Маргааш ОХИДЫН ЭРХИЙГ ХАМГААЛАХ Олон улсын өдөр


Сондор | YOLO.MN
2017-10-10

НҮБ-ын Ерөнхий Ассамблей 2011 оны 12-р сарын 19-ний хурлаар жил бүрийн 10-р сарын 11-ний өдрийг "Олон Улсын Охидын эрхийг хамгаалах өдөр" болгон тунхагласан.

НҮБ-ын гишүүн орнууд, түүний тогтолцоон дахь холбогдох байгууллагууд, цаашлаад иргэний нийгмийн байгууллагуудыг охидын эрхийн асуудалд анхаарал хандуулах, энэ талаарх олон нийтийн ойлголт мэдлэгийг нэмэгдүүлэх, охидын эрхийг хамгаалахыг уриалсан.

Энэ жил "ГҮНЖ" төв болон "Охидын эрхийн клуб" хамтран "ОХИДЫН ХҮЧ-НИЙГМИЙН ӨӨРЧЛӨЛТ" уулзалт арга хэмжээг маргааш буюу 2017 оны 10-р сарын 11-нд 14:30 цагт "Happiness center"-т зохион байгуулах гэж байна.

Уулзалтын зочноор салбар бүрийн манлайлагч залуу эмэгтэйчүүд оролцож, охидтой чөлөөт ярилцлага өрнүүлж, тэдний амжилтын түүхээс хуваалцан, ирээдүйн "БИ"-гээ тодорхойлно.

Охид өөрсдийн сонирхсон асуултыг чөлөөтэй асууж, халуун дулаан ярилцлага өрнүүлэхээс гадна охидод өөрсдөд нь манлайлах хүч, амжилтад хүрэх боломж үргэлж байдаг гэх урам зоригийг өгөх зорилготой юм. Мөн арга хэмжээнд оролцохыг хүссэн охидод нээлттэй ба нийт 80 охидыг бүртгэнэ.

Уулзалттай холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг 96110110, 70105105 утсаар болон фэйсбүүк хуудаснаас авах боломжтой.

#International #GirlsDay