МАЛАЛА ОХИН Оскфордын их сургуулийн АНХНЫ ХИЧЭЭЛДЭЭ суужээ


А.Ихсанаа | YOLO.MN
2017-10-12

Их сургуульд элсэн орно гэдэг амаргүй даваа. Ялангуяа Малала Юсафзай охин шиг давааг давж сургуульд орсон хүн бүр ч ховор. Охидын боловсролын төлөө тууштай тэмцэгч Малала охин өчигдөр Оксфордын их сургуулийн анхны хичээлдээ суужээ.

Тэрээр таван жилийн өмнө сургуульд сурах эрхийн төлөө ярьсныхаа төлөө Талибанчуудад буудуулж байсан юм. Нобелийн энхтайвны шагналт, 20 настай Малала одоо гүн ухаан, улс төр, эдийн засгийн чиглэлээр суралцах аж.

Малалa өөрийн Твиттертээ "Таван жилийн өмнө намайг охидын боловсролын төлөө дуугарахыг болиулахын тулд буудаж байлаа. Харин өнөөдөр Оксфордын их сургуульд анхны лекцээ сонсож байна" хэмээн жиргэжээ.

Аймшигт явдлын дараа Малала охин гэр бүлийнхнийхээ хамтаар Их Британид ирсэн юм. Охидын эрхийн төлөө тууштай тэмцэгч тэрээр хамгийн залуу Нобелийн шагналтан төдийгүй 2017 онд НҮБ-ын хамгийн залуу Энхийн элч болжээ.

Эх сурвалж: BBC

#Oscars University #Highschool