Хүүхэд, гэр бүлд зориулсан "ХӨГЖЛИЙН ХАРАНДАА ЭКСПО"-д урьж байна


Үжин | YOLO.MN
2017-10-20

Нийслэл хот байгууллагдсаны 378 жилийн ойг угтан хүүхдийн хөгжлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа байгууллагуудыг олон нийтэд сурталчлах, хүүхдийн хөгжлийн үйлчилгээний нэр төрөл, чанар хүртээмжийг сайжруулах, сонголтыг өргөжүүлэх зорилгоор Нийслэлийн хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газраас санаачлан 3 дахь жилдээ "Хөгжлийн харандаа экспо" зохион байгуулж байна.

Экспо 2017 оны 10-р сарын 20, 21 өдрүүдэд МҮЭСТО 10:00-18:00 цагийн хооронд зохион байгуулагдана. Хүүхэд багачууд, эцэг эхчүүд та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна.

Энэхүү үйл ажиллагаагаар хүүхдийн хөгжил, оролцооны байгууллагуудын мэдээллийг нэг дороос авах боломжтой бөгөөд байгууллагууд хөнгөлөлттэй үнээр хүүхдүүдийг бүртгэх, өөрийн байгууллагадаа гишүүнээр элсүүлэх, сэтгэлзүйн оношилгоо, зөвлөгөө, сургалт лекц, тэмцээн уралдаан зохион байгуулагдана.

Экспод:

•    Хүүхэд гэр бүлийн хөгжлийн төрийн байгууллагууд
•    Хүүхдийн хөгжлийн чиглэлд ажилладаг олон улсын, төрийн бус байгууллагууд
•    Хүүхдийн оролцооны сүлжээ байгууллагууд
•    Хүүхдийг хөгжүүлэх чиглэлээр ажилладаг урлаг, спорт, хувь хүний хөгжлийн клуб, дугуйлан, холбоо, сургалтын төвүүд, аж ахуй нэгж байгууллага
•    Хүүхдийн чөлөөт цагийг өнгөрөөх тоглоомын төв, спорт цогцолбор, кино театр, музей, урлаг соёлын газар, хүүхдийн зуслан, номын сан
•    Өдөр өнжүүлэн, сайн дурынхны клуб, хөдөлгөөн
•    Хүүхдэд зориулсан мэдээ мэдээлэлтэй хэвлэл мэдээллийн байгууллагууд
•    Хүүхдэд зориулсан бүтээгдэхүүн үйлчилгээтэй аж ахуй нэгж байгууллагууд оролцож хүүхэд гэр бүлд зориулсан хөтөлбөр үйл ажиллагаагаа танилцуулж оролцоно.

Дэлгэрэнгүй мэдээллийг НХГБХГ-ын мэргэжилтэн Б.Батсайханаас 99736124 лавлаарай.

#ХөгжлийнХарандааЭкспо #Family