ФОТО: Хойд Солонгосыг хоцрогдсон орон гэж хэн хэлж байна


Аска | YOLO.MN
2017-10-19

Энэ удаад та бүхэнтэйгээ Хойд Солонгос гэгдэх нууцлаг, хаагдмал нэгэн орноор аялж энгийн иргэд тэнд хэрхэн аж төрөн суудгийг урд хөрш Өмнөд Солонгостой харьцуулан хамтдаа харцгаая.

НИЙСЛЭЛ СӨҮЛ БА ПХЕНЬЯН ХОТ

Өндрөөс харахад тэнгэр өөд тэмүүлсэн мэт ижилхэн өндөр байшин цамхагууд сүндэрлэн босно.


ЕРӨНХИЙ ҮЗЭМЖ

Үзэмжийн хувьд ч хоёр хот хоорондоо ялгараад байх зүйлгүй.


ХОТЫН ТӨВ

Хотын төв гудамжууд нэг иймэрхүү


ЗАХЫН ДҮҮРГҮҮД

Хойд Солонгост гэрлэлтээ батлуулсан хосуудад байр үнэгүй олгогддог бол Өмнөд Солонгос нэг байр дунджаар 180.000 ам.доллар байдаг


ХУВЦАСЛАЛТ

Хувцас загварын хувьд Өмнөдөөсөө хоцорсон гэж хэлж болох ч энэ тийм чухал зүйл биш шүү дээ.


БОЛОВСРОЛ

Боловсролын хувьд Хойд Солонгос 10 жилийн бүрэн дунд боловсролын системтэй байдаг бөгөөд өмнөдөд 12 жилийн боловсрол байдгаас гадна их сургуулиуд нь дэлхийн хэмжээний түвшинд байдаг тул энд элсэн орох тийм ч амаргүй.


АЖИЛ ХӨДӨЛМӨР

Хойд Солонгост нэг ажилтны сарын цалин дунджаар цагт 3 доллар ба хоол үнэгүй тасалбараар олгогдоно. Харин Өмнөдөд үүнээс бараг 1000 дахин илүү цалин авдаг байна.


СОЁЛ

Сүүлийн үед хүчтэй дэлгэрээд байгаа К-рор хөгжмийн урсгалд Хойдчууд маань ихэд гайхаж дасан зохицоход хүнд байгаа гэдэг шүү.


ХҮНС

Хүнсний өргөн хэрэглээний бүтээгдэхүүнүүд их дутагдалтай байдаг учир Хойдынхон Өмнөдийхнийг бодвол илүү ховор байдаг.


ТЭЭВЭР

Хойдод ч мөн метро байдаг шүү. Учир нь хүмүүс хувьдаа машин худалдаж авах боломжгүй байдаг болохоор ихэнх хүмүүс нийтийн тээврийн хэрэгсэл болон унадаг дугуй хэрэглэдэг.


ТЕХНИК

Хүн бүр худалдан авах боломжгүй хэдий ч өндөр техник технологи бүхий гар утас, зурагт, компьютер зэрэг хэрэгслүүд байдаг.


АМРАЛТ

Хойд Солонгост гольф тоглодог ч энгийн хүмүүс барагтаа гольф гэж юу байдгийг мэдэхгүй байх. Харин Аквапаркийн талаар бүгд мэднэ шүү.

#North Korea #Latitude