувцас худалдан авахдаа үүнийг бүү мартаарай.

#People #Dressing