Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг СУПЕР БААТАР, KОМИK ном бүтээх уралдаанд урьж байна


Хүүхэд, залуучууд аа! Та нар Супермэн, Бэтмэн, Хүн Аалз, Төмөр хүн, Үл үзэгдэгч эмэгтэй, Вондер Вүмэн гээд супербаатруудад дуртай юу? Тэгвэл дэлхийн уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх цоо шинэ СУПЕР БААТАР зохиох Climate Comic Contest олон улсын уралдааныг  Нэгдсэн Үндэсний Байгууллагын Хүүхдийн Сангаас 25 хүртэлх насны хүүхэд, залуучуудын дунд зарлалаа.

Тус тэмцээнээр залуучууд комик номоор дамжуулж  "Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг хэрхэн хувь нэмрээ оруулж чадах вэ" гэсэн сэдвийн хүрээнд 10-18 хүртэлх насныханд зориулан комик номыг бүтээх юм.

Энэхүү тэмцээнд оролцохын тулд заавал мэргэжлийн зураач, зохиолч байх шаардлагагүй.

Харин таны оюун санаанаасаа зохиосон супер баатар болон түүний супер хүч дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг хувь нэмрээ оруулж байгаа адал явдал шинэлэг бас өвөрмөц байхад л хангалттай.

Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлуудыг шийдэх өөрийн гэсэн супер баатартай болох сонирхолтой, тухайн супер баатраараа дамжуулан тухайн асуудлын талаарх мэдлэг олгох зорилготой комик бүтээх хүсэлтэй хэн бүхэнд тэмцээний үүд хаалга нээлттэй.

Уралдаанд 10 сарын 22-ныг хүртэл оролцох боломжтой тул яаравчлаарай найзуудаа!

Тэмцээний тухай дэлгэрэнгүй мэдээллийг авахыг хүсвэл сайтаар зочлоорой.

#Climate comic contest #Teenagers