Танилц: “Хуба хаяа”-гийн таван ид шид-№4


Сондор | YOLO.MN
2017-10-24

-Дархлааны дасгалжуулагч-

Хүйтний ам наашилж, хөхүүрийн ам цаашлахтай зэрэгцэн томуу, томуу төст өвчний дэгдэлт нэмэгдсээр байна. Агаар дахь хорт бодисын хэмжээ ч дагаж өсөн утаанаас үүдсэн элдэв өвчлөл өссөөр байгаа юм. Тэгвэл энэ бүхнээс эмгүйгээр сэргийлэх боломж байна уу. Өвдсөн хойноо эмчлүүлэхээс урьдчилан сэргийлэх нь өөрөө хавьгүй зардал багатай, илүү найдвартай арга шүү дээ.

Өвчнөөс урьдчилан сэргийлэх хамгийн шилдэг арга бол дархлаагаа сайжруулах гэдгийг мэргэжлийн эмч нар зөвлөж байна. Тэгвэл дархлаагаа дархлах хялбар арга нь "Хуба хаяа"-г өдөрт ердөө ганцхан шилийг л уух юм. Өөрөөр хэлбэл, чацарганы 100 хувь цэвэр охь "Хуба хаяа" брэндийн таван ид шидийн нэг нь ДАРХЛААГ САЙЖРУУЛАХ үйлчилгээ нь байдаг билээ.

Дархлаа суларснаас үүдэж ханиад томуу төдийгүй хорт хавдар хүртэл бүх төрлийн өвчинд нэрвэгдэх магадлал улам ихэсдэг. Тэр тусмаа Улаанбаатар шиг агаарын бохирдол ихтэй, өвөлдөө хэт хүйтэрдэг хотод амьдарч буй иргэд дархлаагаа үргэлж тордож, сайжруулах нь өвчнөөс урьдчилан сэргийлэх хамгийн шилдэг арга гэдгийг мэргэжлийнхэн зөвлөдөг юм байна.

Иймээс ч намрын сэрүүн өдрүүдэд дархлаагаа тордож, өвлийн улирлыг өвчингүй өнгөрүүлэхийн тулд дархлааны "дасгал"-ыг өдөр бүр хийцгээе. Хүний биед хэрэгцээт олон төрлийн амин дэмийг чацарганы 100 хувь цэвэр охь "Хуба хаяа" агуулдаг учраас тогтмол хэрэглэвэл дархлаа сайжирч, өвчин эмгэгээс урьдчилан сэргийлэх боломж бүрддэг ажээ.

# #health #SeaBuckthorn