Хаяао Мияазакигийн ГАЙХАЛТАЙ 10 БҮТЭЭЛ ба тус бүрийн ӨГҮҮЛЭМЖ


Өсвөрийн сэтгүүлч Ө.Түмэндарь | YOLO.MN
2017-10-13


"Би логикоор кино бүтээдэггүй. Түүний оронд би далд ухамсарынхаа гүнд нэвтрэх гэж хичээдэг. Ингэснээр нүд нээгдэж, тэс өөр санаа, дүр зургууд гарч ирнэ. Би тэднийг ашиглан кино бүтээдэг. Гэхдээ ингэх хэрэггүй ч байж магадгүй. Яагаад гэвэл сэтгэлийнхээ гүнд байгаа зүйлсийг гаргаад ирэхээр нийгэм дунд амьдрахад хэцүү болчихдог юм" Хаяао Мияазаки

Японы алдарт анимэ, манга зохиолын эцэг гэгдэх Хаяао Мияазакигийн туурвисан гайхалтай бүтээлүүдийг үзээгүй хүн гэж үгүй байх. Тэрээр хүүхэд ахуй насандаа туулж өнгөрүүлсэн амьдрал, өсөн торниж байсан тухайн цаг үеийнхээ байдлыг бүтээлүүддээ шингээж өгсөн байдаг. Энэ нь "Феминист" үзэл санаа буюу дайн дажинг эсэргүүцэх, байгаль орчноо хамгаалах тухай шүүмжилсэн өнгө аястай санааг гаргаж өвөрмөц арга барилаар киногоо хийдэг аж.

Мияазакигийн бүтээлүүд дээр сөрөг талын баатар бараг гардаггүй бөгөөд гол дүр нь ихэнхдээ эмэгтэй баатраар дүрслэгдсэн байдаг нь сонирхолтой. Түүний үзэл санааг тусгасан бүтээлүүдээс "Spirited away" буюу "Сүнсээр туугдагсад" кино нь Оскарын шагнал авснаар улам их амжилт дагуулжээ. Ихэвчлэн фантастик, уран зөгнөл маягаар хийгдсэн анимууд нь үзэгчдэд бодит ертөнцөөс хол мэт санагдах боловч цаагуураа ухаарал хайрласан, нэгийг бодогдуулахуйц дахин давтагдашгүй бүтээлүүд болсон байдаг. Тэгвэл тэрхүү гайхалтай бүтээлүүдийн шилдэг 10 анимэтай танилцацгаая.

1. Kaze no Tani no Nausica-1984 он (Салхит хөндий Наусика)

Энэ бол "Studio Ghibli"-ийн эртний бүтээлүүдийн нэг юм. Технологийн хувьд Ghibli-ийг албан ёсоор байгуулагдахаас  өмнө бүтээгдсэн боловч байгалийн өнгө үзэмж дизайны хувьд гүйцэд боловсронгуй хийсэн  анимэ юм. Уг кинонд Салхит хөндий Наусика болон түүний соёл иргэншил, байгалийг эргэн авчрахын төлөө тэмцэж буй гүнжийн талаар өгүүлжээ.


2. Castle in the sky-1986 он (Тэнгэрийн цамхаг)

Нууцлаг, адал ядлаар дүүрэн энэхүү кинонд бяцхан хүү, охин хоёр Тэнгэрийн хотод хүрэх аянд гардаг ба тэдний замд олон саад бэрхшээл тулгарна.


3.  My Neighbor Totoro-1988 он  (Миний хөрш Тоторо)

Миний хөрш Тоторог мэдэхгүй хүн гэж бараг үгүй биз ээ. Мияазаки бага насандаа ээжийгээ алдан хагас өнчин хоцорсноосоо хойш хэрхэн аавтайгаа  амьдарч байсан тухайгаа санан энэ бүтээлээ хийжээ.


4. Kiki's Delivery Service-1989 он (Кикигийн хүргэлтийн үйлчилгээ)

Кики бол шүүр унадаг бяцхан шидэт охин. Тэрээр гэрээсээ яван мууртайгаа хамт хүргэлтийн ажил хийдэг ба ганцаараа биеэ дааж эхэлснээр эргэн тойрон, ертөнц ямар өргөн цар хүрээтэй болохыг олж мэднэ.


5. Princess Mononoke - 1997 он (Өст гүнжийн домог)

Тус анимэ нь зохиолчийн үзэл санаа нэвт шингэсэн гэж хэлж болно. Хүн ба байгаль хоёрын хоорондын уялдаа холбоо, нэг нь нэгнээсээ хамаардаг талаар өгүүлнэ.


6. Spirited Away - 2001 он (Сүнсээр туугдагсад)

Миязакигийн энэхүү кино нь гайхамшигтай хөдөлгөөнт дүрс, үзэсгэлэнт хөгжим, өвөрмөц шинж чанараараа алдартай. Хязгааргүй төсөөлөл, адал явдалт, японы уран зохиолыг  үнэлдэг хүмүүс энэ киног хамгийн эхэнд тавьдаг.


7. Howl’s moving castle - 2004 он (Хаулын нисдэг байшин)

Дианна Винни Жонсын номноос сэдэвлэсэн энэ бүтээл нь эхлэл хэсгээс дуусах мөч хүртэл таныг уйдаахгүй.Жинхэнэ үнэнч сэтгэл болон хайрын тухай гардаг ч дайн ба энхтайван зэрэг оршиж чадахгүйг харуулна.


8. Ponyo-/2008/ (Понёо)

Гайхамшигт шидэт дагина охин Ponyo болон бяцхан хүү Sousuke нарын ид шидийн гэмээр  адал явдал тэнгисийн эргэн тойронд өрнөнө. Энэ киног үзсэнээр эцэг эхийн хайр, нөхөрлөлийн талаар сурахаас гадна байгаль орчин, лус савдгийг хэрхэн хамгаалах тухай гарна.


9. The cat returns-/2002/ (Муур эргэж ирсэн нь)

Whisper of the Heart хэмээх киноны нэг хувилбар юм.  Haru хэмээх ахлах сургуулийн охин нь муурны хунтайж  болох муурны сүйт бүсгүй болон Финикс хаант улсыг зорьно.


10. Whisper of the heart - 1995 он (Зүрхний шивнээ)

Зүрхний шивнээ хэмээх бүтээлд хийл тоглодог залуу болон өсвөрийн насны охин хоёрын хоорондын харилцаа үерхэл нөхөрлөлийн талаар өгүүлнэ.


#Manga #Anime #Amazing