5fe40ebd63080.png 5fe40ebd63155.png

Женни болон Тедди нарын харилцаанд YG агентлаг албан ёсоор тайлбар өглөө


Т.Ариунбаяр | YOLO.MN
2017-10-16

К-поп түүхэн дэх олон амжилтуудыг эвдэн, богино хугацаанд олонд танигдаж чадсан Blackpink хамтлаг нь аль хэдийнэ Азид нэр хүндтэй уран бүтээлчдийн нэг болсон билээ.

Тэгвэл хамтлагийн гишүүн 22 настай Jennie болон YG энтертаймэнтийн продюсер  39 настай Teddy нарыг болзож байгаа гэх цуу яриа гараад багагүй хугацаа өнгөрсөн байна.

Солонгосын ард түмний хувьд ихэвчлэн "Олон насны зөрүүтэй хүнтэй болзох нь  болчимгүй", "Залуу охидод буруу үлгэр дуурайлал үзүүлж байна" гэх мэтээр сөрөг сэтгэгдэл илэрхийлэн  YG энтертаймэнтаас албан ёсны хариу хүсэж байсан бол, олон улсын фэнүүд нь "Хайр дурлалд нас хамаагүй", "Бид үргэлж чиний талд байх болно Женни" гэх мэтээр эерэг хандлагатай байсан ажээ. Тэгвэл энэ сарын 14-ний өдөр YG энтертаймэнт албан ёсоор мэдэгдэл хийсэн бөгөөд "Бид энэ тухай анх удаа л сонсож байна, ЭНЭ БҮГД ХУДАЛ МЭДЭЭЛЭЛ. Тэд зөвхөн ажлын шугамаар л холбоотой" гэжээ.

Мөн продюсер Тедди нь Blackpink хамтлагийн "Playing with Fire", "Whistle", "BOOMBAYAH", "As if it’s Your Last" гэх зэрэг томоохон уран бүтээлүүд дээр хамтран ажиллаж байсан ажээ.

Эх сурвалж: www.soompi.com

#Kpop #Stars