ФОТО: Хувцаслахдаа гаргадаг чиний 9 АЛДАА


Э.Энхбазар | YOLO.MN
2017-10-17

Хувцас гэдэг хүний салшгүй нэгэн том хэрэглээ юм. Дэлхий нийгэм даяарчлагдаж буй энэ үед бараг хүн бүр л өөрийн гэсэн онцлог шинжийг агуулсан стиль имижтэй болсоор байгаа билээ. Өдөр тутамдаа загварлаг хувцаслахдаа мэдлэг дутмагаасаа болж хүн бүр алддаг. Иймд ихэнх хүмүүсийн хувцаслахдаа гаргадаг 9 алдааг та бүхэндээ сануулга болгон хүргэж байна.

1. ХУВЦАСНЫ ӨНГӨ ХАМГИЙН ЧУХАЛ
Арьсны тань өнгөтэй үл нийцэх өнгийн хувцас бүү өмс. Энэхүү алдаа чамайг тааламжгүй байдалд оруулж мэднэ. Чи өөрт тохирохгүй өнгийн хувцас өмссөнөөр цонхигор эсвэл наснаасаа овортой харагдаж болзошгүй.

Харин зөв сонгосон өнгө гоо сайхныг тодруулж нүүр царайг тань илүү эрүүл өнгөлөг харагдуулна.


2. ХУВЦАСНЫ МАТЕРИАЛЫГ ТООЦ
Эрс тэс өнгийн материалаар хийгдсэн хувцас бүү өмс.

Тухайлбал өвөл өмсөх дулаан хувцасны материал илүү нягт, бүдүүн утсаар хийгдсэн, хүнд байдаг бол зун өмсөх хувцасных байгалийн утсаар хийгдсэн, давхар биш хөнгөн нимгэн байдаг.

Эдгээр материалууд хоорондоо зохицох нь ховор. Тиймээс таагүй байдалд орохгүйн тулд аль нэгийг нь сонгох хэрэгтэй.


3. БАРИУ ХУВЦАСНЫ ЭРСДЭЛ
Хэт бариу хувцас бүү өмс. Энэ нь дотуур хувцасны шугамыг нэвт харагдуулдаг. Өөрт яг таарах дотуур хувцас сонгохыг хичээгээрэй.


4. ӨДӨР ТУТМЫН ХУВЦСАНДАА ХЭТ ДАСАЖ БОЛОХГҮЙ
Та орчин нөхцөл байдалдаа тохируулж хувцаслах ёстой.

Мөн гоёл чимэглэлд хэт дурлах хэрэггүй. Үүний гол зориулалт нь өмссөн хувцсыг тань амьдруулж стиль, имижийг нь тодруулж өгөх явдал юм.

Загварлаг цүнх, гутал, зүүлт хувцастай үл зохицвол этгээд зохицолгүй харагдана шүү.


5. ГЯЛАЛЗАЖ ГЯЛТГАНАСАН ЗҮЙЛД ДУРЛАХ ХЭРЭГГҮЙ
Энэ нь таныг улам л загварлаг бус инээдтэй харагдуулах тул өдөр тутмын хувцсандаа гялалзаж гялтганасан зүйлийг сонгохоос зайлсхийгээрэй.


6. БАГАДСАН ХУВЦАС БҮҮ ХУДАЛДАЖ АВ
Тэртээ тэргүй жижгэрэхгүйгээс хойш богинохон хавцуйтай, товчлодоггүй куртка, пиджак авах хэрэггүй. Чиний авсан зүйл тань загварлаг байсан ч хэрэггүй.

Тиймээс өөрт таарахгүй ч, дараа нь турчихна гэсэн бодлоор загварлаг багадсан хувцсыг бүү сонгоорой.


7. ЭНД ТЭНДЭЭС ЦУГЛУУЛСАН ХУВЦАС БҮҮ ӨМС
Зарагдаад ганц үлдсэн хямд зүйл худалдан авах нь төсөв хэмнэлтийн үүднээс үзэхэд таатай зүйл ч хувцас сонгохдоо тоомсоргүй хандсанаар чи өөрийнхөө стилийг гутааж буй хэрэг билээ.

Дараа нь өмсөх ч үгүй, хаях ч үгүй шүүгээнд зай бөглөн байсаар л байх болно. Хэрэв үнэхээр таалагдаад, чамд зохино гэж бодож байгаа бол авахад асуудалгүй л дээ.


8. НЭГЭН ХЭВИЙН БАЙДЛААС ТАТГАЛЗ
Нэг материалаар хийгдсэн, нэгэн хэвийн хувцас авах гэж хүчлэх хэрэггүй. Хэрэв чи хөлөөс толгойгоо хүртэл нэг л хэвийн хувцасласан бол дэгжин харагдахгүй л болов уу. Хааяа ч гэсэн стилиэ өөрчилж хувьсаж болно. Өнөөх л нэг хөлд эвтэйхэн кэт, хөх жийнс, сул цамцаа хааяа ч гэсэн өөрчилж байгаарай.


9. ӨӨРЧЛӨЛТӨӨС АЙХ ХЭРЭГГҮЙ
Дээрх зөвлөгөөг уншихад "Хүмүүс юу гэх бол, би хачин харагдахгүй юу" гэхчлэн чамд бага зэрэг айдас төрсөн байж магадгүй.

Чи имижээ эрс өөрчлөхөөр шийдсэн бол биед таарсан дуртай хувцсаа өмсөхөөс татгалзах хэрэггүй. Бусдын юу гэх хамаагүй. Чи өөртөө л таалагдаж, итгэлтэй алхаж байвал сайхан шүү дээ.

Гэхдээ дээрх алдааг гаргахгүйг хичээх хэрэгтэй. Үнэхээр эргэлзээд байвал хажууд байгаа хүн эсвэл найзаасаа "Ямар харагдаж байна" гэдгээ асуусан ч болно.

#Clothes #Break #Teenagers