"ГИННЕСИЙН НОМ"-д бичигдсэн EXO хамтлаг


Т.Ариунбаяр | YOLO.MN
2017-10-12

- EXO хамтлагийн бүх гишүүн энтертайментийн шаардлагаар найз охидоосоо салж байжээ -

EXO хамтлаг нь нийт 9 гишүүнтэй, Өмнөд Солонгосын хамгийн том энтертаймент болох SM-д харьяалагддаг.  Тэд 2012 онд анх урлагийн гараагаа эхлүүлж байсан бол энэ оны хавар 5 жилийн ойгоо Ази төдийгүй дэлхийн өнцөг булан бүрийн шүтэн бишрэгчидтэйгээ хамтдаа тэмдэглэн өнгөрүүлжээ.

Тэгвэл 5 жилийн хугацаанд хэрхэн дэлхийн хэмжээний хамтлаг болсон тухай мөн хамтлагийн гишүүдтэй товчхон танилцацгаая.

EXO гэдэг нэр нь EXOPLANET гэх нарны аймгийн нэгэн гарагийн нэрнээс гаралтай бөгөөд, тэд анх Солонгос болон Хятадын холилдсон нийт 12 гишүүнтэй байгуулагдаж байжээ.

EXO-K, EXO-M гэх хоёр дэд хамтлагт хуваагдаж К нь Өмнөд Солонгосын зах зээлд, М нь Хятадын зах зээлд анхааран ажиллаж, бүх уран бүтээлээ хоёр хэл дээр туурвих төлөвлөгөөтэй анх байгуулагдсан. Гэсэн ч 2014 онд хамтлагийн бүрэлдэхүүнд өөрчлөлт орж Kris, Luhan, Tao нар ээлж дараалан хамтлагийг орхин 2015 оны 4-р сараас EXO хамтлаг 9 гишүүнтэйгээр үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн юм. Тэдний анхны дэбют цомог болох MAMA нь 2012 оны дөрөвдүгээр сарын 8-нд цацагдсан бөгөөд, тухайн үедээ "Billboard World Albums Chart"-н 8-р жагсан, Солонгос болон Хятадын хөгжмийн жагсаалтуудад мөн дээгүүр бичигдэж байжээ.

Энэ бол тэдний эхлэл байсан бөгөөд төдийгөөс өдий хүртэл зуу зуугаар тоологдох шагналууд, MAMA хөгжмийн наадмаас хамгийн олон буюу 5 шагнал авснаараа "ГИННЕСИЙН НОМ"-д бичигдсэн гээд олон улсын хэмжээнд болон Өмнөд Солонгос, Хятадын зах зээлд маш өндөр амжилттай хамтлаг юм.

Гишүүн бүртэй дэлгэрэнгүй танилцацгаая.

SUHO
Нэр: Kim Jun Myun
Тайзны нэр: Suho
Хамтлаг дахь үүрэг: Хамтлагийн ахлагч, гол хоолой
Төрсөн он, сар, өдөр: 1991.05.22
Үндэс: Өмнөд Солонгос
Төрсөн хот: Сөүл
Орд: Ихэр
Өндөр: 173 см
Цусны бүлэг: АВ
Эксо дэд хамтлагт: Эксо-К
Баримтууд:

1. Тэрээр Super Junior хамтлагийн Choi Siwon-той адилхан гэдгээрээ танил.
2. Олон хүний өмнө үг хэлэхдээ Suho хамгийн сайн нь.
3. Наргиан хийх дуртай боловч тэрэнд нь Chen огт инээдэггүй.
4. Тэр дугуй унах, жүжиглэх, гольф тоглох дуртай.
5. Suho, Sehun хоёр маш дотно. Тэд бие биеэ таньдаг болоод 9 жил болж байгаа ба тэд хамтдаа нэг өрөөнд амьдардаг.
6. Түүнд урт, шулуун үстэй охид таалагддаг.

Түүний тухай илүү олон зүйлс мэдэхийг хүсвэл энд дараарай.


XIUMIN
Нэр: Kim Min Seok
Тайзны нэр: Xiumin
Хамтлаг дахь үүрэг: Гол хоолой, Гол бүжигчин, Реппэр
Төрсөн он, сар, өдөр: 1990.03.26
Үндэс: Өмнөд Солонгос
Төрсөн газар: Гёнги аймаг, Гүри
Орд: Хонь
Өндөр: 173
Цусны бүлэг: В
Эксо дэд хамтлагт: Эксо-М
Баримтууд: 

1. Таэквондо, Кендо-р мэргэжлийн төвшинд хичээллэдэг.
2. Тэрээр маш цэвэрч.
3. Хоол сайн хийдэг.
4. Хятад фэнүүд нь түүнд "бяцхан хэрэм" гэх нэр өгсөн.
5. Хүмүүс түүнийг хамтлагийнхаа хамгийн залуухан гишүүн гэж боддог боловч үнэндээ тэр хамгийн ахмад гишүүн нь.
6. Түүнд хамт байхад тухтай хүн таалагддаг.

Түүний тухай илүү олон зүйлс мэдэхийг хүсвэл энд дараарай.


LAY
Нэр: Zhang Yixing
Тайзны нэр: Lay
Хамтлаг дахь үүрэг: Бүжигчин, Гол хоолой
Төрсөн он, сар, өдөр: 1991.10.07
Үндэс: Хятад
Төрсөн газар: Хун-ан аймаг, Чанг-ша
Орд: Жинлүүр
Өндөр: 177см
Цусны бүлэг: А
Эксо дэд хамтлагт: Эксо-М
Баримтууд:

1. Хятад болон Солонгосоор чөлөөтэй ярьдаг.
2. Тэр ямар ч үед хөгжилтэй байж чаддаг.
3. Өөрийнхөө хийсэн хоолонд хамгийн дуртай.
4. Lay хятад дахь цагийн хувиараасаа болоод KOKOBOP дуунд оролцож чадаагүй.
5. Тэр зав гарвал л хоол хийх дуртай бөгөөд, Эксо-М хамтлагийнхан түүнийг "Umma" буюу "ээжээ" гэж дууддаг.
6. Түүнд өхөөрдөм бөгөөд сайхан сэтгэлтэй охид таалагддаг.

Түүний тухай илүү олон зүйлс мэдэхийг хүсвэл энд дараарай.


BEAKHYUN
Нэр: Byun Beakhyun
Тайзны нэр: Beakhyun
Хамтлаг дахь үүрэг: Гол хоолой
Төрсөн он, сар, өдөр: 1992.05.06
Үндэс: Өмнөд Солонгос
Төрсөн газар: Гёнги аймаг, Бүчон
Орд: Үхэр
Өндөр: 174см
Цусны бүлэг: О
Эксо дэд хамтлагт: Эксо-К
Баримтууд:

1. Тэрээр Bacon гэх нэрээр олонд танил.
2. Гэгээлэг, хүүхэд шиг зан чанартай.
3. Beakhyun "Girl’s Generation" хамтлагийн Taeyeon-той жил гаруй үерхсэн.
4. Гадуур явах тийм ч дуртай биш, чөлөөт цагаараа гэртээ тоглохыг илүүд үздэг.
5. Тэрээр шинэ дуу гаргах үед шаардлага гарах юм бол нэг өдрийн дотор балет сурч чадна гэж хэлж байсан удаатай.
6. Тэрээр сэтгэл татам, чадварлаг эмэгтэйд дуртай.

Түүний тухай илүү олон зүйлс мэдэхийг хүсвэл энд дараарай.


CHEN
Нэр: Kim Jong Dae
Тайзны нэр: Chen
Хамтлаг дахь үүрэг: Гол хоолой
Төрсөн он, сар, өдөр: 1992.09.21
Үндэс: Өмнөд Солонгос
Төрсөн газар: Гёнги аймаг, Севүн
Орд: Охин
Өндөр: 173
Цусны бүлэг: В
Эксо дэд хамтлагт: Эксо-М
Баримтууд:

1. Түүний хоолойн чадал маш өндөр бөгөөд, дээд өнгөний дуугаралтаараа тэрээр хамгийн сайн нь.
2. Аав нь мөн адил дуучин байсан.
3. Эксо-М-д элссэн хамгийн сүүлчийн гишүүн
4. Наргиан хийх дуртай бөгөөд, хөгжилтэй зан чанартай.
5. Даруухан харагддаг боловч үнэндээ галзуу
6. Түүнд анхаарал их хандуулдаг хүнд дуртай.

Түүний тухай илүү олон зүйлс мэдэхийг хүсвэл энд дараарай.


CHANYEOL
Нэр: Park Chan Yeol
Тайзны нэр: Chanyeol
Хамтлаг дахь үүрэг:  Гол Реппэр, Гол хоолой, Нүүр царай
Төрсөн он, сар, өдөр: 1992.11.27
Үндэс: Өмнөд Солонгос
Төрсөн газар: Сөүл
Орд: Нум
Өндөр: 185см
Цусны бүлэг: А
Эксо дэд хамтлагт: Эксо-К
Баримтууд:

1. Түүний инстаграм хаяг бол энэ юм.
2. Гитар маш сайн тоглодог.
3. Baekhyun-тай нэг өрөөнд амьдардаг.
4. Дууны хэмнэл дагуулж гараа хөдөлгөдөг зуршилтай.
5. Хэлэх дуртай үг нь "Өөрийгөө инээлгэ..."
6. Түүнд өхөөрдөм, инээдээ харамладаггүй охид таалагддаг.

Түүний тухай илүү олон зүйлс мэдэхийг хүсвэл энд дараарай.


D.O
Нэр: Do Kyung Soo
Тайзны нэр: D.O
Хамтлаг дахь үүрэг: Гол хоолой
Төрсөн он, сар, өдөр: 1993.01.12
Үндэс: Өмнөд Солонгос
Төрсөн газар: Гёнги аймаг, Гояанг
Орд: Матар
Өндөр: 173см
Цусны бүлэг: А
Эксо дэд хамтлагт: Эксо-К
Баримтууд:

1. Чадварлаг бит-боксчин.
2. Маш цэвэрч
3. Kai-тай нэг өрөөнд хамт амьдардаг.
4. Үнэхээр даруухан, дөлгөөн зан чанартай хүн.
5. Тогооч болох мөрөөдөлтэй бөгөөд хамтлагийнхандаа дандаа хоол хийж өгдөг.
6. Түүнд их иддэг бас сайхан сэтгэлтэй охид таалагддаг.

Түүний тухай илүү олон зүйлс мэдэхийг хүсвэл энд дараарай.


KAI
Нэр: Kim Jong In
Тайзны нэр: Kai
Хамтлаг дахь үүрэг: Гол бүжигчин, Гол хоолой, Реппэр, Нүүр царай
Төрсөн он, сар, өдөр: 1994.01.14
Үндэс: Өмнөд Солонгос
Төрсөн газар: Сөүл
Орд: Матар
Өндөр: 182
Цусны бүлэг: А
Эксо дэд хамтлагт: Эксо-К
Баримтууд:

1. Видео тоглоом тоглох дуртай.
2. Тэрээр балет бүжиглэж чаддаг.
3. Хамтлагийн ахлагч биш ч бусдыгаа захирах дуртай.
4. Тэр хамтлагийнхаа хамгийн халуун дулаан зантай хүн бөгөөд заримдаа хүүхэд шиг болчихдог.
5. Уруулаа хазах зуршилтай.
6. Түүнд эмэгтэй хүн Han Yeseul шиг байвал гоё гэж хэлж байсан удаатай.

Түүний тухай илүү олон зүйлс мэдэхийг хүсвэл энд дараарай.


SEHUN
Нэр: Oh Se Hun
Тайзны нэр: Sehun
Хамтлаг дахь үүрэг: Гол бүжигчин, Гол реппэр, Нүүр царай
Төрсөн он, сар, өдөр: 1994.04.12
Үндэс: Өмнөд Солонгос
Төрсөн газар: Сөүл
Орд: Хонь
Өндөр: 183
Цусны бүлэг: О
Эксо дэд хамтлагт: Эксо-К
Баримтууд:

1. Түүний инстаграм нь хаяг энэ юм.
2. Хамтлагийнхаа хамгийн бяцхан гишүүн.
3. Хэлээ гаргах зуршилтай.
4. Даруухан зан чанартай боловч хошигнох дуртай.
5. Хип Хоп урсгалд дуртай
6. Сайхан сэтгэлтэй эмэгтэйчүүд таалагддаг.

Түүний тухай илүү олон зүйлс мэдэхийг хүсвэл энд дараарай.


Exo хамтлагийн тухай баримтууд:

1. Тэд дебют хийсэн цагаасаа хойш нийт 9 цомог гаргажээ.
2. Эксо-К-ийн бүх гишүүд кетчуп буюу улаан лоолийн сүмсэнд маш их дуртай.
3. EXO гишүүдээс хэн нь ч нүүрний хувирлаа удирдаж чаддаггүй, тэд маш чөлөөтэй бас өөрийнхөөрөө.
4. Дебют хийхээсээ өмнө Эксо хамтлагийн бүх гишүүд энтертайментийн нөлөөгөөр найз охидоосоо салж байсан.
5. Тэд Сингапурт очих дуртай, хамтдаа Хятадын Цагаан хэрэмд очиж үзэхийг хүсдэг.
6. Хятад гишүүдээ Солонгосоор ярих гэж оролдоход нь Xiumin хамгийн түрүүнд юу гэх гээд байгааг нь ойлгож, бусдадаа тайлбарлаж өгдөг байсан.
7. EXO бэлтгэлийн өрөө бол SM-дэх хамгийн их чимээтэй газар.
8. Kai халуунд дургүй, Chanyeol хүйтэнд дургүй харин D.O хоёуланд нь дургүй.
9. Эксо-К-ийн гишүүд бүгд маш шартай.
10. D.O олон гоё хоол хийх гэж оролддог боловч эцэст нь бибимбаб л хийчихдэг гэж гишүүд нь хэлдэг. Бибимбаб бол Солонгосын хамгийн амархан хоол.
11. Хамтлагийн 6 өнцөгт логог Chanyeol зохиосон.
12. Тэд анхны шагналаа авах үедээ арын ажилчидтайгаа хамт маш удаан уйлж байсан.
13. EXO хамтлагийн Fandom нь Exo-L юм.

#kpop #exo #korea