Багадаа хорт хавдраар шаналж байсан охин эмчлүүлсэн эмнэлэгтээ сувилагч болжээ


YOLO.mn | YOLO.MN
2022-05-12

Хорт хавдар бол хамгийн хэцүү өвчин гэдгийг хүн бүр мэднэ. 29 настай Монтана Браун үүнийг хэнээс ч илүү мэдэх бөгөөд тэрээр хүүхэд байхдаа холбогч эдийн хавдраар хоёр ч удаа өвдөж байжээ.

Хамгийн анх 2 настай байхдаа шоконд орж Атлантагийн AFLAC гэх хорт хавдрын төвд хүргэгдэн нэг жилийн турш химийн эмчилгээ хийлгэж эрүүл болсон байна. 15 насанд нь түүний хорт хавдар дахин сэдрэх хүртэл тэрээр хүүхэд насаа энгийн хүүхэд шиг аз жаргалтай өнгөрүүлжээ.

Монтана дахин илүү хүчтэй химийн эмчилгээг AFLAC-д хийлгэх хэрэгтэй болсон бөгөөд энэхүү хүнд өвчинтэйгөө тэмцэж дахин ялж чадсанаар сувилагч болохоор эргэлт буцалтгүй шийджээ.

"Намайг асарч байсан сувилагчид  намайг хүүхэд шигээ хайрладаг энэрэнгүй сайхан сэтгэлтэй хүмүүс байсан. Надад өгсөн тэдний хайр халамж, гэр бүл минь хажууд байсан учраас би эдгэж чадсан" хэмээжээ.  

Тэрээр 24 насандаа эмчлүүлж байсан эмнэлэгтээ сувилагч болсон бөгөөд түүний хорт хавдартайгаа тэмцэж байсан туршлага нь энэ өвчнөөр шаналж буй хүүхдүүдэд итгэл найдвар бэлэглэх болно хэмээн найдаж байгаа аж.

"Зүгээр дээ би ямар байдгийг нь сайн мэднэ. Би яг л чам шиг энд байсан, гэхдээ одоо ч гэсэн энд байна гэж би хүүхдүүдэд урам өгөх нэгэн байхыг хүссэн" гэж хэлсэн байна.

Түүнчлэн Монтанагийн олж авсан мэдлэг туршлага нь шинэхэн ажлаа хийхэд нь асар их урам зориг өгдөг гэнэ. Тэрээр өөрийн Фэйсбүүк-тээ "Би бага байхдаа эмчилгээ хийлгэж байсан эмнэлэгтээ ажиллана хэмээн мөрөөддөг байсан хамгийн том мөрөөдлөө 24 насандаа биелүүлж чадна гэж төсөөлж байсангүй. Гайхалтай урам зориг өгсөн энэ газарт ажиллах болсондоо маш их баяртай байна. Үнэхээр гайхалтай бас сэтгэл догдлуулсан мөч байна" хэмээн бичиж байжээ.

#Cancer #Girl #Nurse