Танилц: "ХУБА ХАЯА"-гийн таван ид шид - №3


Сондор | YOLO.MN
2017-10-23

-Залуужуулагч-

Жимс идээд л залуужаад байна гэвэл итгэх хүн гарахгүй байх. Тэгвэл чацаргана жимс залуужуулагч онцгой үйлчилгээтэй гэдгийг дэлхийн шинжлэх ухаан нотлоод байгаа аж. Иймээс ч чацарганы 100 хувь цэвэр охь "Хуба хаяа" брэндийн таван ид шидийн нэгд "ЗАЛУУЖУУЛАГЧ" үйлчилгээ нь зүй ёсоор нэрлэгдэж байгаа билээ.

“Хуба хаяа”-гийн үндсэн бөгөөд цор ганц түүхий эд болох чацаргана жимс хүнийг хэрхэн залуужуулдаг вэ. Байгалийн жам ёсоор явж байгаа хөгшрөлтийн эсрэг онцгой үйлчилгээ нь чухам юундаа байдаг юм бол. Энэ талаар "Хуба хаяа" үйлдвэрийн зөвлөх инженер Д.Ганзоригоос тодруулахад "Хүний биеийн эс амьдралын явцаа хуваагдаж, хөгшрөх процесс үргэлж явагдаж байдаг. Эс хуваагдах бүртээ үргэлж муудаж, чөлөөт радикаль буюу хортой нэгдлүүд үүсэж байдаг юм.

Үүнийг арилгадаг зүйл бол жимс жимсгэнэ. Тэр дундаа чацаргана жимс. Учир нь, чацаргана жимсэнд антиоксидант бодисын агууламж маш өндөр байдаг. Өөрөөр хэлбэл, тэр бодис нь чөлөөт радикалиудыг устгаснаар хүн залуу, эрч хүчтэй байх бололцоог хангаж өгдөг юм. Ингэснээр хүний хөгшрөх процессыг удаашруулж, саармагжуулдаг" гэж байлаа.

Чацаргана жимсний 100 хувь цэвэр охь "Хуяа хаяа"-г өдөрт нэг шилийг уухад л хөгшрөх процесстой тэмцээд зогсохгүй дархлаагаа сайжруулах бүрэн боломжтой юм.

#health #SeaBuckthorn