"ДЭМ ДЭМЭНДЭЭ" сайн үйлсийн аян эхэллээ


Э.Цовоо | YOLO.MN
2017-10-17

Өсвөр үеийн залуучууд дунд идэвхтэй, шинийг илэрхийлэгч мөн санаачлагч хүүхдүүд их байдаг билээ. Тэдгээр хүүхдүүдийн төлөөлөл болох "Аравт" сайн дурын клубийнхэн нэгэн сайн үйлсийн аянг эхлүүлжээ.

Уг сайн үйлсийн аян нь "Дэм Дэмэндээ" хэмээх нэрэн дор явагдаж буй бөгөөд "Атга будаа", "Нэг Хувцас-Нэг Сэтгэл" гэх хоёр үйл ажиллагааг зэрэг явуулах юм.

Энэхүү үйл ажилгааны гол зорилго нь нийгмийн эмзэг давхарга буюу амжиргааны түвшин нэн доогуур хүмүүст тусламжийн гараа сунгах ба тэдгээр хүмүүст дан ганц эд зүйлээр туслах биш сэтгэлийн дэм, урам зориг өгөхөөр эхлүүлж буй аян билээ.

Энэхүү аянд хүссэн хүн болгон нь оролцож болохоороо давуу талтай учир та бүхнийг сайхан сэтгэлийн үүднээс оролцох боломжтой юм.

Мөн "Аравт" клубын хүүхдүүд энэхүү аянаа үргэлжлүүлэн хийх ба өөрсдийн зүгээсээ нэн ядуу айлуудад гэрийн хучлага, дулаалга хийж өгөх гэж байгаа аж.

Энэхүү аянд та бүхэн нэгдэхийг хүсвэл "Аравт" залуучуудын клуб энэхүү хаягаар зочлон илүү дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой юм.

#ДэмДэмэндээ #Volunteer