Номыг ҮР ДҮНТЭЙ УНШИХ энгийн аргууд


Х.Арысхан | YOLO.MN
2017-10-23

Дунд ахлах ангийн сурагчид жилд 4 удаагийн том шалгалт өгдөг. Улирал болгоны эцсээр авдаг шалгалтын үеэр, бие даалтууд овоорсон долоо хоногуудад цаг гарган шалгалт, бие даалттай холбогдолгүй ном уншина гэдэг хэцүү зүйл.

Гэвч бид цаг гарангуут ном уншдаг дадал өөртөө суулгавал, энэ нь чамд маш их хөрөнгө оруулалт болно гэдэгт итгэлтэй байна. Номыг үр дүнтэй уншихад тань туслах хэдэн зөвлөгөөг хүргэе.

1. Уншлагын цаг гэж тусад нь гаргах хэрэггүй, номоо гартаа үргэлж ойр байлга. Даалгавраа хийгээд байж байтал ном унших цаг болчихвол номоо нээгээд уншина гэдэг утгагүй зүйл шүү дээ. Тиймээс хэн нэгнийг хүлээж байхдаа, завсарлагаанаар, автобусанд гээд хаана ч хэзээ ч ном уншиж болно.

2. Ном худалдан авах бүртээ боломжтой бол хоёр өөр төрлийн ном ав. Нэг нь чиний унших дуртай төрлийн ном, нөгөө нь зайлшгүй уншвал зохих ном. Жишээ нь чи уран зохиолын номонд дуртай бол уран зохиолын номтой хамт эрүүл хооллолтын талаар ном авч болох юм. Мөн бие хүн болж төлөвших, өөрийгөө нээхэд чинь туслах ч ном байж болно шүү дээ.

3. Ном уншиж байх явцад тааралдсан шинэ санааг тэмдэглэ. Өөрийн үзэл бодлоо илэрхийлж бич. Дараа дахин энэ номыг уншихад илүү сонирхолтой байх болно. Тэр үед чи зохиолчийн бодлыг өөрийн өнгөрсөн үеийн бодолтой харьцуулж чадна. Өнгөрсөн өөрийгөө номноос харна гэдэг сонирхолтой хэрэг, нөгөө талаас оюун тань хөгжих болно.

4. Уран зохиолын бус ном дээр тухайн номны өгүүлэх гол санааг өөрт ойлгомжтойгоор нэг өгүүлбэрт ч багтааж тэмдэглэлийн дэвтэр дээрээ тэмдэглэж болно. Мөн номын төгсгөлд тухайн номоос юу ойлгож авсан болон цаашдын амьдралдаа хэрэглэх мөрдлөгө зарчмыг тэмдэглэж авахад илүүдэхгүй.

Амжилт хүсье.smiley

#Book #Amount #Read