Инстаграм дахь хамгийн бүтээлч 11 Fashion illustrators буюу ЗАГВАР ЗУРААЧИД


Э.Энхбазар | YOLO.MN
2017-10-09

Алдартай дизайнерийн урласан хувцас болоод оддын өмссөн хувцсыг өөрөөр ахин амилуулан зурдаг чөлөөт уран бүтээлчдийг Fashion illustrator буюу загвар зураач хэмээн нэрлэдэг.

Монголд энэхүү урлаг тийм ч сайн хөгжиж амжаагүй бөгөөд Инстаграм дээр энэхүү урлагаар блог хөтөлдөг цөөн Монгол залуус байдаг. Өдгөө мэргэжил болтлоо хөгжсөн энэхүү Fashion Illustration гэх ертөнцөд хамгийн тод, гайхалтай, бүтээлч зүйлсийг туурвиж чаддаг 11 загвар зураачийг онцолж байна. Сонордуулахад энэ гайхалтай урлагаар блог хөтөлдөг алдартай хүмүүсийн дийлэнх нь эрэгтэй хүмүүс байдаг.

1. ХАЙДЕН УИЛЬЯМС (Hayden Williams)

Өдгөө 23 настай Британы загвар зураач, дизайнер тэрбээр 2012 оноос хойш Instagram, Facebook, Pinterest зэрэгт зурсан зургуудаа байршуулснаар гайхалтай алдар нэр болон олон дагагчтай болсон юм. Реалити шоуны од Kim Kardashian, дуучин Beyonce, Rihanna, загвар өмсөгч Kate Moss, Naomi Gambrell гээд олон алдартай хүмүүстэй хамтран ажиллаж Haute Doll, Elle гэх мэт сэтгүүлүүд болон олон загварын блогуудад ярилцлага өгч маш бага хугацаанд Instagram дээрээ 1сая 300 мянган дагагчтай болж чадсан юм.

Тэрбээр бүх зургаа маркер болон гуаш, усан будгаар буддаг. Энэ зураач зургуудын гол онцлог нь царай төрх болон биеийн байдлыг тодорхой гаргадаг бөгөөд өнгө будаг болон графикийн ажлын нягт нямбай хийдэг.

Instgaram хаяг: hayden_williams


2. ШАМЕХ БЛЮВИ (Shamekh Bluwi)

Архитектурч болон загвар зураач мэргэжилтэй энэхүү уран бүтээлч нь От Кутюр даашинзуудыг дуу алдам гайхалтай зурдаг бөгөөд ихэнх зургуудынхаа скизийг гараагаа зурж компьютерээр янзалдаг байна. Instagram дээрээ 350 мянган дагагчтай түүний зургийг хараагүй хүн цөөхөн биз.

Instagram хаяг: shamekhbluwi


3. МЕГАН ХЕСС (Megan Hess)

Instagram-даа 334 мянган дагагчтай тэрбээр От Кутюр даашинзуудыг гарамгай сайн зурдаг бөгөөд инэнх зургуудаа өөрийн гараар зурдаг ба усан будаг болон маркер ашигладаг. Эмэгтэйлэг, ялдам, гайхалтай illustration зураг харахыг хүсвэл түүний блогоор зочлоорой.

Instagram хаяг: MEGANHESS_OFFICIAL


4. ЭРИС ТРАН (Eris Tran)

Вьетнамын загвар зураач энэхүү залуу нь Instagram-даа 162 мянган дагагчтай бөгөөд алдартай брэндийн урласан гайхалтай даашинзыг чадварлаг сайн зурдаг юм. Түүний зургийн онцлог нь хувцасан дээр нарийн нягт урласан жижиг элементүүдийг чадварлаг тод зурган дээрээ гаргаж чаддаг байна.

Instagram хаяг: ERIS_TRAN


5. РОНРОН ДЕВОЕ (Rongrong DeVoe)

Усан будгаар гайхалтай чадварлаг зургийг бүтээдэг энэхүү уран бүтээлч нь охидыг дуу алдуулдаг Fashion Illutsrator-уудын нэг юм. Утасны гэр, аяга, сэтгүүл гээд олон бүтээгдэхүүн дээр түүний зурсан зургууд хэвлэгдсэн байдаг. Instgaram даа "133 мянган" дагагчтай.

Instgaram хаяг: RONGRONG_DEVOE_ILLUSTRATION


6. ЗОЛЖАРГАЛ

От Кутюр даашинз зураачид дундаа хамгийн гайхалтай, бүтээлч уран бүтээлийг гаргадаг illustrator эмэгтэй юм. Өнгө будгийн ажлыг гайхмаар сайн гүйцэтгэдэг тэрбээр дэлхий дахинаа танигдаж чадсан анхны Монгол Fashion Illustrator юм. Instagram даа 91 мянган дагагчтай түүний зургийг хараагүй хүн цөөн байх.

Instagram хаяг: ZOLJARGAL_E


7. ЛДОЧЕВ (Ldochev)

Rihanna, Zendaya, Ariana Grange гэх мэт оддыг өөрийн зургуудаараа гайхашруулж Instgaram хаягаа дагуулж чадсан энэ уран бүтээлч нь 19 настай Булгарын оюутан залуу юм. Скиз зургаа гараараа зурж компьютерээр будгийн ажлаа хийдэг түүний Instagram нь 82 мянган дагагчтай юм.

Instagram хаяг: LDOCHEV


8. ЯССАЙД УСМАН (YasSaid Usman)

Загвар зохион бүтээлч, загвар зураач уг уран бүтээлч нь Instagram-даа 62 мянган дагагчтай бөгөөд түүний зургуудын гол онцлог нь эмэгтэйлэг бөгөөд ихэмсэг байдлыг илтгэсэн байдаг. Түүнээс гадна дэгжин, өнгөлөг загварын зураг үзэхийг хүсвэл түүний блогоор зочлоорой.

Instagram хаяг: YASSAID_USMAN


9. ГИЛЬЕРМО МЕРАЗ (Guillermo Meraz)

Мексик гаралтай уг уран бүтээлч нь багш болон загвар зураач мэргэжилтэй бөгөөд Instagram даа 43 мянган дагагчтай юм. Ихэнхдээ гүнж болон киноны дүрүүдийг чадварлаг зурдаг уг зураач нь материал болон уран сэтгэмжийн загваруудыг гарамгай сайн тодорхой гаргаж чаддаг байна.

Instagram хаяг: guillermo_meraz


10. АРМАН МЕХИДРИ  (Armand Mehidri)

Kylie Jenner, Rihanna, Khloe Kardashian зэрэг одуудыг гарамгай сайн зурж чадсан залуу уран бүтээлч Armandmehidri нь ихэнх зургуудаа маркер ашиглан зурдаг бөгөөд сонирхолтой зогсолт, өвөрмөц үсний засалт, гайхалтай галбирыг түүний зургуудаас харж болох юм. Тэрбээр Instagram даа 40мянган дагагчтай.

Instagram хаяг: armandmehidri


11. Артуро Елена (Arturo Elena)

Испанийн алдарт загвар зураач Arturo Elena нь уран сэтгэмжийг бодит байдалтай төгс хослуулж чаддаг зураач юм. Арьс, царай, материал, үс гээд л ширхэг бүрийг гайхалтай төгс зурж будаж чаддаг уг зураач нь өдгөө Instagram-даа 30 мянган гаруй дагагчтай бөгөөд дэлхий дахин түүний ур чадварыг хүлээн зөвшөөрдөг дэлхийн уран бүтээлч юм.

Instagram хаяг: arturoelena_official


Монголын  Fashion Illustration буюу загвар зураачид

Монголд Fashion illustration урлагаар блог хөтөлдөг цөөн уран бүтээлчид бий. Тэднийг танилцуулж байна.

1. EE_G_II
Загвар зураач Хайден Уильямстай  төстэй арга барилтай зурдаг түүний зургийг Жүжигчин Шүүдэрцэцэг, Урнаа, Модел Туяамаа, Бадамгэрэл, Моналун, Алтжин бикини, Victoria Secret Lookbook зэрэг Instagram хуудаснаас харж болох юм.Тэрбээр ихэнх зургаа маркер болон усан будгаар будаж гүйцэтгэдэг.

Instagram хаяг: ee_g_ii

2. ERKHES_EVRIC
2015 оноос Instagram хуудсаа идэвхтэй ажиллуулж байгаа уг чөлөөт уран бүтээлч нь ихэнх зургаа маркер болон усан будгаар буддаг байна. Нора Дагва болон Erikatham нарын Instagram хуудаснаас түүний зурсан зургийг харж болох юм.

Instagram хаяг: ERKHES_EVRIC

3. INDRANMM
Усан будаг болон маркер ашиглан ихэнх зургаа зурж гүйцэтгэдэг тэрбээр ихэнхдээ оддын өмссөн хувцсыг зурдаг юм. Нора Дагва болон missscouture, unabold зэрэг Instagram хуудаснаас түүний зурсан зургийг харж болох юм.

Instgaram хаяг: INDRANMM

#instagram #Fashion #Artist