5fe40ebd63080.png 5fe40ebd63155.png

ФОТО: Финляндын сургуулиуд ба ТЭДНИЙ ДҮРЭМ


Аска | YOLO.MN
2017-10-20

Дэлхийн хамгийн сайн сургуулиуд Финляндад байдаг гэдэг. Учир нь сурагчид сургуульдаа маш бага хугацаа өнгөрүүлдэг бөгөөд гэрийн даалгаврууддаа хамгийн ихдээ 30 минут л зарцуулдаг гэнэ шүү.

БҮХ ЮМ ҮНЭГҮЙ

Сүргуулийн хэрэгсэл ном дэвтэр, хоол, зугаалга гээд бүгд үнэгүй бөгөөд гэртээ сургуулийн автобусаар явж ирнэ.


ХҮҮХЭД БҮРТЭЙ ТУЛЖ ХАРЬЦАНА

Хүүхэд бүрийн сонирхол, чадварт нь тохируулан хичээл орно.


ДҮНГ БҮГДИЙН ӨМНӨ ЗАРЛАДАГГҮЙ

3-р анги хүртэл дүн тавьдаггүй. 3-р ангиас дээш дүн тавина. Дүнг зөвхөн хүүхэд өөрөө л мэддэг. Энэ нь хүүхдэд алдаагаа засч улам сайн сурах сонирхлыг нь идэвхжүүлж өгдөг .


ДҮРЭМТ ХУВЦАС БАЙХГҮЙ

Хүсвэл биеийн тамирын хувцастай явна хүсвэл бүр гуталгүй анги дотроо явна.


ХИЧЭЭЛ ДЭЭР ГАЗАРТ СУУЖ БОЛНО

Хүсвэл газарт сууж, диван дээр ч хэвтэж болно. Дулаан өдөр гадаа хичээл орно. Заавал сурагч бүр ширээний ард сууна гэсэн дүрэм журам байхгүй.


ГЭРИЙН ДААЛГАВАР БАГА

Гэрийн даалгавар бага өгдөг шалтгаан нь хүүхдүүдийг ширээний ард сууснаас гэрийнхэнтэйгээ цагийг өнгөрүүлэх хэрэгтэй гэсэн үзэл санааных юм.


ШАЛГАЛТ ОГТ БАЙХГҮЙ

Зөвхөн 16 насандаа сургуулиа төгсөх төгсөлтийн шалтгалт байдгаас гадна огт шалгалт байдаггүй. Учир нь хүүхэд шалгалтанд биш, амьдралд л бэлтгэгдэх ёстой.


ЗАРИМ ХИЧЭЭЛ БҮР БАЙХГҮЙ

Хичээл гэхээсээ илүү ямар нэг болсон үйл явдлыг мэдэж ирэх, хүнээс ярилцлага авах, ямар нэг сэдвийн дагуу судалгаа хийх зэрэг даалгаврууд өгдөг.


ХАМГИЙН УРТ ЗАВСАРЛАГАА

Хичээл бага ордог ч хүүхдүүд хичээл дундуурх завсарлагаанд хамгийн их дуртай байдаг. Нэг завсарлага хамгийн багадаа 15 минут. Нэг хичээл 45 минут үргэлжилнэ.


БАГШ - ХАМГИЙН САЙХАН МЭРГЭЖИЛ

Багшийн мэргэжилд хүмүүс хамгийн ихээр өрсөлдөнө. Хамгийн нэр хүндтэй мэргэжил. Сарын цалин 3500 евро байдаг.


АМЬДРАЛД ХЭРЭГТЭЙ ЗҮЙЛД Л СУРГАНА

Сэлэлтийн хичээл хүртэл бий. Үүнд живж буй хүнийг таньж мэдэх, анхны тусламж хэрхэн үзүүлэх гээд амьдралд хэрэгтэй бүхий л зүйлд сургана.


БҮХ СУРГУУЛИУД АДИЛХАН

Чанараараа ялгагдах нэг ч сургууль байхгүй. Бүгд сайн.


ХООЛОО СОНГОХ ЭРХТЭЙ

Хүүхэд өдрийн хоолондоо юу идэхээ сонгоно. Хоол нь үнэ төлбөргүй.


СУРГУУЛЬДАА ХОНОГООР ҮЛДЭЖ БОЛНО

Сургуульд цэнгээн зохиогддог бөгөөд багштайгаа хамт хонох боломж бас байдаг байна. Харин өглөө нь өглөөний цайгаар дайлна.

#Finland #School #Feature